loading...
Эрэгтэй 10 км хөөж гүйцэх
Тарьей Бё улирлын 3 дахь түрүүгээ хүртлээ. Хохфильцен болсон гараанаас тэрээр 2 түрүү хүртээд байсан юм.
Уралдааны турш өтгөн манан Оберхофыг бүрхсэн байсан бөгөөд харин Бё энэ өдөр тун азтай байлаа. Азтэй гэсний учир нь түүнийг буудалтаа хийх үед манан арай шингэрсэн байсан юм. Тэрээр босоо буудалтаас 1 сум алдсаныг эс тооцвол өөр алдаа гаргаагүй. Нийт цагаа Тарьей 25:49.7 минутад туулж Германы Арнд Пайффер болон Чехийн Михал Шлезингрийн өмнө барианд орсон юм. Эдгээр биатлончид +16.7, 20.7 секундын алдагдалтай барианд орсон юм. Шлезингр нэг ч сумаа алдаагүй ч удаан тэшиж байснаас тэргүүлэх боломжоо алдсан.
Тарьей Бё улирлыг тун гайхалтай үргэлжлүүлж байгаа. Поклюкад 20 км-н хувийн төрөлд 12-р байранд орсныг эс тооцвол байнга шахуу шагналын тавцангаас буухгүй байга. Нийлбэр дүнгээр Бё Дэлхийн цомын тэргүүн байранд одоогоор бичигдэж байна. “Өнөөдрийн уралдааны дараа хүн бүр надаас манангийн тухай асууж байлаа. Гэхдээ би босоо буудалтаа хийж байхдаа үүнийг нэг их анзаараагүй. Хэвтээгээс бай их бүдэ харагдаж байсан ч гэсэн харагдаж байлаа. Буудалт болгоны хооронд 2 гүн амьсгаа аваад л буудаад байлаа. Би жирийн буудалтаас арай удаан буудсан гэхдээ зөв тактикаар уралдлаа” хэмээн тэрээр ярьжээ.
Оберхофын гарааны эхний өдөр Буухиа төрөлд түрүүлсэн Германы эрэгтэйчүүд энэ өдөр тун хангалтгүй уралдаан үзүүлсэн. Пайфферийг эс тооцвол эхний 10 байранд нэг ч Герман биатлонч бичигдсэнгүй. Багийнхаа нэрийг аварсан Пайффер “Он гарахаас өмнө бүх зүйл амаргүй байсан. Гэхдээ одоо намайг ДАШТ-д шалгарч чадах эсэх тухай асуултууд зовоохоо болилоо” гэжээ. Пайффер энэ улиралд 2 дахь удаагаа подиум дээр гишгэж байна.
Хүрэл медаль хүртсэн Шлезингр энэ долоо хоногт 2 дахь удаагаа шагналын тавцанд зогссондоо итгэхгүй байгаагаа ярьж байна. Тэрээр шигшээ багтайгаа хамт буухиа төрөлд мөнгө авсан юм.
Энэ төрлийн шагналт байруудад Оросын Иван Черезов, Андрей Маковеев нар оржээ.
Уралдааны бүрэн дүнг эндээс харна уу

Эрэгтэй 15 км бөөн гараa
Оберхофын гараа эхэлснээс хойш тамирчидад төвөг удаж байгаа цаг агаар энэ өдөр тун таатай байлаа. +5 хэмийн дулаанд энэ уралдаан явагдсан бөгөөд Оберхофын ордон ч үзэгчидээр дүүрэн байв. Эхний хэвтээ буудалтын дараа 10 хүнтэй бүлэг бусдаасаа тасарч эхэллээ. Тарьей Бё тэдний эгнээд явж байсан бөгөөд Свендсен эхний сумаа алдсан учраас дараагий бөөн хэсэгт багтаж байлаа.
Дараа дараагийн зогсолт дээр сум алдсан биатлончид тэргүүлэгч хэсгээс нэг нэгээрээ хасагдсаар байлаа. Бё хэдийгээр 2 дахь зогсолт дээр 1 сум алдсан ч тэргүүн эгнээнд бичидсэн хэвээр үлдэв. Түүний араас Шлезингр, Мартин Фуркаде нар нэхэж байлаа. Сүүлий босоо буудалт тун сонирхолтй болж тэргүүлэгчид бүгд нэг сум алдаж торгууль хүлээлээ.
Энэ нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон бөгөөд арын эгнээнд явсан Свендсен цэвэр буудаж тэргүүлэгчидтэй хамт нэгдлээ. Эмиль өмнөө явсан тамирчидийг нэг нэгээр нь гүйцэж байсан ч багийн андын өмнө орж чадсангүй.
Ингээд тэргүүн байранд Бё 39:51.3 минутын амжилтаар орж Свендсен +2.4 секундын алдагдалтайгаар удааллаа. 3-р байрын төлөөх өрсөлдөөнд харин Черезов орж энэ улиралд 2 дахиа шагналын тавцанд гишгэлээ.
Энэ уралдааны дараа Тарьей Бё 449 оноотойгоор Дэлхийн цомыг тасархай тэргүүлж эхэллээ. Свендсен 394, Бьёрндален 304 гэсэн оноогоор удаалж байна. “Сүүлийн шатанд би их зөв тактик барьж уралдсан. “Ер бол бөөн гараан дээр сүүлийн буудалт дээр сум алдвал түрүүлэх талаар найдаад хэрэггүй байдаг юм. Гэхдээ би энэ удаа сүүлийн буудалт дээр зөв тактик барьж уралдсан. Сүүлийн буудалт эхлэхийн өмнө ардаа явсан тамирчидыг хараад хэрвээ хурдан буудаад тэднээс түрүүлж гарч чадвал торгууль хүлээсэн ч гэсэн тэргүүн байраа хадгалж болох юм гэж бодсон. Бүх зүйл ч миний хүссэнээр болж би нэг торгуультай ч уралдааныг тэргүүлж чадлаа” гэжээ.
Свендсен Тарьей Бёгийн талаар “Түүнийг ийм хурдан сайжирч байгаа нь гайхалтай. Гэхдээ би түүнийг үлдсэн бүх гарааны турш гүйцэхийн тулд бүхнийг хийнэ. Юутай ч энэ удаагийн амжилтандаа сэтгэл хангалуун байна” гэжээ
Уралдааны бүрэн дүнг эндээс харна уу
loading...




ene sport unen tasarhai eddee
manaihan delhiin tsomiin garaanuudiig tv-iigeer shuud uzuuldeg baibal goyoo
loading...