loading...
Барса 18-р тойрогт Депортивогийн “де Риасор” цэнгэлдэхэд зочлон 4 : 0-ээр ялалт байгуулж Ла лиг дэх тэргүүллээ баталгаажууллаа. Шави, Бускутс, Дани Алвес нарыг Пеп энэ удаа амрааж Кейта, Машерано, Адриано нараар гарааны бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байв. Шави Барсагийн түүхэн дэх хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болоход 1 тоглолт дутуу байгаа. Тиймээс түүний энэ түүхэн мөчийг Ноу Кампад тэмдэглэхийг Пеп хүссэн бололтой.
26 дахь минутад Давид Вилья Мессигийн уралдуулсан дамжуулалтаар Барсагийн эхний гоолыг оруулсан. Улмаар 51 дэх минутад Бяцхан Аргентин эр чөлөөт цохилтоос нэгэн гайхалтай гоол оруулж цэнгэлдэхэд цугласан үзэгчидын нүдийг баясгалаа.
Үүнээс хойш Каталоны баг оноо алдах вий гэсэн зовнилоо бүрмөсөн гээсэн бөгөөд Иньеста, Педро нар цаг дуусахаас өмнө дахин нэмж 2 гоол оруулж тоглолтын төгсгөлийг хийсэн.Хэдийгээр 4 гоолоор ялсан ч гэсэн Барсагийнхан ердөө 8 удаа л цохилт хийсэн байна. Энэ нь тэдний улирал эхэлснээс хойшхи хамгийн тааруу үзүүлэлт боллоо.
Тэд урьдын адил бөмбөг эзэмшилтээр хол тасархай буюу 75 хувьтай байлаа. Улирлын дундаж үзүүлэлтээр Барса 72 хувьтай бөмбөг эзэмшиж байгаа юм. Хамгийн ойрын баг нь л гэхэд тэднээс , 14 %-иар бага байна.
Даваа гаригт явагдах ОУХХ-ны шагнал гардуулах ёслолын өмнө Барса ийнхүү 2011 оны анхын зочлон тоглосон ялалтаа байгуулж хүснэгтийг 49 оноотой тэргүүлж эхэллээ.
| 1 сары 8. Ла Корунья. Стадион “Мунисипаль де Риасор”. Шүүгч- Дельгадо Феррейро (Португалете). |
|
| ДЕПОРТИВО – БАРСЕЛОНА – 0:4 (0:1) | |
| Депортиво | Барселона |
| Даниэль Арансубиа | Виктор Вальдес |
| Мануэль Пабло | Адриано |
| Диего Колотто | Карлес Пуйоль |
| Альберто Лопо | Херард Пике |
| Лауре | Эрик Абидаль |
| Хуан Домингес, 79 | Сейду Кейта |
| Антонио Томас | Хавьер Маскерано |
| Рубен Перес | Андрес Иньеста, 82 |
| Ив Десмар, 71 | Педро, 82 |
| Сауль, 55 | Давид Вилья, 70 |
| Адриан | Лионель Месси |
| Сэлгээ : | |
| Хуан Карлос Валерон, 55 | Боян Кркич, 70 |
| Кнут Улав Риндарой, 71 | Ибрагим Афеллай, 82 |
| Пабло Альварес, 79 | Тиагу, 82 |
| Шар хуудас : | |
| Рубен Перес, 51 | |
***
| 1 сарын 8. Малага. Стадион “Ла Росаледа”. Шүүгч- Веласко Карбальо (Мадрид). |
|
| МАЛАГА – АТЛЕТИК – 1:1 (0:0) | |
Мартин Демичелис шинэ багийнхаа төлөө анхны гоолоо дебут тоглолтдоо орууллаа. 81 дэх минутад түүний булангийн цохилтоос хийсэн бөмбөг Малагад ялалт авчирч болох байсан Хави Мартинес цаг дуусаж байхад тэнцээний бөмбөгийг хийжээ.
| 1 сарын 8. Сан Себастьян. Стадион “Аноэта”. Шүүгч- Хавьер Эстрада Фернандес (Лерида). |
|
| РЕАЛ СОСЬЕДАД – СЕВИЛЬЯ – 2:3 (2:1) | |
***
РЕАЛ МАДРИД – ВИЛЬЯРРЕАЛ – 4:2 (2:2)
Реал Мадридийн талбайдаа ялагдаагүй цуврал 17-д хүрлээ. Ла лигийн 18-р тойрогт тэд Вильяреалыг талбайдаа хүлээж авсан бөгөөд эхний хагаст 2 гоол дараалан алдаж хүнд байдалд орсон ч тоглолтын төгсгөлийг сайн хийж чадсанаар 4 : 2-оор ялж чадлаа.
Супер формондоо орсон байгаа Роналду дубль хийж улиралын 22 дахь гоолоо оруулсан бол Кака бэртлээсээ эргэн ирснээ зарлаж тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна.
Шар шумбагчид энэ тойргийн өмнө Реалаас 8 онооны алдагдалтай 3-р байранд явж байсан учраас онооны зөрүүг ойртуулах сайхан боломж бүрдээд байлаа. 6 дахь минутад Жузеппе Росси Реалын хамгаалагчидыг аргалж Каниг хаалгачын эсрэг ганцааранг нь гаргалаа. Испани довтлогч Икерийн эсрэг ганцаар гаран өлгөж гоол оруулснаар Реалыг талбайд нь тэргүүлж эхэллээ.
Гэхдэ тэдний тэргүүлэл 2 минут л үргэлжилсэн. Өзилийн баруун жигүүрээс доогуур өгсөн дамжуулалтыг Роналду хоосон хаалганд чихэхэд ямар ч хүндрэл учирсангүй.
Гэхдээ Шар шумбагчид Реалын хамгаалалтын учрыг олох аргаа нэгэнт олсон байлаа. 18 дахь минутад Бруногийн уралдуулсан дамжуулалтыг Рубен хүлээж аваад өлгөж цохин багийнхаа 2 дахь гоолыг оруулсан.
Өнгөрсөн жил Эзэн хааны баг Вильяреалыг 6 : 2-оор бут ниргэж байсан юм. Харин энэ удаа талбайдаа ялагдах аюулд оров. Энэ хүнд үед Роналду л уламжлал ёсоор багаа аврав.
45 дахь минутад Хави Алонзогийн чөлөөт цохилтыг мөргөн тэрээр тэнцээний бөмбөги хийсэн юм. Энэ улиралд чөлөөт цохилтоос хамааралтай оруулж байгаа Реалын анхны гоол энэ болж байна.
70 дахь минутад Рауль Альбиолийг суулгаж Кака талбайд орж ирлээ. Талбайд орж ирээд 9 минутын дараа
Кака гоолын эхлэлийг тавилаа. Түүний зүүнээс өгсөн дамжуулалтыг хаалганы өмнө байсан Роналду 2 дахь оролдлогоороо хаалганд хийж чадсан юм. Португал эрийн улирлын 22 дахь гоол энэ бөгөөд 18 тойргийн тоглолтод ийм хэмжээний гоол хийнэ гэдэг түүний шилдэг формыг харуулж байна. 2009 онд дэлхийн дээд үнээр Реалд ирснээсээ хойш 62 тоглолтод 62 гоол оруулаад байна.
Рон шинэ улирал эхлээд 4 дэх удаагаа хет-трик хийж байна.
Ингээд 82 дахь минутад Роналдугийн хурдан довтголгоог Кака гүйцээж улирлын анхны гоолоо орууллаа.
Реал ээлжит ялалтаа авч Барсагийн араас 2 онооны зөрүүгээ хадгалсаар байна.
| 1 сарын 9 . Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. Шүүгч- Фернандес Борбалан (Альмерия). |
|
| РЕАЛ МАДРИД – ВИЛЬЯРРЕАЛ – 4:2 (2:2) | |
| Реал Мадрид | Вильярреал |
| Икер Касильяс | Диего Лопес |
| Серхио Рамос | Анхель, 62 |
| Рикарду Карвалью | Хосе Катала |
| Рауль Альбиоль, 70 | Гонсало Родригес |
| Марсело | Хоан Капдевила |
| Лассана Диарра, 46 | Санти Касорла |
| Хаби Алонсо | Бруно |
| Анхель Ди Мария | Борха Валеро |
| Месут Ёзил | Кани, 73 |
| Криштиану Роналду | Джузеппе Росси |
| Карим Бензема, 81 | Марко Рубен, 65 |
| Сэлгээ : | |
| Сами Хедира, 46 | Марио, 62 |
| Кака, 70 | Матео Мусаччьо, 65 |
| Фернандо Гаго, 81 | Хоан Ориоль, 73 |
| Шар хуудас : | |
| Карим Бензема, 49 | Анхель, 52 |
| Хаби Алонсо, 72 | Санти Касорла, 76 |
| Анхель Ди Мария, 78 | Бруно, 78 |
| Хоан Капдевила, 81 | |
| 1 сарын 9. Барселона. Стадион “Олимпико де Монжуик”. Шүүгч- Сесар Муньес Фернандес (Овьедо). |
|
| ЭСПАНЬОЛ – САРАГОСА – 4:0 (3:0) | |
***
| 1 сарын 9. Памплона. Стадион “Рейно де Наварра”. Шүүгч- Гонсалес Иттуралде (Бильбао). |
|
| ОСАСУНА – ХЕТАФЕ – 0:0 (0:0) |
***
| 1 сарын 9. Пальма-де-Мальорка. Стадион “Оно Эстади”. Шүүгч- Матеу Лахос (Валенсия). |
|
| МАЛЬОРКА – АЛЬМЕРИЯ – 4:1 (2:0) | |
***
| 1 сарын 9. Валенсия. Стадион “Сьюдад де Валенсия”. Шүүгч- Карлос Клос Гомес (Сарагоса). |
|
| ЛЕВАНТЕ – ВАЛЕНСИЯ – 0:1 (0:0) | |
Валениия 2007 оны 5 сараас хойш пеналти алдаагүй байсан. Тэд 19 дараалан торгуулийн цохилт хийгээд байсан ч энэ удаа Мата багийнхаа цувралыг зогсоолоо.
***
| 1 сарын 9.Сантандер. Стадион “Эль Сардинеро”. Шүүгч- Айса Гамес (Валенсия). |
|
| РАСИНГ – СПОРТИНГ – 1:1 (1:0) | |
***
|
1 сарын 10 |
ЭРКУЛЕС : АТЛЕТИКО |
04.00 |
***
Мэргэн буучид
| 22 |
Криштиану Роналду (Реал Мадрид, 5) |
| 18 |
Лионель Месси (Барселона, 1) |
| 12 |
Давид Вилья (Барселона) |
| 11 |
Фернандо Льоренте (Атлетик) |
| 10 |
Нилмар (Вильярреал) |
| 9 |
Джузеппе Росси (Вильярреал, 3) |
| 8 |
Давид Трезеге (Эркулес, 2) |
| 7 |
Фелипе Кайседо (Леванте) |
| 6 |
Нельсон Вальдес (Эркулес) |

loading...




yo real aztaima Barca GoGo!!! Mes Que Un Club!!! FORZA BARCA!!!
loading...
Ronaldo muu galzuu novsh goe shuu ingeed galzuuraad bai Kaka anhnii goal gui mun ih bayartai bnaa Hala Madrid
loading...
Realiin muu amaaraa holbombog toglodog fanatuudg haraal id
barca go go go Messi assist ch ogno goal ch hiine Ronaldo zovhon goal hiihe bodno
loading...
Real Madridiin Kaka Ronaldo-n jerseyg 99757810
loading...
Barca-n olon gichiinuud hutshaa boliod baginhaa talaar setgegdlee uldee !
loading...
хүүш яагаад ахиж сэтгэгдэл үлдээж болохгүй болгож байгаан бээ???
алдааг нь хэлсэн биш тэнэгтдэг байна шд
loading...
Kaka nice nice Kaka Ronaldo 2 hosloj toglovol uul ni alzahgui dee
loading...
Haha , messi asiist ogno gene vv , Barca.n togloltuudiig uzej bai medvv.
Xavi , iniesta 2 l messi.d bolomj ogdgin
loading...
yaaya ronaldo aimar bgam bnada! 62 togloltond 62 goal yamar aimshigtai uzuulelt we 1togloltond 1 goal! portugaldaa ingej toglodog bol bs portugal alnada. minii bodloor onoo tsagiin hamgiin shildeg club barca, hamgiin shildeg uls ni spany harin bi ooroo german, manu l da hehe
loading...
yamar goy yum be… Ronaldo KaKa tsug togloh…
loading...
ronaldo mair bnoo ene ercheere gogogo barca-in fanatuud yasn cr7d ataarhaad bgamu tanai atigar-g naad hugiin bagaas jin ingej erhluuleh bag bhguishde hamag ymiig ni xavi inesta 2 beldej ugdug ner hundiig ni messi hurtddeg
loading...