Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Жүдочид дэлхийн шилдгүүдийн тулааныг зорив

GD Star Rating
loading...

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны, басхүү чанартай тэмцээн энэ сарын 15-16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох “Мастерс” билээ. Жин бүрийн шилдэг 16 жүдочийн зодоглох тэмцээний эрхийг манай улсын 11 тамирчин авсан билээ. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар,  өнгөрсөн жилийн аварга С.Мияарагчаа 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүч үзэх юм. “Мастерс”-ийн эхний өдөр хөнгөн буюу эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болно. Харин ням гаригт эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн аваргууд тодрох юм. Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай дэлхийн шилдгүүдийн тулаанд аваргалбал  6000, мөнгө, хүрэл медаль хүртвэл 4000, 2000 ам.долларын шагнал хүртэх юм. Баг тамирчид өнөөдөр өглөө Бакуг зорив.

GD Star Rating
loading...
Жүдочид дэлхийн шилдгүүдийн тулааныг зорив, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. mmmmmm says:

    Miyaragchaa zaaval hoshoi avarga bolnooo

    GD Star Rating
    loading...
  2. mongol says:

    ajilt ajilt ajilt

    GD Star Rating
    loading...
  3. nyamsaikhan says:

    sain ban uu m

    GD Star Rating
    loading...
  4. nyamsaikhan says:

    hi judochiddoo amjilt xusie ee bux zuil bna buxnee ashigalaaraa xo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: