Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн шигшээ баг ирэх долоо хоногт ОХУ-ыг зорино

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн холбооны шигээ багийн тамирчид энэ долоо хоногт хойд хөрш ОХУ-ыг зорих талаар бид өмнө нь мэдээлсэн. Манай баг, тамирчид Красноярск хотноо ОУ-ын А зэрэглэлийн хоёр ч томоохон тэмцээнд оролцохоор болоод байгаа. Харин энэ өдрүүдэд манай өмнөд, хойд хөршийн эмэгтэй бөхчүүд манай оронд хүрэлцэн ирж хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна.

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 10-16-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдох ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитри Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор зэхэж байгаа. Энэ тэмцээнд оролцох манай эхний хэсэг ОХУ-ыг зориод байна. Харин энэ өдрүүдэд Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу хөрш хоёр орны шилдэг эмэгтэй бөхчүүд Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр манай улсад иржээ.

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Андрей Бузины удирдсан Буриадын шигшээ багт 63 кг-ын жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2001, 2008, 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан Европын аварга Любовь Волосова, 51 кг-ын Оросын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Марина Вильмова, 67 кг-ын шинэ од Дарима Санжеева /, 55 кг-ын жингийн Ирина Ологонова, 48 кг-ын Марина Ойдопова  нарын найман бөх манай улсад хүрэлцэн ирээд байна. Сонирхуулахад, Буриадын тамирчдаас ОХУ-ын нэгдүгээр шигшээ багт зургаан тамирчин нь багтдаг бөгөөд дасгалжуулагч Бузины хамт хоёрдугаар шигшээ багт нь хоёр залуу бөх нь багтдаг ажээ. Харин өмнөд хөршийг төлөөлж, Өвөр Монголын шигшээ багийн тамирчид манай оронд ирсэн байна. Эдгээр тамирчид Улаанбаатар хотноо 10 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх бөгөөд энэ сарын 17-нд Спортын төв ордонд халз барилдаан хийхээр төлөвлөжээ. Харин энэ тэмцээний дараа тэд энэ сарын 27-30-ны өдрүүдэд мөн Красноярск хотноо ОХУ-ын домогт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран-при тэмцээнд зодоглох ажээ.

GD Star Rating
loading...
Чөлөөт бөхийн шигшээ баг ирэх долоо хоногт ОХУ-ыг зорино, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: