Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » С.Мияарагчаа “Fair Play” шагнал хүртлээ

GD Star Rating
loading...

Олон улсын шударга өрсөлдөөний хорооноос тодруулдаг “Fair Play” шагналыг  ОУХМ С.Мияарагчаа хүртлээ. Энэхүү шагнал нь спортын талбарт болон түүний гадна тамирчы хүнлэг, шударга, жудагтай чанарыг үнэлэн олгодог олон улсын нэр хүнд бүхий шагнал бөгөөд 1963 онд байгуулагдсан Олон Улсын Шударга Өрсөлдөөний Хороо (CIFP)-ноос эрхлэн Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS), ЮНЕСКО, Олон улсын спортын холбоодтой хамтран олгодог уламжлалтай юм.

С.Мияарагчаа 2009 онд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Х.Цагаанбаатарыг ялж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Гэвч нэг жингийн андын өгөөмөр сэтгэл гаргаж Х.Цагаанбаатарт дээрх тэмцээнд оролцох эрхээ өгч, улмаар манай бөх дэлхийн аварга цол хүртэх алтан боломж олгож байлаа. С.Мияарагчаа олон улсын “Fair Play” шагнал хүртсэн Монголын анхны тамирчнаар тодорч буй бөгөөд шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар байлцлаа.

GD Star Rating
loading...
С.Мияарагчаа “Fair Play” шагнал хүртлээ, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nyamsaikhan says:

    hi sain bna uu shine onii mend bux mgliin judochiddoo za sain bna shuu Miya chi chadii shuu oshoo ix amjilt xusie chamaig xaraj baigaa shuuu my mglchud kkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: