loading...
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болдог уламжлалтай. Чанар чансаагаараа дээгүүрт тооцогддог энэхүү барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Сонирхуулахад 1992 онд болсон анхны барилдаанд улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан бол өнгөрсөн жил болсон барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байв.
loading...



