loading...
Монголын дартс сонирхогчдын 2010 оны дөрөвдүгээр улирлын буюу “Borgio Cup-2010” цомыг үүрд хадгалах эрхийн төлөөх шилдэг багуудын тоглолт нэгдүгээр сарын 15-нд “Сүнжин гранд” зочид буудалд болно. Энэ удаа өмнөх тэмцээнүүдийн аварга тэргүүтэй шилэгдмэл 16 баг өрсөлдөх тул бүх тоглолтыг захаар буюу х2 шугам дээр дуусгах журмаар зохион байгуулах юм. Ингэснээр азын ялалт бараг гарахгүй, жинхэнэ чансаатай нь түрүүлэх боломж бүрдэх аж. Тэмцээнд эхний гурван байрт орсон баг мэргэжлийн ангиллын чансаа олгох тэмцээнд оролцох эрх авах болжээ.
loading...




