Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Ярилцлага » Р.Карлос: Роналдо дөрвөн хүүхэдтэй болоод үрийн сувгаа боолгосон

GD Star Rating
loading...

Амжилтаараа төдийгүй ааш зангаараа олон сая хөгжөөн дэмжигчийн сэтгэлийг булаасан хөлбөгчдийн нэг бол яахын аргагүй Роберто Карлос юм. Испанийн алдарт “Реал”-д гайхалтай он жилүүдийг өнгөрөөсөн тэрбээр одоо төрөлх Бразилийн “Коринтианс” клубт алба хааж байгаа. Карлос өнөөгийн ажил болоод ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар хөөрөлдсөнийг хүргэе.

-Та хаагуур алга болоод байна аа. Сонин сайхан юу байна?

-Дасгал сургуулилалт гэсээр гэрийн бараа харах завгүй явна. Гэхдээ бараг жил үргэлжилдэг бэлтгэлийн улирал дуусч, чөлөөний 27 хоногийг гэрийнхэндээ зориулах санаатай.

-Та 37 настай байж яаж ийм олон тоглолтыг даван туулж чадаж байна аа?

-Манай энд багуудын өрсөлдөөн маш ширүүн. Харин манай “Коринтианс” клуб Испанийн “Реал”, “Барселона” багийн нэгэн адил үргэлж ялж байх үүрэгтэй. Иймээс бид бусад клубээс илүү бэлтгэл хийж байж үүргээ гүйцэтгэнэ шүү дээ.

-Бразилчууд таныг мартахаа дөхсөн байв уу. Та 20 настайдаа “Интер”-т очсоноос хойш их удаж байж нутгийнхаа лигт ирлээ?

-Эх орноо орхиод 17 жил болжээ. Гэхдээ би эргэж ирээд жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна. Энд эсрэг багийн хөгжөөн дэмжигчид хүртэл намайг хараад баярлаж, хайрлаж, хүндэлж байна. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байх вэ.

-Та хэд хүртлээ тоглох вэ?

-Би клубтээ нэг жилийн гэрээтэй. Дараа нь амжилтаасаа хамааран жил тоглох боломж бий. Харин 2012 онд АНУ-д гарч, тэнд чухам хэдийд зодог тайлахаа шийдэх болно.

-Яагаад АНУ-ыг сонгосон юм бэ?

-Тэндхийн хөлбөмбөгийн ертөнц надад таалагдсан. Долоо хоногийн өмнө гэр бүлийн хамт Нью-Йорк болон Орландод очтол намайг танихгүй хүн байхгүй байсан. Хожмын нэгэн өдөр дасгалжуулагч болох сонирхолтой тул ажиллаж амьдрахад сайхан газар мэт санагдсан шүү.

-Ид үеэ өнгөрөөсөн Испанийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байна уу?

-“Ла лиг” бол үзүүштэй тэмцээн. Үүнийг “Реал”, “Барса” клубийн ширүүн тэмцэл чимж байна. Саяны “Эль Класико”-д хуучин баг маань 0:5-аар ялагдахад би сэтгэлээр их унасан. Уг нь ялна гэдэгт итгэж, олуулаа баяр хөөртэй үзсэн юм. Гэхдээ дараа нь “Барса” хавьгүй илүү тоглож байна гэдэгтэй эвлэрсэн. Мадридад болох тоглолтод дахин ингэж илүүрхэж чадах эсэхийг хармаар байна.

-Зүүн жигүүрт тань шиг тоглох хүн Реал”-д олдохгүй байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Асар их мөнгө төлж, үнэтэй тоглогчдыг хэн ч цуглуулж чадна. Гэхдээ сайн баг бүрдүүлэхэд их хэцүү. Цагтаа Лорензо Санс, Флорентино Перес нар агуу баг бүрдүүлж байсан. Миний оронд “Мадрид”-д очсон Марсело залуу, туршлага бага. Цаашид сайжирна гэдэгт би итгэлтэй байна. Би Испанид байхдаа шүүмжлүүлж байсан ч үүнээс суралцдаг байлаа.

-Одоогийн дасгалжуулагч Моуриньог та хэр сайн мэдэх вэ. “Реал”-д тохирох хүн мөн үү?

-Мэдэлгүй яах вэ, олон тэмцээний үеэр таарч байсан. Өөрийн гэсэн тоглолтын хэв маягтай, авьяастай, гайхамшигтай хүн. Шилдэг байна гэдэг нэг талаар хэцүү шүү дээ. “Реал” хөгжил дэвшлийн шатандаа явна гэж тэр хэлсэнтэй би санал нэг байна. Шинэ тоглогч олон байгаа учир гар нийлж, баг болж амжаагүй гэсэн үг. Харин “Барса”-гийнхан бол олон жил хамт тоглосон хүмүүс.

-Кака яагаад “Реал”-д өөрийгөө харуулж чадахгүй байна?

-Ноцтой гэмтэл гэдэг хүний далд ухамсарт хүртэл нөлөөлж, амжилтыг бууруулах уршигтай байдаг юм. Гэхдээ урьдын Кака эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Испанид дахин очих уу?

-Хэзээ нэг цагт “Реал” юм уу, Испанийн өөр нэг клубыг дасгалжуулна гэсэн мөрөөдөл бий. Флорентино бид хоёр сайн харилцаатай тул намайг өөрөө ч урьж магадгүй юм.

-Испанийг эргэн санах сэтгэл тань нөлөөлж байна уу?

-Тийм ээ. Би одоо хүртэл “Реал”-д үлдэх боломж байж дээ гэж бодсоор байна.

-Та 2011 оноос юу хүсч байна?

-Эрүүл мэнд, мөнгө, гэр бүлийн аз жаргал. Дахиад хүүхэд хэрэггүй, найм байхад болно. Роналдо дөрвөн хүүхэдтэй болоод үрийн сувгаа боолгосон гэх яриа байгаа. Гэхдээ би тэгэхгүй.

GD Star Rating
loading...
Р.Карлос: Роналдо дөрвөн хүүхэдтэй болоод үрийн сувгаа боолгосон, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. lene says:

    Aguu gar shuu nice yriltslaga bnaa realiigaa urgelj demjseer bga yum bn

    GD Star Rating
    loading...
  2. SoS says:

    8 huuhedtei genu aguu garch aguu huuhdin uildver yumdaa

    GD Star Rating
    loading...
  3. arsenal says:

    37 toi gexed 8 xuuxed arai l xatyy sonsogdoj bn unen xuchtei xun yumaa xolbombogondoo ch ter jargaliin ajildaa ch ter gexdee saixan xun saixan l bxyumdaa ? goodluck carlos

    GD Star Rating
    loading...
  4. bilgee says:

    8 bxdaa yaxawdee kkkk

    GD Star Rating
    loading...
  5. aaya says:

    zidane.n oruuuldag aaamar guyddag goaliiin 50%n ene huneees hamaaraltai…… unheeer aguuu toglogch haraaad setgel hodlohgui bhiiin argagui….

    GD Star Rating
    loading...
  6. aliv says:

    Sonin yariatai gar ve yasan. hehe

    GD Star Rating
    loading...
  7. Alia says:

    youtube ruu orood Roberto carlos best10 geed haival ch tasartsaan tasartsan

    GD Star Rating
    loading...
  8. sak milan says:

    huuhed sain uilwereljee huur chin

    GD Star Rating
    loading...
  9. Wahaha says:

    Saihan huur shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: