Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Ньюкэсл цомоос хасагдав

GD Star Rating
loading...

Английн ФА цомын 3-р шатны тоглолтууд явагдлаа. Ньюкэсл Юнайтед 2-р лигийн хомоол хамагч Стевенэйж багт ялагдаж хамгийн том сенсаацын эзэн боллоо. Алан Пардью уг нь Кевин Нолан, Жой Бартон зэрэг шилдэг тоглогчидоо талбайд гаргасан ч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. 50 дахь минутад Майк Уйльямсан өөрийнхөө хаалганд авто-гоол оруулж тооны харьцааг нээсэн бол 5 минутын дараа Майкл Боствик 2 : 0 болгон холдуулсан.

70 дахь минутад Шейк Тьоте улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн учраас Ньюкэслд тоглолтыг эргүүлэх боломж олдсонгүй. Цаг дуусаж байхад Жой Бартон нэр төрийн гоолыг багтаа авчирсан. Гэхдээ ердөө ганц минутын зайтай Стевенэйж дахин гоолдсон тул 3 : 1-ээр талбайн эзэд ялалт байгуулсан юм. Алан Пардью энэ тоглолтын дараа “Уиган, Уэст Хэмтэй тоглосон манай багаас ердөө сүүдэр л үлдсэн байлаа” гэжээ. Тэртээ 1996–97 оны улиралд Стевенэйж ФА цомын 4-р шат хүртэл явсан Ньюкэслд харамсалтайгаар ялагдаж байсан. Сент Жеймст оруулсан Алан Ширерийн хожлын  гоол шугам даваагүй байсан нь хожим илэрсэн учраас Стевенэйж өшөөгөө авахыг хүлээсээр ирсэн. Харин энэ удаа тэд талбайдаа хариугаа чангахан авч чадлаа. Стевенэйж Английн доороосоо 4-р лигт тааруухан амжилттай яваа. Тэдэн шиг чансаа доогуур баг дээд лигийн багийн хаалгад 3 гоол хийж байсан тохиолдол өмнө нь ФА цомд тохиож байсангүй.

Арсенал энэ шатны өөр нэгэн том сенсаацын эзэн болоход ойрхон байлаа. Гэвч Фабрегасын 90 дэх минутад торгуулийн цохилтоос оруулсан гоол Буучдыг Лидст ялагдахаас аварсан байна. Үүний өмнө 54 дэх минутад Роберт Снотграсс торгуулийн цохилтоос гоолдож эртний түүхт Лидс 1 гоолоор хошуучилж байсан юм.

Хариу тоглолт 1 сарын 18-нд Лидсийн талбайд болно. Тоглолтын турш Буучид илүүрхсэн боловч 90 дэх минут хүртэл гоол оруулах боломж олдсонгүй. Сүүлийн торгуулийн цохилтыг багтаа авчирсан Тео Валкотт өөрийгөө жүжиглэсэн гэдгийг тоглолтын дараа хүлээжээ.

Өнөөдөр энэ шатны хамгийн сонирхол татаж байгаа тулаан болох МанЮ- Ливерпулийн тулаан явагдана. Манай цагаар 23.20-с энэ тоглолт Оросын Россия сувгаар гарах юм.

Арсенал – Лидс – 1:1 (0:0).

Гоол: Снодграсс, 54-с пенальти (0:1). Фабрегас, 90-с пенальти (1:1).

Арсенал: Щесны, Эбуе, Скиллачи, Джуру, Гиббс, Сонг (Фабрегас, 59), Денилсон, Бендтнер, Росицки (Вела, 79), Аршавин, Шамах (Уолкотт, 68).

Лидс: Шмейхель, Конолли, О`Брайен, Паркер, Брюс, Джонсон, Градель (Хьюз, 90), Хоусон, Снодграсс, Беккьо (Сомма, 85), Уотт (Бромбю, 76).

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – ЛИВЕРПУЛЬ
ТОТТЕНХЭМ – ЧАРЛЬТОН
ЧЕЛСИ – ИПСВИЧ
ЛЕСТЕР – МАНЧЕСТЕР СИТИ
АРСЕНАЛ – ЛИДС – 1:1
МИЛЛУОЛЛ – БИРМИНГЕМ – 1:4
БЛЭКБЕРН – КПР – 1:0
БОЛТОН – ЙОРК СИТИ – 2:0
БРАЙТОН – ПОРТСМУТ – 3:1
БРИСТОЛЬ СИТИ – ШЕФФИЛД УЭНСДЕЙ – 0:3
БЕРНЛИ – ПОРТ ВЭЙЛ – 4:2
БЕРТОН – МИДЛСБРО – 2:1
КОВЕНТРИ – КРИСТАЛ ПЭЛАС – 2:1
ДОНКАСТЕР – ВУЛВЕРХЭМПТОН – 2:2
ФУЛХЭМ – ПЕТЕРБОРО – 6:2
ХАДДЕРСФИЛД – ДОВЕР – 2:0
ХАЛЛ СИТИ – УИГАН – 2:3
НОРВИЧ – ЛЕЙТОН – 0:1
ПРЕСТОН – НОТТИНГЕМ ФОРЕСТ – 1:2
РЕДИНГ – ВЕСТ БРОМВИЧ – 1:0
СКАНТОРП – ЭВЕРТОН – 1:5
ШЕФФИЛД ЮНАЙТЕД – АСТОН ВИЛЛА – 1:3
САУТГЕМПТОН – БЛЭКПУЛ – 2:0
СТОК СИТИ – КАРДИФФ – 1:1
САНДЕРЛЕНД – НОТТС КАУНТИ – 1:2
СУОНСИ – КОЛЧЕСТЕР ЮНАЙТЕД – 4:0
ТОРКУЭЙ – КАРЛАЙЛ – 1:0
УОТФОРД – ХАРТЛПУЛ – 4:1
ВЕСТ ХЭМ – БАРНСЛИ – 2:0
СТЕВЕНЭЙДЖ – НЬЮКАСЛ – 3:1
КРОУЛИ – ДЕРБИ
УИКОМБЕ – ХЕРЕФОРД
GD Star Rating
loading...
Ньюкэсл цомоос хасагдав, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Erdene says:

    onoodor heden tsagaas yum be medeh hun baiwal tuslaach

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    guitsed unshihgui dee tsagiig n todorhoi bichtsen bna shdee

    GD Star Rating
    loading...
  3. tenegt says:

    ene orchuulga oruulj bgaa yum ni togloltiinhoo tsagiig meddeggvi yumuu 23;30 genee 21;30 aas toglii shd. ed nar bas haayaa ih shaah yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: