loading...

Кассано ба Ибра Миланыг аврав
МИЛАН – УДИНЕЗЕ – 4:4 (1:1)
Гоол арвинтай болдог Милан – Удинезегийн тоглолт энэ удаа ч үзэгчидийг уйдаасангүй. Сери А лигийн 19-р тойргийн уг тоглолт нийт 8 гоолтой гал гарсан өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Кальчио лигийг тэргүүлж байгаа Милан тоглолтыг хүндхэн эхлүүлж 78 дахь минут гэхэд 3 : 2-оор ялагдаж явлаа. Гэвч сэлгээгээр орж ирсэн Антонио Кассано дахин Миланы аминд орж сүүлийн 10 минутад 2 гоолын дамжуулалт өгснөөр тоглолт 4 : 4-н харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Милан – Удинезегийн лигт хийсэн сүүлийн 6 тоглолтод нийт 35 гоол орсон бөгөөд дунджаар 5.8 гоол ордог гэсэн үзүүлэлт байна.
Хэдийгээр АС Милан ийнхүү 2 оноо алдаж ардаа яваа багуудад боломж олгосон ч ноцтой хохирол хүлээсэнгүй. Учир нь Миланы ард явсан Лацио мөн бүдэрсэн байгаа. Энэ талаархи мэдээллийг доорхи тоймоос үзнэ үү.
Талбайн зочин багаар тоглосон Удинезечууд европын эрх авахын тулд дахин 2 байр урагшилах хэрэгтэй байгаа. Тийм ч учраас Миланаас 3 оноо салгахын тулд маш хүчтэй тэмцлийг өрнүүлсэн. 35 дахь минутад Ди Натале тооны харьцааг нээх хүртэл аль аль баг нь чамгүй олон боломж алдсан. Ди Натале Миланы эрлэг гэж хэлж болно. Тэр Сан Сирод 5 дахь гоолоо ийнхүү оруулж байгаа бөгөөд нийт 6 гоол карьерийнхаа туршид Миланы хаалганд хийжээ. Эхний хагас дуусахаас өмнө Пато Златаны баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг баталгаатай төгсгөл хийж гоол болгосон. Гэвч зочид ингээд бууж өгсөнгүй ээ.
53 дахь минутад Маурисио Ислагийн хөндлөн дамжуулалтыг Алексис Санчес хаалганы өмнө мөргөж Миланы хаалганд гоолдлоо. Бонера түүнийг хамгаалах ёстой байсан ч үүргээ хангалтгүй биелүүлж ийнхүү гоол оруулах боломж олгосон.
66 дахь минутад өнөөх Ди Натале Миланыг дахин гомдоож тооны харьцааг 3 : 1 болгов. Дээр өгүүлсэн үзүүлэлтүүд дахин нэгээр ахиж Ди Натале Миланы хаалганд 7 дахь гоолоо хийлээ.
Массимо Альегри 69 дэх минутад энэ тоглолтын цорын ганц бөгөөд оновчтой сэлгээгээ хийж Зеедорфын оронд Антонио Кассаног талбайд гаргалаа. Миланы өмсгөлтэй 2 дахь удаагаа талбайд гарч буй Кассано орж ирээд л гайхашгийг бүтээж эхэлсэн.
78 дахь минутад Тиагу Силвагийн цохисон бөмбөг Удинезегийн хамгаалагч Мехди Бенатиагийн хөлд ойн хаалганд орлоо. Тооны зөрүү ойртож 3 : 2 болов. Удалгүй 82 дахь минутад Кассаногийн дамжуулалтаар Пато гоол оруулснаар 3 : 3 болон тэнцлээ.
Хичээж байж олсон ялалтаа Удинезе зүгээр ингээд алдахыг хүссэнгүй. Сүүлийн дайралтаа тэд 89 дэх минутад хийж сөрөг довтолгооноос Герман Денис гоолдож дахин Удинезе тэргүүлж эхэллээ. Тэрээр 84 дэх минутад сэлгээгээр орж ирсэн болохоор Миланы ихэнхи тоглогч нараас илүү эрч хүчтэй, хурдтай байлаа.
