loading...
“Индиана” – “Сан-Антонио” – 87:90 (20:19, 27:29, 28:16, 12:26)
И: Хансброу (23 + 12 самбар), Грэнжер (15), Данливи (14), Д. Коллисон (12), Хибберт (10 + 14 самбар).
С: Жинобили (25), Жорж Хилл (16), Данкан (15 + 15 самбар + 5 блок-шот), Нил (11), Т. Паркер (10), Блэр (4 + 9 самбар).
Тайлор Хэнсборо өнөөдөр анх удаагаа гараанд гарч 23 оноо, 12 самбараас авалт хийлээ. Гэсэн хэдий ч тэд Спэрсийг хүчирсэнгүй.
Сүүлд хоёр ч хожигдсон Сан Антониог Ману Жинобили 25 оноо авч тэргүүлсэн ба Тим Данкан 15+15 хийж багтаа том тус хүргэжээ. Спэрз энэ улирлын анхны 30 ялсан баг боллоо.
“Филадельфи” – “Чикаго” – 105:99 (28:30, 26:26, 32:18, 19:25)
Ф: Микс (24), Луи Уильямс (20), Холидэй (19 + 6 бөмбөг алдалт), Брэнд (11 + 8 самбар), Ночиони (11), Хоуз (8 + 8 самбар).
Ч: Бузер (31 + 13 самбар), Роуз (27 + 9 дамжуулалт), Денг (22).
Филадельфи Чикагод 45 оноогоор хожигдсон хариугаа сайхан авлаа. (12 сарын 21-нд 121-76 Чикаго хожсон)
“Вашингтон” – “Нью-Жерси” – 97:77 (30:13, 26:24, 15:20, 26:20)
В: Льюис (16 + 13 самбар), Н. Янг (16), Макги (15 + 7 самбар + 6 блок-шот + 5 бөмбөг алдалт), Блэтч (14 + 7 самбар), Хайнрич (10), Уолл (5 + 9 дамжуулалт).
Н: Б. Лопес (14), Фармар (14), Фэйворс (12), Хамфрис (8 + 8 самбар), С. Грэм (6 + 9 самбар).
Тоглолтын эхнээс л Вашингтон тэргүүлсээр ялалтыг өөрийн болгов. Эхний найман минутад Вашингтон 21 оноо авсан бол Нью Жерси ердөө 3-хан оноо авчээ. Рашард Льюис 16 оноо, улирлын лээл 13 самбараас авсан байна.
“Бостон” – “Торонто” – 122:102 (34:22, 33:23, 27:32, 28:25)
Б: Пирс (20), Арангоди (17 + 11 самбар), Р. Аллен (17), Н. Робинсон (15), Г. Дэвис (14), Ш. О’Нил (12).
Т: Дерозан (20), Клейза (17), Барньяни (17), Барбоза (15 + 7 дамжуулалт), Кальдерон (11 + 9 дамжуулалт), Ам.Жонсон (10).
Бостоны шинэ тоглогч Люк Харангоди 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт авч Бостон Селтикс багийн түүхэн дэх 3000 дахь ялалтыг авахад чухал нөлөө үзүүллээ. НБА-д элссэнээсээ хойш 16-аас их минут тоглож үзээгүй, 4 өөс их оноо, 4-с их самбараас бөмбөг авч үзээгүй тэр өнөөдөр шууд дабл-дабл хийсэн юм.
“Миннесота” – “Портленд” – 98:108 (27:37, 16:26, 29:25, 26:20)
М: Лав (30 + 19 самбар), Бисли (17), Вэбстер (11), Риднур (10 + 11 дамжуулалт), Толливер (10), К. Брюэр (10).
П: Мэттьюз (36), Олдриж (28 + 10 самбар), А. Миллер (16 + 10 дамжуулалт), Миллс (10), Батум (9 + 9 самбар).
Уэс Мэтьюз карьерийн дээд 36 оноо авсны 29-г нь эхний хагаст авчээ.
Кевин Лав 30 оноо, 19 самбар авсан ч энэ нь Миннесотад хангалттай биш байлаа.
Портлэнд Миннесотаг 14 дараалж хожиж байгаа гэнэ.
“Орландо” – “Хьюстон” – 110:95 (27:28, 26:22, 39:21, 18:24)
О: Басс (18 + 9 самбар), Жэйс. Ричардсон (18), Р. Андерсон (16 + 7 самбар), Дуайт Ховард (13 + 11 самбар), Туркоглу (12), Ж.Нельсон (10 + 8 дамжуулалт).
Х: Кев. Мартин (27), Скола (14), П. Паттерсон (12), Т. Уильямс (11), Баттье (10), Бадингер (10).
Мэжик наймаа хийснээс хойш өнгөтэй байна. Тэд найм дахь дараалсан ялалтаа Хьюстоны эсрэг авлаа. Жейсон Ричардсон, Брэндон Басс нар тус тус 18 оноо авсан.
“Мемфис” – “Юта” – 110:99 (27:23, 22:21, 27:21, 34:34)
М: Гэй (28 + 9 самбар + 5 бөмбөг алдалт), З. Рэндольф (26 + 11 самбар), Майо (13), М. Газоль (12), Конли (10).
Ю: П. Миллсэп (20 + 8 самбар), Дэр. Уильямс (19 + 5 бөмбөг алдалт), Эл Джефферсон (16 + 13 самбар + 5 блок-шот), Э. Уотсон (12), Кириленко (7 + 2 самбар + 3 дамжуулалт + 2 таслалт + 2 блок-шот + 3 бөмбөг алдалт).
Юта хоёр дахиа дараалж хожигдлоо. Энэхүү ялагдалд тэдний 23 удаа бөмбөгөө алдсан томоор нөлөөлсөн нь тодорхой.
