Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Харүмафүжи: Гэмтэл эдгэсэн

GD Star Rating
loading...

Арваннэгдүгээр сарын тэмцээний эхний гурван өдөр дараалан ялагдаж, улмаар башёг дундаас нь орхисон озэки Харүмафүжи ирэх ням гаригт эхлэх Хацү башёд цол хамгаалах барилдаан хийнэ.

Өвдөгний гэмтлийн улмаас 2010 оны турш өндөр түвшинд барилдаж чадаагүй тэрбээр нэгдүгээр сарын 2-нд шинэ оны анхны бэлтгэлээ хийсэн бөгөөд дэвжээнийхээ Асофүжи, Тамафүжи нарын жюүрёо зиндааныхантай 30 гаруй удаа тулсан байна.

Бэлтгэлийг нь үзэхээр ирсэн сэтгүүлчдэд Харүмафүжи озэки “Хөлний гэмтэл эдгэсэн. Урьдынх шигээ барилдаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Кадобаны талаар бодож шаналаад байсан юм алга” хэмээн ярьжээ.

GD Star Rating
loading...
Харүмафүжи: Гэмтэл эдгэсэн, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: