loading...
TLG-13 ТББ, “MCS Кока кола” компанитай хамтран зохион байгуулдаг сонирхогчдын сагсан бөмбөгийн Спрайт D лигийн бүсийн аваргын төлөөх тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Энэхүү тэмцээн шинээр ашиглалтад орсон Яамагийн спорт цогцолборт болсон байна.
Өнгөрөгч 11 сард эхэлсэн Спрайт D лигийн тэмцээн МУБИС-ийн харъяа БТДС-ийн спорт зааланд болж байсан бол өнгөрөгч амралтын өдрүүдэд Яамагийн спорт цогцолборт зүүн баруун бүсийн аваргуудаа тодруулсан байна. Баруун бүсийн аваргын төлөө плей-оффын нэгдүгээр байраар шалгарсан Цагдаагийн Академийн баг, Эрдэнэдрийлинг компанийн багтай таарч эхний тоглолтдоо хожоод байсан бол хоёр дахь тоглолтдоо 81:63-аар давамгайлсанаар Спрайт Ди лигийн финалд шалгараад байна. Тэд плей-оффт нэг ч ялагдал хүлээлгүй шигшээ тоглолтод шалгарч байгаа юм. Харин зүүн бүсийн аваргын төлөө тунан үлдсэн Нью-Арена, Улаанбаатар дээд сургуулийн багуудын эхний тоглолтод Улаанбаатар дээд сургууль хожоод байсан бол хариу тоглолтод Нью-Арена 73:60-аар хожин хожлын харьцааг тэнцүүлсэн байна. Харин шийдвэрлэх гурав дахь тоглолтод Улаанбаатар дээд сургуулийн баг 67:62-оор хожсоноор бүсийнхээ аваргаар тодорч, шигшээ тоглолтод Цагдаагийн Академийн эсрэг тоглох эрхтэй болсон. Спрайт Ди лигийн финалын тоглолт мөн ирэх амралтын өдрүүдэд Яармагийн спорт цогцолборт явагдах юм байна.
loading...




Tsagdaagiin academiin bag turuulnee temtseend oroltsoj bgaa niit tsagdaagiin academiin sonsogch oyutnuuddaa surlga sportiin ondor amjilt husie Tor, zahirgaanii erh zuin tenhim
loading...
ulaanbaatar deed surguuli sain bnlee Zuun busiin baguud ni arai l changa sain baguud bsan ter baguudtaigaa alaltsaj alaltsaj 6gaar garchihaad 3.2.1eer garsan baguudaa hojood busiin avarga bolchihloo shd NEW ARENA ehnii togloltond hojson daraagiin togloltond UBDS hojood 3dahi togloltond UBDS mun hojson medeellee zuv taviachee zaluusaaa
loading...
http://jjunior.miniih.com/index.php//home/post/16
loading...