“Милуоки” – “Майами” – 95:101 ОТ (18:30, 30:25, 24:20, 19:16, 4:10)
Мил: Дуглас-Робертс (30), Сэлмонс (15), Бойкинс (14 + 5 бөмбөг алдалт), Богут (12 + 27 самбар), Мба а Муте (10).
Май: Крис Бош (16 оноо+ 12 самбар), ЛеБрон Жеймс (26 оноо+10 самбар)
Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт нь энэ ч байж болох юм. Хоёрхон хоногийн өмнө Майамид юм бололгүй хожигдсон Милуоки өнөөдөр харин талбай дээр маш их эсэргүүцлийг үзүүллээ.
Тоглолтын цаг дуусахаас 3-хан секундын өмнө лигийн хамгийн намхан тоглогч Эрл Бойкинс гурван ч тоглогчийн (тэдэн дунд хамгийн өндөр тоглогчдын нэг Зидрунас Илгаускас байсан) эсрэг гайхалтай оролтыг хийснээр ялагч нэмэлт цагт шийдэгдэхээр болсон.
Крис Дуглас Робертс 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Эндрю Богут карьерийн рекорд болох 27 самбараас бөмбөг авчээ.
Майами өнөөдөр хожсоноор айлын талбайд 12 дахиа дараалж хожиж байна. Тэд сүүлчийн 21 тоглолтын 20-д нь хожсон. 1971-72 улиралд Лос Анжелес Лейкерс айлын талбайд 16 дараалан хожиж байжээ.
“Голден Стэйт” – “Кливленд” – 116:98 (33:24, 32:25, 23:28, 28:21)
Г: Эллис (32 + 10 дамжуулалт + 6 бөмбөг алдалт), Д. Ли (22 + 14 самбар), Дор. Райт (20), С. Кэрри (15), Радманович (13), Биедринс (2 + 8 самбар).
К: Жэмисон (21), Хиксон (17 + 9 самбар), М. Харрис (16 + 10 самбар), Мо Уильямс (16 + 7 дамжуулалт), Сешнс (13).
Монта Эллис 32 оноо, Дэвид Ли 22 оноо, 14 самбараас авалт авснаар Кливлендэд 9 дэх дараалсан ялагдлыг нь амсууллаа.
Стивен Карри 15 оноо авсан хэдий ч 3-р үед мөн л гэмтэж тоглолтыг орхисон юм.
Энтуан Жэмисон сүүлийн хоёр жилд анх удаагаа Оракл Аренад хожигдсон нь энэ. Кливлэнд сүүлийн 20 тоглолтын 19-т нь хожигдлоо.
“Лейкерс” – “Нью-Орлеан” – 101:97 (27:24, 24:22, 29:25, 21:26)
Л: Брайант (25), П. Газоль (21 + 13 самбар + 7 дамжуулалт), Одом (17 + 13 самбар), Э. Байнум (17), Артест (12).
Н: Дэв. Уэст (23 + 12 самбар), Ариза (17 + 7 самбар), Белинелли (17), Окафор (13 + 13 самбар), Пол (12 + 10 дамжуулалт).
Өнөөдрийн бас нэгэн сонирхолтой, түүхэн тоглолт. Коби Брайант 25 оноо авснаар бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 9-р байрыг эзэмших боллоо.
Лос Анжелес Лейкерс сүүлийн гурав дахь дараалсан ялалтаа авлаа.
“Финикс” – “Нью-Йорк” – 96:121 (22:30, 23:25, 26:38, 25:28)
Ф: В. Картер (19), Драгич (17), Нэш (14 + 9 дамжуулалт), Дадли (11), Г. Хилл (10).
Н: Фелтон (23 + 10 самбар + 11 дамжуулалт + 5 бөмбөг алдалт), Стадамайр (23 + 9 самбар), У. Чендлер (16), Шоун Уильямс (15 + 7 самбар), Филдс (14 + 10 самбар), Дуглас (11), Б. Уокер (8 + 9 самбар),
Амаре Стадемайер хуучин багийнхаа эсрэг 23 оноо авч Никс ялалт байгууллаа. Энэ тоглолтонд Нью Йоркийн довтолгоо гайхалтай байсан юм. Тэд нийт 17 удаа холын зайнаас оруулжээ.
Нью Йорк Никсийн холбогч Рэймонд Фелтон карьерийн хамгийн анхны трипл-даблаа хийжээ. Финикс өөрийн талбай дээрээ 25 оноогоор хожигдсон нь сүүлийн 11 жилийн хугацаанд хоёр дахь муу үзүүлэлт болжээ. Өнгөрсөн улирал тэд Мемфист 25 оноогоор хожигдож байж.
Эхний хагаст Амаре 19 оноо авч 10 онооны зөрүүтэй Никс тэргүүлсэн бол хоёрдугаар хагаст Нью Йоркийн гурвын шидэлтүүд ээлж дараалан орсоор тооны зөрүү 38 болжээ.
loading...




Onoodor Heat hainga togloj hojigdoh shahsan. Gehdee hojloo. Aylan toglolt hund boloh n dee. go go
loading...
orlando estoi goe bn le gar niilj goe togloj bn le orlando go go kkk gehde boston ene jil avaasya
loading...
Ene jil neg uur jersey Final-d harah yumsan tsenher ch yumu ulaan jil bolgon l LAL-g harah sonirholgui um a LAL-n fan-ded ch goy l bh l da Sumo-gor yriwal Hakuho l yum da. Heat vs San Antonio eswel Orlando vs Dallas
loading...
Ногоон жил болоосой.
loading...