loading...
Өнөөдөр ҮСБХ-нд нийт сонирхолтой долоон тоглолт болж өнгөрлөө. Лидер тоглогчоо алдаж болзошгүй байгаа Денвер Наггетс талбайдаа Нью-Орлеаныг хүлээн авч тоглосон байна.
Багийн лидер тоглогч Кармело Энтонигоо алдаж болзошгүй байгаа Денвер Наггетс баг энэ өдөр өөрсдийн Пепси Цэнтр ордондоо Зөгийнүүдийг хүлээн авч тоглон улирлын 16 дахь, дараалсан 3 дахь ялагдлаа хүлээлээ. Денверийн гарааны тоглогчид энэ өдөр бүгд хангалтгүй тоглолт үзүүлсэн бөгөөд тэднийг сэлгээний Аль Харрингтон 20 оноогоор тэргүүлжээ. Харин багийн лидер Кармело Энтони нь ердөө 8-хан оноо авч энэ улирлын хамгийн баг оноогоо авсан байна. Мөн түүний гол хамтран зүтгэгч Чонси Биллапс 13 оноо авч гарааны тоглогчдоо тэргүүлжээ. Түүний баг тоглолтын хоёрдугаар үе өрсөлдөгчөөсөө 10 оноогоор хоцорч эхэлсэн бөгөөд эцсийн дүнд 96:87-гоор хожигдсон юм. Харин зочин баг Нью-Орлеаныг авьяаслаг холбон тоглогч Крис Пол 20 оноо, 6 оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн. Түүнд Дэвид Уэст 19, Тревор Ариза 12 оноогоор тус хүргэсэн байна. Мөн энэ өдрийн сонирхолтой тоглолтуудын дүнг сонирхуулахад Торонто талбайдаа Андрей Барняни, Демар Деросаны гайхалтай тоглолтын ачаар Тайрик Эвансгүй Сакраментог 118:112-оор хожжээ. Харин Лос-Анжелес Клипперс Стэплес центрдээ Голден Стейтийг 105:91-ээр хожсон бол Сан-Антонио эцсийн мөчид Миннесотаг 94:91-ээр хожиж улирлын 31 дэх ялалтаа байгуулсан бол Майами, Портлендийг талбайд нь нэмэлт цагт 107:100-гаар хожлоо. Харин энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт Лос-Анжелест болж талбайн эзэн Лейкерсчүүд Нью-Йорк Никсийг 109:87-гоор бут ниргэсэн байна.
Сакраменто 112:118 Торонто
Голден Стейт 91:105 Клипперс
Миннесота 91:94 Сан-Антонио
Майами 107:100 Портленд
Нью-Йорк 87:109 Лейкерс
loading...




god father 1,2 sims 3 pes 2010 nba2k10 11 fifa 11 sniper ghost warrior gta 4 gta liberty city end war cs war nfs undercover cod 4,7 gh zreg tgloom zarna
loading...
utas 99198185
loading...
God father 1,2, Sims 3, pes 2010, nba2k10 11, fifa 11, sniper ghost warrior, gta 4, gta liberty city, end war cs, war, nfs undercover. Togloomnuudiig bugdiig ni 40 myngaar zarna. Utas 99198185
loading...
medee oruulah gj haltuurdsan bnda tegsnii orond nba.comru orood uztsen n shuluuhan ym bishu zaluuchuudaa
loading...
Denver Nuggets talbaidaa New Orlean Nuggetsiig huleen awlaa gnee whahahah yoooy tataj uhlee ROFL…
loading...
Портленд iin Roy haitsaniin bga mu
loading...
hamgiin sonirholtoi toglolt Miami Portlandiin hoorond uul n bolson shu de. ter talaar uul n oruulsan bol.
loading...
Ene site yer ni ymar so site ve neg bol zgr l haachih heregtei, heden sarar or suraggu alga bolchin eswel yu bolwo gemer medelel biched unana ingeher yaj medelel hurgesen bolhow de ydaj 2 honogt 1 udaa bichij boln shude
loading...
JAMEStei bhad LAL-g hojdog bsn CLE JAMESgu onoogoo 2 nugalulav.
loading...