Ингээд бүх зүйл дуусжээ хэмээн цэнгэлдэхээс Миланы фенүүдийг гарч явж байсан нэмэлт цагт гайхамшиг дахин биелэлээ оллоо. Өнөөх Кассано Ибрад дамжуулалт гарган өгч Златан төгсгөлийг нь найдвартай хийх нь тэр. Кассано Милан ирээд ердөө 37 минут тоглоод байгаа ч 3 гоолын дамжуулалт өгөөд байна.
Хүнд хэцүү тоглолтоос 1 оноо авсан Милан 40 оноотой болж ойрын өрсөлдөгчөөсөө 6 оноогоор тасарлаа.
| 1 сарын 9. Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Паоло Валери (Рим). |
|
| МИЛАН – УДИНЕЗЕ – 4:4 (1:1) | |
| Милан | Удинезе |
| Марко Амелиа | Самир Ханданович |
| Лука Антонини | Маурицио Домицци, 73 |
| Тиагу Силва | Кристиан Сапата |
| Даниэле Бонера | Мехди Бенатиа |
| Игнацио Абате | Джованни Паскуале |
| Женнаро Гаттузо | Квадво Асамоа |
| Кларенс Зеедорф, 69 | Гекхан Инлер |
| Родни Страссер | Альмен Абди, 75 |
| Робиньо | Маурисио Исла |
| Пато | Алексис Санчес |
| Златан Ибрагимович | Антонио Ди Натале, 84 |
| Сэлгээ : | |
| Антонио Кассано, 69 | Андреа Кода, 73 |
| Эммануэль Агйеманг-Баду, 75 | |
| Герман Денис, 84 | |
| Шар хуудас : | |
| Даниэле Бонера, 43 | Гекхан Инлер, 40 |
| Жованни Паскуале, 63 | |
***
| 1 сарын 9 . Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Никола Пьерпаоли (Фиренце). |
|
| ЛАЦИО – ЛЕЧЧЕ – 1:2 (0:1) | |
Хүснэгтийн байдлыг харвал газар тэнгэр шиг ялгаатай нөхцөлд байгаа Лацио – Леччегийн тоглолт сонирхолтой үр дүнгээр дууслаа. Тодруулбал хомоол хамагч Лечче Лациогийн талбайд ялалт байгуулсан.
Леччегийн Бразил довтлогч Капушу Жедагийн 39 дэх минутад хийсэн алсын цохилт хаалганы шон онож улмаар Муслерагийн нуруунд ойгоод хаалганд орсноор Лациогийн азгүйтэл эхэлсэн.
47 дахь минутад Стефано Маури бужигнаан дундаас тэнцээний бөмбөгийг багтаа авчирлаа. Гэвч Гроссмюллер 73 дахь минутад Даниэле Корвиягийн ардаа үлдээсэн бөмбөгийг хаалганд чихэж хожлын гоол Леччед бэлэглэжээ. Эндээс авсан 3 оноо Леччег хомоол хамагчын сүүлын 3 байрнаас гарахад хангалттай байлаа.

Леонардо ба Кучу
“Камбьяссо Интерийн аврагч”
КАТАНИЯ – ИНТЕР – 1:2 (0:0)
Шинэ дасгалжуулагтайгаа шинэ оныг ялалтаа эхлүүлсэн Интер Миланы байдал тойрог бүрт дээрдсээр байна. Өмнөх тоглолтдоо тэд Наполиг 3 : 1-ээр ялсан бол энэ удаа Катаньяг сөхрүүллээ. Эстабьян Камбьяссогийн 2 гоол тэдэнд ялалт авахад хангалттай байлаа.
Катаньягийн Анжело Массимино цэнгэлдэхэд Интер зочилсон. Эхний хагаст Леонардогийн залуус цөөнгүй сайхан боломж алдсаныхаа горыг удалгүй амссан юм. Гэхдээ Лука Кастеллацциг ч Катаньячууд зүгээр суулгаагүй гэхэд болно.
71 дэх минутад Макси Лопезийн цохилтыг Станкович шугаман дээрээс цэвэрлэж гаргасан ч Алехандро Гомесийн дараагийн цохилтын эсрэг юу ч хийж чадсангүй.
Гэхдээ талбайн эздийн баяр удаан үргэлжлээгүй. 74 дэх минутад Станковичийн дамжуулалтыг Камбьяссо чулуу болгож тооны харьцааг тэнцүүлсэн. 5 минутад дараа Майконы жигүүрээс өгсөн дамжуулалтыг дахин Камбьяссо мөргөж багтаа ялалт, 3 оноо авчирсан юм.
89 дэх минутад Диего Милито Пандевийн дамжуулалтыг цохисон ч хаалганы шон онож гоолын зөрүүг холдуулах боломжоо алдсан юм.
Өмнөх тойрогт 51 хувьтай бөмбөг эзэмшиж байсан Интерийн үзүүлэлт сайжирч энэ удаа 63 хувьтай бөмбөг эзэмшижээ.
| 1 сарын 9. Катания. Стадион “Анжело Массимино”. Шүүгч- Антонио Дамато (Барлетта). |
|
| КАТАНИЯ – ИНТЕР – 1:2 (0:0) | |
| Катания | Интер |
| Мариано Андухар | Лука Кастеллацци |
| Чиро Капуано | Кристиан Киву, 66 |
| Матиас Сильвестре | Иван Кордоба |
| Джузеппе Беллуччи | Лусио |
| Пабло Альварес, 82 | Майкон |
| Эзекиль Карбони | Тиагу Мотта, 82 |
| Кристиан Льяма, 51 | Эстебан Камбьяссо |
| Симоне Пеше, 82 | Хавьер Дзанетти |
| Пабло Ледесма | Деян Станкович |
| Алехандро Гомес | Самуэль Это’о |
| Макси Лопес | Диего Милито, 90 |
| Сэлгээ | |
| Рафаэл Мартиньо, 51 | Горан Пандев, 66 |
| Николас Сполли, 82 | Макдональд Марига, 82 |
| Мирко Антенуччи, 82 | Андреа Раноккия, 90 |
| Шар хуудас : | |
| Алехандро Гомес, 73 | Иван Кордоба, 81 |
| Рафаэл Мартиньо, 89 | Лусио, 90 |
САМПДОРИЯ – РОМА – 2:1 (0:1)
Энэ тойргийн Сампдория Ромагийн тоглолт жинхэнэ халуухан уур амьсгал дор өрнөлөө. Нийт 3 улаан хуудас, 5 шар хуудас, нэг торгуулийн цохилтыг шүүгч энэ тоглолтод өгсөн.Ромагаас багийн ахлагч Тотти, Де Росси болон Жуан гэсэн гарааны тоглогчид сэлгээнд үлдсэн байлаа.
Өмнөх тойрогт Катаньяг ялахад сэлгээгээр орж ирэн дубль хийсэн Вучинич тоглолтын гоолын салхийг 18 дахь минутад хагалсан. Цэвэр өөрийн ур чадвараар оруулсан түүний гоол харамсалтай нь Ромад оноо авчирсангүй. Ромагийн сургуулиар хүмүүжсэн Жанлука Курчи энэ өдөр Сампдориягийн хаалгыг сайн манаж Менез, Вучигийн дараалсан довтолгооныг зогсоосон.
55 дахь минутал уг тоглолтын хамгийн онцлох мөч тохиолоо. Анжело Паломбо Жуаны хайхрамжгүй алдааг ашиглан хаалгачын эсрэг ганцаараа гарлаа. Гэвч Жулио Сержио түүнийг өөрийн талбайдаа унагааж талбайгаас хөөгдсөн юм. Шүүгчийн санаа ингээд амарсангүй торгуулийн цохилтыг Сампдорияд бэлэглсэн.
Үндсэн хаалгачаа алдсан тул Раньери Дониг талбайд гаргаж Менезийг сэлгээнд суулгалаа. Никола Поццигийн торгуулийн цохилтыг Дони хааж чадсангүй.
77 дахь минутад МанЮ-гаас зээлээр ирсэн Македа сэлгээгээр орж ирлээ. Нэг хүний илүү давуу талаа Самп ашиглан ялалт авахаар улайрч байлаа. Харин Рома өөрсдөө тэр гоолыг бараг бэлэглэчихсэн гэхэд болно.
84 дэх минутад Жуаны бас нэгэн хайхрамжгүй алдааг ашиглан экс-Ромагийн тоглогч Стефано Губерти гоол оруулсан юм. Үүнээс хойш талбай дээрхи уур амьсгал ширүүсч 87, 90 дэх минутад Сампдориягийн 2 ч тоглогч талбайгаас хөөгдсөн. Рома 1 хүний илүү болсон ч тэнцээний бөмбөг хийх цаг байсангүй.
| 1 сарын 9. Генуя. Стадион “Луижи Феррарис”. Шүүгч- Жанлука Рокки (Флоренция). |
|
| САМПДОРИЯ – РОМА – 2:1 (0:1) | |
| Сампдория | Рома |
| Джанлука Курчи | Жулио Сержио |
| Рето Циглер | Йон Арне Риисе |
| Стефано Луккини | Николас Бурдиссо |
| Даниэле Гасталделло | Филипп Мексес, 46 |
| Лучано Дзаури | Марко Кассетти |
| Стефано Губерти | Симоне Перротта |
| Андреа Поли, 82 | Леандро Греко, 90 |
| Анджело Паломбо | Маттео Бриги |
| Владимир Коман | Жереми Менез, 56 |
| Никола Поцци, 77 | Мирко Вучинич |
| Гуидо Марилунго, 63 | Марко Боррьелло |
| Сэлгээ : | |
| Джампаоло Паццини, 63 | Жуан, 46 |
| Федерико Македа, 77 | Дони, 56 |
| Даниэле Маннини, 82 | Франческо Тотти, 90 |
| Шар хуудас : | |
| Даниэле Гасталделло, 7 | Леандро Греко, 45 |
| Никола Поцци, 38 | |
| Стефано Луккини, 53 | |
| Гуидо Марилунго, 60 | |
| Стефано Луккини, 87 | |
| Даниэле Гасталделло, 90 | |
| Жулио Сержио, 55 | |
| 1 сарын 9. Верона. Стадион “Марк Антонио Бентегоди”. Шүүгч- Себастьяно Перуццо (Анкона). |
|
| КЬЕВО – ПАЛЕРМО – 0:0 (0:0) |
***
| 1 сарын 9.Парма. Стадион “Эннио Тардини”. Шүүгч- Ренцо Кандуссио (Пальманова). |
|
| ПАРМА – КАЛЬЯРИ – 1:2 (0:2) | |
***
| 1 сарын 9 . Флоренция. Стадион “Артемио Франки”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| ФИОРЕНТИНА – БРЕШИЯ – 3:2 (0:2) | |
***
| 1 сарын 9 .Чезена. Стадион “Дино Мануцци”. Шүүгч- Андреа Джервасони (Мантуя). |
|
| ЧЕЗЕНА – ДЖЕНОА – 0:0 (0:0) |
***
| 1 сарын 9 .Бари. Стадион “Сан Никола”. Шүүгч.- Кармин Руссо (Нола). |
|
| БАРИ – БОЛОНЬЯ – 0:2 (0:1) | |
***
Ювентус энэ тойргийн хамгийн сүүлийн тоглолтыг Наполитой хийлээ. Кавани энэ тоглолтод хет-трик хийж баг нь Ювег 3 : 0-ээр бутниргэлээ.Кавани Сери А-д анх удаагаа хет-трик хийж байгаа нь энэ юм.
Ийнхүү Наполи талбайдаа Юветэй хийсэн сүүлийн 4 тоглолтдоо ялалт байгуулаад байна. Ювегийн шинэ цэрэг Лука Тони гараанд гаран довтолсон. Түүнтэй хамт гараанд гарсан Амаури талбайд бараг үзэгдээгүй гэхэд болно. Тэрээр эхний хагаст ердөө 2 л дамжуулалт өгчээ.
Ювентус өнгөрсөн тойрогт Пармад 1 : 4-ээр бут ниргүүлсэн. Ийнхүү тэд сүүлийн 2 тойрогт дараалан 7 гоол алдлаа. Хамгийн сүүлд тэд 1988 онд 2 тоглолт дараалан 6-гаас дээш гоол алдаж байсан юм.
| 1 сарын 9. Неаполь. Стадион “Сан-Паоло”. Шүүгч- Эмидио Морганти (Асколи). |
|
| НАПОЛИ – ЮВЕНТУС – 3:0 (2:0) | |
| Наполи | Ювентус |
| Морган Де Санктис | Марко Сторари |
| Уго Кампаньяро | Арман Траоре, 46 |
| Паоло Каннаваро | Джорджио Кьеллини |
| Джанлука Грава | Леонардо Бонуччи |
| Андреа Доссена, 68 | Зденек Грыгера |
| Микеле Пациенца | Симоне Пепе, 66 |
| Вальтер Гаргано | Альберто Аквилани |
| Кристиан Маджио | Клаудио Маркизио |
| Эсекьель Лавесси | Милош Красич |
| Марек Гамшик, 78 | Амаури, 52 |
| Эдинсон Кавани, 84 | Лука Тони |
| Сэлгээ : | |
| Сальваторе Ароника, 68 | Фабио Гроссо, 46 |
| Хассан Йебда, 78 | Алессандро Дель Пьеро, 52 |
| Хосе Эрнесто Соса, 84 | Марко Мотта, 66 |
| Шар хуудас : | |
| Андреа Доссена, 45 | Арман Траоре, 41 |
| Марек Гамшик, 56 | Симоне Пепе, 61 |
| Кристиан Маджио, 57 | |
Мэргэн буучид
| 13 | Антонио Ди Натале (Удинезе, 2) Эдинсон Кавани (Наполи) |
| 11 | Марко Ди Вайо (Болонья) |
| 10 | Златан Ибрагимович (Милан, 2) |
| 9 | Фабио Квальярелла (Ювентус) Марко Боррьелло (Рома, 1) Самуэль Это’о (Интер, 3) |
| 8 | Алессандро Матри (Кальяри, 1) Пато (Милан) |
| 7 | Эрнан Креспо (Парма, 2) Марек Гамшик (Наполи, 1) Хавьер Пасторе (Палермо) Йосип Иличич (Палермо) |
| 6 | Серджио Пеллисье (Кьево, 1) Альберто Джилардино (Фиорентина) Джампаоло Паццини (Сампдория, 2) Робиньо (Милан) Мирко Вучинич (Рома, 1) |
| 5 | Андреа Караччоло (Брешия, 3) Сержио Флоккари (Лацио) Эрнанеш (Лацио, 1) Милош Красич (Ювентус) Маурицио Пинилья (Палермо) |

loading...




yaay milan ch ene ercheere Awarguudiin ligt laagaasaa…
loading...
Iim l bolhoor hol bombog gaihamshigtai aguu sport yum da. Garchigiin ner ihed taalagdaw.
loading...
Гайхамшигтай тоглолтууд. Хуучны бага дэлхийн аварга гэгдэж байсан Сери А санагдаж байна. Милан маань энэ жил Скудеттогоо өргөх байх гэж ихэд найдна..
loading...
serie a -g hamgiin turuund medeelsen site. hurdan bna shuu. amjilt
loading...
Yooo ymar goe togloltuud vee inter goe shuu shine dastaigaa 2 tuuchlaa shdee ter edison cavanigiin 3 goal bugd murguj hiijee maiar naasan suuliin hamsikiin pass yooo goe pass bn doo juv buur yaachvaa aluulj bnaa ac milan 90 deer goal hiigeed tentschih yum roma ter juan odoo yu hiigeed bnaa bagiin aluur
loading...
ronaldinho bxguich milan goe bn gexdee roni bwl aimar bx bailaa
loading...
naad ugch baigaa ner chini uy ve…? hun aimar ner ugug uym..!!! temtseenii uier tsus asgarsan uym baih gesen chini…!!! kkk
loading...
soliltsoo naimaa talaar medee oruulaachee tsaaguur chini yu yu bolj bnaa
loading...
malnuudaa ta nar uhchihsiin bish biz medee oruulaachee lalruudaa
loading...
milan min uragshaa
loading...