Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » “Универсиад”-д оролцох багийг БТДС-ийн оюутнууд бүрдүүлж байна

GD Star Rating
loading...

Туркийн Эрзурум хотод нэгдүгээрр сарын 27-ноос хоёрдугаар сарын 06-нд Дэлхийн оюутны өвлийн XXV “Универсиад” наадам болох билээ. Тус наадамд манай улсаас шорт-трек, гүйлтийн цанын төрөлд таван тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг албаны хүн оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Монголын багийн ахлагчаар МОСХ-ын дэд ерөнхийлөгч С.Нацагдорж ажиллах бол, гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагчаар Л.Дорж, тамирчнаар МУБИС-ийн БТДС-ийн IV курсын оюутан Т.Доржготов, I курсын Ц.Жавхлантөгс, шорт-трекийн төрөлд дасгалжуулагчаар Б.Орнобиш, тамирчнаар МУБИС-ийн БТДС-ийн II курсын оюутнууд болох Э.Оюунмаа, Б.Азжаргал, Б.Базарсад нар оролцох юм. Гүйлтийн цанын төрөлд оролцох Т.Доржготов нь олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан манай туршлагатай тамирчдын нэг билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: