Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Месси: Зүүдэлсэн ч үгүй

GD Star Rating
loading...

Швейцарийн Цюрих хотод Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг тодруулах  нэр хүндтэй гала уулзалт болж, FIFA Ballon d’Or шагналын эзэн тодорлоо. Хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй хоёр шагнал байсаар ирсэн. Нэг нь Францын алдарт “Франс футбол” сэтгүүлийн газраас 1956 оноос тодруулж ирсэн“Ballon d’Or” буюу “Алтан бөмбөг”. Нөгөө 1991 оноос эхтэй ОУХБХ-ны оны шилдэг тамирчны шагнал юм. Харин өнгөрсөн зун болсон ДАШТ-ий үеэр дээрх хоёр байгууллага шагналаа нэгтгэж, FIFA Ballon d’Or болгосон юм. Энэхүү нэр хүндтэй шагналын анхны эзэн хэн болох нь алаг бөмбөгийн хорхотйнуудын анхаарлын төв байлаа. Энэ үеэр 2010 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, дасгалжуулагч, бэлгэдлийн шигшээ баг, шилдэг гоол шалгарсан юм.

Сүүлийн жилүүдэд гараагүй өрсөлдөөн

Энэ үдшийн хамгийн гол үйл явдал болох 2010 оны дэлхийн шилдэг эрэгтэй тоглогчийг шалгаруулах эцсийн шатанд Испанийн алдарт “Барселона” багийн Андрес Иньеста, Чави Эрнандес, Лионель Месси нар шалгарч үлдээд байсан. Нэг клубийн гурван тоглогч ингэж тунаж үлдсэн түүх өмнө нь байсангүй. Нэр хүндтэй шагналын эзний нэртэй дугтуйг дээрх гурван тамирчинд хамаатай хүнээр задлуулсан нь ихэд өвөрмөц зүйл байлаа. “Барселона” багийн ерөнхий дасгалжуулагч Хосеп Гвардьола “Лионель Месси” хэмээн зарласан нь танхимд цугларсан олон хүнийг удаан алга ташихад хүргэж, басхүү заримыг нь багагүй шоконд оруулсан юм. Үнэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн шилдгийн төлөө ийм жигдхэн өрсөлдөөн өрнөөгүй билээ. 2007 онд Кака, 2008 онд Криштиану Роналду, өнгөрсөн жил Месси шилдгээр тодрох нь хүн бүхэнд ойлгомжтой байсан. Харин энэ удаа хэний нэр дугтуйнаас гарч ирэх нь эцсийн мөчид л тодорхой болсон. Месси үнэмшиж ядсан хэрнээ инээмсэглэл тодруулсаар тайзнаа гарч ирэв. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр хоёр дахь жилдээ дараалан тодорсон тэрбээр “Маш их баярлаж байна. Гэхдээ өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй.  Хүн бүр Чави, Иньеста нарын тухай ярьсан шүү дээ” хэмээв.

Энэ гурван тамирчин 2010 оны турш гайхалтай формтой байсан. Гэхдээ ДАШТ-д түрүүлсэн гэдгээрээ испани хагас хамгаалагчдын боломж арай илүү байж, Мессигийнх хамгийн багад тооцогдож байв. Тэгээд ч ДАШТ-д түрүүлсэн тамирчин тухайн жилийнхээ шилдгээр тодордог бичигдээгүй хуультай. 1994 онд Роберто Бажо, 1998 онд Зинедин Зидан, 2002 онд Роналдо, 2006 онд Фабио Каннаваро нар санасандаа хүрч байв. Гэвч гала уулзалт хөлбөмбөгийн спорт шиг гэнэтийн зүйлээр дүүрэн байх учиртай байж. Санал асуулгад оролцсон шигшээ баг, клубийн ахлах дасгалжуулагч, ахлагч, мэргэжилтэн, сэтгүүлчид аргентин залуугийн “Ла лиг”-ийн 36 тоглолтод оролцохдоо хийсэн 42 гоол, “Аваргуудын лиг”-ийн  12 тулаанд хийсэн төдий чинээ бөмбөгийг үнэлжээ.

“Онцгой нэгэн” онцгойров

Дэлхийн шилдэг дасгалжуу­лагчийн төлөө ч дутахгүй өрсөлдөөн өрнөсөн. Испанийн шигшээ багийг ДАШТ-д торгон жолоо өргүүлсэн Висенте Дель Боске, “Барселона”-гийн хамт гайхалтай тоглолт толилуулж буй Хосеп Гвардьола, “Интер”-тэй хамт хет-трик хийж, өдгөө “Реал”-ын торгон жолоог атгаж буй Жозе Моуриньо гэсэн гурван мэргэжилтэн өрсөлдсөн юм. Энэ дундаас “Онцгой нэгэн” хочит Моуриньо онцгойрлоо. Тэрбээр “Челси”-тэй Английн лиг, цом, супер цом, “Интер”-тээ Италийн лиг, цом, супер цомд түрүүлсэн. Өдгөө “Реал”-ыг удирдаж, Испанид хүртэж болох бүх цомыг авахыг хүсч буй. Европын “Топ-3” лигээс хүсэх зүйлгүй болсны дараа төрөлх Португалаа удирдаж, шигшээ багийн хэмжээнд өндөр амжилт үзүүлэх зорилго өвөрлөн буй.

Марта “Дархан аварга” боллоо

Манай үндэсний бөхөөр улсын наадамд тав түрүүл­бэл дархан аварга цол хүртдэг. Харин Бразилын эмэгтэйчүүдийн шигшээ ба¬гийн лидер Марта Виеара да Силва хөлбөмбөгийн энэхүү алдрын эзэн боллоо. Тэрбээр дэлхийн шилдэг “гэзэгтэй” хөлбөмбөгчөөр тав дахь жилдээ дараалан тодорсон юм. Хамгийн таамаглаж болох номинц энэ байлаа.

“Барса” шилдэг гэдгээ дахин нотлов

Шилдэг гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэм­жит шагналыг Туркийн шиг­шээ багийн тоглогч Хамит Алтинтоп хүртлээ. ЕАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр Казахстаны багийн хаалганд оруулсан супер гоол 2010 оны гайхалтай агшин байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн шилдэг дасгалжуулагчаар Германы шигшээ багийн Силвиа Найд, Холбооны шилдэг ерөнхий¬лөг­чөөр Десмонд Туту то¬дорч, “Fair Play” буюу шу¬дарга тоглолтын шагналыг Гаитигийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн баг хүртлээ.

ОУХБХ, Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоотой хамтарч тодруулдаг оны бэлгэдлийн шигшээ багт хэн хэн багтсан нь үзэгчдийн анхаарлыг гойд татаж байсан юм. 2010 оны шилдэг багт хаалгачаар Икер Касильяс /Испанийн шигшээ баг болон “Реал” клуб/, хамгаалагчаар Майкон, Лусио /хоёул Бра¬зил, “Интер/, Херард Пике, Карлес Пуйоль /хоёул Испа­ни, “Барселона”/, хагас хам­гаа­¬лагчаар Криштиану Ронал¬ду /Португал, “Реал”/, Ча­ви, Андрес Иньеста /хоёул Испани, “Барселона”/, Уэсли Снейдер /Нидерланд, “Интер”/, довтлогчоор Давид Вилья /Испани, “Барселона”/, Лионель Месси /Аргентин, “Барселона”/ нэрлэгдэв. Өө¬рөөр хэлбэл “Барселона”-гийн зургаа, Испанийн таван тоглогч багтжээ.

GD Star Rating
loading...
Месси: Зүүдэлсэн ч үгүй, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. 1 says:

    Шнайдер гэж энэ залууг хэн ч үнэлсэнгүй дээ. сайн ч залуу, сайн ч тоглогч. Уул нь оргил жил нь байж түүн шиг олон медаль авсан бараг байхгүй байлгүй дээ. үнэхээр тоглосон баг болгон дээрээ лидер нь байж чадсан хүн шүүд ээ.

    GD Star Rating
    loading...
  2. Tulgaa says:

    1-tei sanal 1 bna.

    GD Star Rating
    loading...
  3. Egel says:

    Robben baina shte adilhan. hoyulaa l klubdee bolon shigsheedee sain bsan. gehdee ene bol mergejiltnuudiyn l unelgee shuu dee. Saihan much bn. Messi uneheer gayhamshig yumaa.

    GD Star Rating
    loading...
  4. Tuugii says:

    ганц сарын хөдөлмөр биш бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлж буй нь зөв. Барса-н хүүхдийн академи (ла масиа) үнэхээр агуу юм аа шилдэгт үлдсэн 3 тоглогч 3 уулаа энэ сургуулаасаа гарсан, мөрөөдлийн шигшээд багтасан барсагийн 5 тоглогч 5 уулаа энэ сургуулаас гаралтай гээхээр үнэхээр бахархамаар юм аа, дээр дасгалжуулагч Хосеп Гвардьола нь хүртэл ла масиа -н бүтээгдэхүүн гэж байгаа үнэхээр агуу жил байна БАРСЕЛОНА

    GD Star Rating
    loading...
  5. tuugii-d says:

    David Villa Barcelona-giin huuhdiin academ-s garaltai gej hudlaa bhaa,arai l zalaad bh shig bhiin

    GD Star Rating
    loading...
  6. Арго says:

    <<<Нэг клубийн гурван тоглогч ингэж тунаж үлдсэн түүх өмнө нь байсангүй гэнэ үү,

    Цээжнийхээ бангаар сайхан шаах юмаа. 88 онд билүү, Миланы Ван Бастен, Барези, Райкаард 3 дэвшиж байсныг яах гээв, энэ админ сайхан бүлтрэх юм

    GD Star Rating
    loading...
  7. kyazga_s says:

    ene messi-gin toloo sanalaa ugch bgaa ulsuudig harsan chine dandaa delhiin hulbumbugiin chansaa dooguurch yumuu hugjil buurai ornuud ugsun bhiin. hulbumbug iher uzdeg ulsuud bol iniesta,xavi sneider-in tuluu l ugsun bn daa.ugaasaa ene 2 shagnal tusdaa bsan bol uur hun todroh bsiin dasgaljuulagch captian-uud ni messi geed, setguulch nar ni xavi iniesta sneider 3-in negiig songoh bsan.

    GD Star Rating
    loading...
  8. poo says:

    Уэсли Снейдер hamgiin shildeg

    GD Star Rating
    loading...
  9. nyamba says:

    Манайхан бас аягүй бол Мессид санал өгч дүнкүүтсэндээ. Уг нь бол энэ жил Шави авах бүрэн эрхтэй байсан юм. Түүнтэй өрсөлдөх хагас бол Снайдер л байна дөө. Үнэхээр агуу тоглогчийн оргил жилд нь ингэж алах гэж. Энэ хөгжил буурай орнууд нь бол тэгээд үнэндээ мэддэгээрээ Мессид л өгч байгаа лдаа. Хаанахын ч билээ нэг дасгалжуулагч нэлээд хэдэн жилийн өмнө далайн эргийн элсэн дээр найз нартайгаа хөлбөмбөг тоглож байгаа Гаттузог хараад шүтээд, түүнд санал өгч байсан гэдэг. хахаха Гэтэл Гаттузо үхсэн баасных нь дэлхийн шилдэгт өрсөлдөх билээдээ.

    GD Star Rating
    loading...
  10. unsh da says:

    coach ahlagch nar n messig songos bsan yum bol delhiin shildeg n messi l yum bn shde. ter setguulch nar ihenhdee l europiin hunee l songodog shde. ali n iluu bilee de. sneijder surhii l yum bol yadaj 3t bagtah n yaasiin. ugaasaa shalihgui de shigsheedee robben n iluu clubtee milito n iluu bsan. baagii awargiin turuu dunduur tom sukhbat orson shig shildguudiin dund sneijder demii bhoo. ugaasaa yamarch bolomj bhgui shde.delhiin awargad turuulsen bol awah l bsan bh. spain olon lidertein gai bhgui yu bugd jigd garuud.

    GD Star Rating
    loading...
  11. mo says:

    sneijder hagas jilees hoish sugarsniih n hohi. tegleech yu n shildeg yumbee. amjilt gargasan bagiin arai gaigui ner aldartai toglogch n awah albatai yumuu. barcagaas busad bagiin baliashguud barag bugd messig uzen yadah yumaa. kkkkk. dotroo shataj bgaa bhda. hohi n ee gj

    GD Star Rating
    loading...
  12. ZZzzZZ says:

    ta nar saihan hudlaa shaaj ogjiinaa delhiin buurai ornuud sanal ogson ch geh shig ta naraas iluu mergejliin humuus shuuj shalgaruulsiishdee messi-d sanalaa ognuu hend ogno ta nart hamaagui bizdee hudlaa messig heterhii sain bolohoor ataarhasndaaa booj uheh gej bga biz messi ene shagnaliig hurteh n zow shdee. Tegeed ch odoo negent awtsan shagnal yum chin ta nar hed ingej yarilaa geed sneider chin awahaasaa ongorson hudlaa neg holbombog sonirhdog nertei henheguud zailaasai zugeer l duugai sanalaa bichku olon doloon yum hutsaj bhiin ta nar er n yugaach medkun baij duugai l angaigaad baij bai za… ( PaSDu YUMDAA TA NAR)

    GD Star Rating
    loading...
  13. barca fan says:

    nyambaa boli boli bitii ingj shaaj bai alia bandi mini barimttai hutsii shu !!!
    kyazgaa ch gnu kazak al yugaa shaagaad bgan ogsniine harsn chin ntr bitii ingldee haana tiim ym bgan tiim ym bdguin bgan bol uzuulchih harii ter buurai orniihoniig chin haha tglee ch yamr ch buurai oron bsn chamaas iluu medlegtei garuud ogiishde teneg dunkuunuud. tuugii-d gtsen sda teneg ymu 5 toglogch 5laa l la macia gjaazde naa hchin hen ch villag oruulaagu bgazde unshaache huduunii malaa esuul iim teneg ymu

    GD Star Rating
    loading...
  14. tubi says:

    messi awah yostoi nyambaa biti ataarha chi za

    GD Star Rating
    loading...
  15. kazoFC says:

    Ла лигт гоол их оруулсан гэж ДАШТ тай жилийн аваргаас илүү үнэлүүлдэг ГАР бхиймаа.Гайхалтай!!! Энэ жил Шави Иниеста Шнайдер өрсөлдөх ёстой бсан.Месси үлдсэн н энэ өрсөлдөөн ойлгомжтой байснийг харууллаа.Тэр хэрээрээ ФИФА худлаа газар гэдэг н тодорхой боллоо.Месси 2010 онд юу хийсийн бэ.ДАШТ аар 1 гоол орууллуу.Аваргуудийн Лигийн аварга боллуу.2009 онд шударгаар авсан бол 2010 онд бол ичээ гэж л хэлмээр бна.Месси Зайлаа!!! Гах гах…Өмнөөс н иччилээ.!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: