Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Леонардогийн 3 дахь ялалт

GD Star Rating
loading...

Италийн цомын  шөвгийн 16-гийн 2 тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Цомыг хамгаалж байгаа Интер энэ шатанд Женоатай таарч 3-2-оор ялснаар дараагийн шатны эрхээ өвөртөллөө. Самуель Это’о дубль хийж багийнхаа ялалтын гол үүргийг гүйцэтгэсэн бол Марига нэг гоолыг нэмэрлэжээ. Это’о шинэ улирал эхэлснээс хойш 5 өөр тэмцээнд нийт 20 гоол оруулаадбайна.

Интерийн шинэ цэрэг Ронаккья дебут тоглолтоо энд хийсэн бөгөөд эсрэг багтаа нэг торгуулийн цохилт бэлэглээд амжсан. Гэхдээ түүний алдаа багаа ялагдалд хүргэхээр гай тарьсангүй.

Интерийн шинэ дасгалжуулагч Леонардо эхний 3 тоглолтдоо ялалт байгуулаад байна. Интерийн шөвгийн наймын өрсөлдөгч нь Наполи- Болоньягийн ялсан нь байх юм.

Италийн цомын Палермо – Кьво багуудын тоглолт мөн энэ өдөр явагдаж Микколигийн торгуулийн цохилтоос хийсэн гоолоор Сицили арлын Палермо ялалт байгууллаа.

Тоглолтын турш Палермо 20 цохилт хийсний 5 нь хаалга руу чиглэжээ.

***

Испаний Эзэн хааны цомын шөвгийн наймын 2 тоглолт мөн явагдлаа. Каталоны Барса доод лигийн Реал Бетисийг талбайдаа 5 – 0-ээр ялж бараг л хагас шигшээн эрхээ өвөртөллөө. Энэ даваа гаригт дэлхий шилдгийн шагналаа гардан авсан Лео Месси хет-трик хийжээ.

Тэрээр 44 – 73 минутын хооронд 3 гоол хийж Бетисийг бараг ганцаараа дөнгөсөн гэхэд болно. Педро болон Кейта нар тус нэг гоолоор багтаа тусалсан. Месси цомын тэмцээнд 4 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтад хүч түрэн орж ирлээ.  Пеп Гуардиологийн удирдлага дор орсноосоо хойш Барса доод лигийн багтай хийсэн 6 тоглолтдоо бүгдэд нь ялаад байна.

Хариу тоглолт 1 сарын 25-нд Бетисийн талбайд явагдана.

Вильяреал Севильягийн тулаан ширүүн уур амьсгал дор явагдаж 3 : 3-аар тэнцлээ. 88 дахь минут хүртэл зочин баг Севилья 3 : 2-оор ялагдаж явсан ч Алексис Руано тэнцээний бөмбөгийг Андалузчуудад авчирсан юм.

GD Star Rating
loading...
Леонардогийн 3 дахь ялалт, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. aaya says:

    milan leonardo.g halah hereggui l bsn yum sh deee yamar tuuund sain toglogchid abch ogson bish bgaaa bureldhuuuniiig n harin ch CL.n erhtei uldeesen shuuu deeeee……………. herveee odooogiiinh shig burelhuuuntei milan bsn bol odooonoooos iluuu gaihaltai dovtolgoooti milan bh n damjiggui allegriiigaas hdn huv deer bh bsn

    GD Star Rating
    loading...
  2. asdf says:

    Леонардог явахад харамссан шүү. Өнгөрсөн улиралд бол Лео, Ронни 2 их тус болсон Миланд. Гэхдээ очиж очиж Интерийг дасгалжуулаад байх даа яадаг байнаа?

    GD Star Rating
    loading...
  3. sak milan says:

    KARIN TIIMEE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: