Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » Волейболын лигийн АШТ-ий медалийн төлөө тоглох багууд тодорлоо

GD Star Rating
loading...

Өнгөрсөн аравдугаар сарын 23-наас эхлэн Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа Монголын Волейболын холбооны Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж медалийн төлөө өрсөлдөх багуудын нэрс тодорсон байна.

Манай волейболын шигшээ баг өнгөрөгч оны 12 сард Азийн наадам, Зүүн Азийн АШТ-үүдэд оролцсоны улмаас түр хугацаанд завсарлаад байсан волейболын лигийн АШТ-ий гуравдугаар тойрог үргэлжилэн явагдсан билээ. Энэ удаагийн лигт эрэгтэй 5, эмэгтэй 4 баг өрсөлдөж байгаагаас эрэгтэйчүүдээс аваргын төлөө Эрчим, Буянт-Ухаа багууд шалгаран үлдсэн байна. Харин хүрэл медалйн төлөө Монголросцветмел нэгдлийн Уурхайчин клуб, Ноён багтай тоглох аж. Энэ удаагийн лигээс эрэгтэй багуудаас Эрдэнэтийн Харх баг хасагдсан байна. Тэд сүүлийн тоглолтдоо Буянт Ухааг хожсон ч медалийн төлөө өрсөлдөх эрх авч чадалгүй сүүл мушгисан юм. Харин Эрчимийн эрчүүд сүүлийн тоглолтдоо Ноёнг 3-1-ээр илүүрхсэнээр лигийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Харин эмэгтэй багуудаас өнгөрсөн жилийн аварга Энагура, Эрчим клубтэй аваргын төлөө тоглохоор боллоо. Тэд гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтдоо хоорондоо таарахад Энагура 3:1-ээр хожин нэг ч хожигдолгүй шигшээд шалгарчээ. Эмэгтэй багуудаас Уурхайчин, Тэнүүн Огоо багууд хүрэл медаль булаацалдах юм. Тэдний аль түрүүлж 3 хожсон нь ялагч болох юм.

GD Star Rating
loading...
Волейболын лигийн АШТ-ий медалийн төлөө тоглох багууд тодорлоо, 6.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ном says:

    enacoree amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: