Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Шведийн биатлончид Оберхофын эхний ялалтаа байгуулав

GD Star Rating
loading...

Шведийн баг...1

Оберхофын гараа эмэгтэйчүүдийн буухиа төрлөөр үргэлжиллээ. 4 x 6 км-ын зайг хамгийн түрүүнд туулсан Шведийн баг 1:17:53.1 цагийн амжилтаар тэргүүн байр эзэллээ. Харин тэдний ард Хохфильцен+52.3 сек алдсан Франц, +1:31.4 минут алдсан Беларусын багууд оржээ.

Хохфильценд явагдсан эмэгтэйчүүдийн буухиад түрүүлж 60 оноо халаасалсан Германы дөврөл энэ удаа 6-р байр эзэллээ. Нийлбэр дүнгээр Герман болон Шведийн баг адилхан 98 оноотой Дэлхий цомыг тэргүүлж байна.

Өмнөх өдрийн адил салхитай зэврүүн цаг агаар биатлончидын мэргэн буудах чадварыг шалгаж байлаа. Харин хүйтний эрч арай суларсан тул шиврэ бороо орж үүнээс болж манан татсан нь тамирчдыг буудахад хүндрэл учруулж байв.

Эхний буухианы дараа Шведийн баг 4-р байранд явж байсан ч дараа дараагийн үеүүдэд байраа ахиулсаар эцсийн дүнд тэргүүн байр эзэлж чадлаа. Тэд нийт 1 торгууль хүлээж 8 тойрог илүү хийжээ. Хелена Экхольа хамгийн хариуцлагатай сүүлчийн буухиаг авч явсан бөгөөд 1 сум алдсаныг эс тооцвол ямар ч алдаа гаргаагүй.

Францын баг маш олон сум гарздаж 3 торгууль хүлээсэн ч Брюне, Дорин зэрэг хурдан хөлтнүүдийнхээ ачаар 2-р байранд орж чадсан юм.

Шведийн багийн эхний  буухиаг авч яван тэргүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн Женни Жонссон уралдааны дараа “Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Маш их баяртай байна мэдээж хэрэг. Миний буудалт ер нь тогтмол сайн байдаг. Харин тэшилт сайнгүй болохоор санаа зовж байлаа.

Би анх удаа л буухиа уралдаанд оролцож байгаа нь энэ. Гэтэл эхний байранд орчихлоо. Манай багийнхан их сайн байлаа” гэжээ.

Францын багийн ахлагч Мари-Лор Брюне “Хохфильценээс хавьгүй илүү уралдааныг бид энд хийлээ. Манантай бага зэрэг хэцүү байсан ч гэсэн бүгд л адил нөхцөлд уралдсан. Манай охидын буудалт маш сайн байлаа. Энэ амжилт манай багт их итгэл найдвар өглөө” гэсэн байна.

Беларусын биатлончид тэмцээн эхлээд анх удаагаа шагналын тавцанд гишгэлээ.Тус багийн Людмила Калинчик  “Бид дасгалжуулагч Клаус Зибертээ (өвчтэй байгаа) энэ ялалтыг зориулж байна. Хурдан эдгээрэй гэж хүсье Тэр л бидэнд өнөөдөр ийм амжилт үзүүлэх гол түлхэц болсон юм” гэлээ.

1. Швед (Йонссон, Зидек, Нильссон, Экхольм – 1+8) 1:17.53.1

2. Франц (Бескон, Дорен, Макаби, Брюне – 3+9) +52.3

3. Беларусь (Скардино, Домрачева, Писарева, Калинчик – 1+13) +1:31.4

4. Украин (Пидгрушная, Вит.Семеренко, Хвостенко, Вал.Семеренко – 5+12) +2:53.2

5. ОХУ(Яна Романова, Екатерина Юрлова, Ольга Зайцева, Наталья Гусева – 8+16) +3:06.1

6. Герман (9+17)  +3:16.8

7. Польш (1+10)+3:32.1

8. Норвег (6+21) +3:45.0

9. Итали (1+14) +3:59.1

Уралдааны бүрэн дүнг эндээс харна уу

Эрэгтэй буухиа уралдааны тойм

Зургийн цомог

Францын баг...2

Беларусын баг...3

GD Star Rating
loading...
Шведийн биатлончид Оберхофын эхний ялалтаа байгуулав, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Tulgaa says:

    Orosiin Sleptsova, Bogali n yaasan yum be. Uraldaagui bn. Orosuud ene jil form muu bn da. Uul n buuhia deer German tai l avraga iig bulaatsaldag bsan yumsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: