loading...
Юуны өмнө та бүхэнд Их Талын Дуулиан ТББ-ын хамт олны өмнөөс шинэ оны мэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шинэ оны буюу 2011 оны анхны тоглолтууд 1-р сарын 08-09 өдрийн хооронд явагдлаа. Энэ тоглолтууд нь хэсгийн хариу тоглолтуудын эхнийх нь байсан.
2 өдрийн турш нийт 84 тоглолт төлөвлөгдсөн байсан боловч 10 тоглолт тодорхой шалтгааны улмаас нойлолсон. Үүнээс 9 тоглолт явагдаагүй харин 1 тоглолт буюу 13 насны ангилалд 5-р сургууль болон 4-р сургуулийн тоглолт явагдсан боловч 4-р сургуулийн нэг тоглогч нас дарж тоголсон учраас хожлыг 5-р сургуулийн багт өгсөн. Ингээд 4-р сургуулийн багш болон нэг тоглогчийн хариуцлагагүй байдлаас болж 4-р сургууль энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнээс хасагдлаа.
Харин цаг тухайд нь явагдсан нийт 74 тоглолтонд 778 гоол орсон нь 1 тоглолтонд орсон дундаж гоолоор /10,4/ хамгийн өндөр статистик үзүүлэлттэй долоо хоног болж өнгөрлөө. Эзэн зочин багийн харьцаа 382:396 байсан бол 1-р үед нийт 464 гоол орсон. 2010-2011 оны тэмцээнд одоогоор нийт 3303 гоол ороод байгаа нь 5 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний 3000 дахь гоолын эзэн өнгөрсөн долоо хоногт тодорсныг илтгэж байна. 2011 оны 01-р сарын 09-ны өдөрийн 13,00 цагаас явагдсан 13 насны МИГ Даатгалын 92-р сургууль болон Х.А.С. Холбоо ТББ-ын ивээн тэтгэсэн ХСХТТ-ийн тоглолтын 1-р үеийн 1,30 дахь минутанд оруулсан хамгийн эхний гоолийн эзэн болох 92-р сургуулийн 3 дугаартай Ц.Бүрэнбаяр энэ жилийн 3000 дахь гоолийн эзэн болсон байна.
Тоглолтын үеэр нийт 64 шар 4 улаан карт авсан нь өмнөх долоо хоногийг бодвол багассан үзүүлэлттэй байна.
Энэ долоо хоногийн хамгийн өндөр онооны зөрүүтэй өндөрлөсөн тоглолтоор 24-р сургууль болон 29-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт юм. Энэ тоглолт 21:4-н харьцаатайгаар буюу 17 гоолийн зөрүүтэйгээр Саммит ХХК-ийн ивээн тэтгэсэн 24-р сургуулийн ялалтаар өндөрлөсөн. Харин хамгийн их гоол орсон тоглолтоор 19-р сургууль болон 9-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт (16:15) юм. Энэ тоглолтонд нийт 31 гоол орхоос гадна энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой тоглолтоор шалгарсан юм. 2 багийн тоглолт 2011 оны 01-р сарын 8-ны өдөр 12 цагаас 19-р сургуулийн талбай дээр явагдсан ба өмнөх тоглолтонд 19-р сургууль 7:2-р хожоод байсан юм. Тоглолтын хамгийн эхний гоолийг 19-р сургууль хийсэн боловч тун удалгүй 9-р сургууль тэнцүүлхээс гадна 30 секундын дараа дахин нэг гоол хийж тэргүүлж эхэлсэн. Энэ тоглолтын эхний үе ийм байдлаар буюу ээлжилж гоол хийсээр 1-р үеийн цаг 9:9-н харьцаатайгаар өндөрлөсөн юм. 1-р үеийн адил 2-р үеийн тоглолтын 28 дахь минут хүртэл энэ тоглолт 15:15-н харьцаатайгаар тэнцээгээр үргэлжилж байсан боловч 19-р сургуулийн багийн ахлагч багтаа тун гайхалтай цохилтоор ялалтын авчирч чадсан юм. Энэ тоглолтонд тэргүүлэл нь нийт 11 удаа солигдсон юм.
Энэ долоо хоногийн шилдэг тоглогчоор ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ивээн тэтгэсэн Амгалан Цогцолбор сургуулийн охидын 14 насны ангилалын тамирчин Э.Хүслэнзаяа тодорсон байна. Тэрээр саяны тоглолтонд 4 гоол хийж багтаа ялалтыг авчрахаас гадна нэг тоглолтонд дунджаар 5 гоол хийсэн гэсэн үзүүлэлттэй байна.
Хэсгийн 5 дахь тоглолтууд 2011 оны 01-р сарын 15-16-ны өдрийн хооронд явагдана. Мөн МХБХ-ны Залуучуудын Футзалын Улсын Аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 17-23-ны хооронд Өвөрхангай аймагт явагдах гэж байгаатай холбогдуулан оюутан насны тоглолтуудыг хойшлуулах боломжтой гэлгийг анхаарна уу.
Мөн та бүхэндээ дуулгах нэг баярт мэдээ гэвэл Их Талын Дуулиан ТББ нь 2011 оны эхээр Хан Уул дуургийн 1-р хороонд байрлах МХБХ-ны байранд нүүж ормон нь юм. Ингэснээр Их Талын Дуулиан ТББ маань МХБХ-той нэг дор байрласнаар хамтын ажиллагаа улам нягт болж “Дуулиан-2020” тэмцээн маань мэргэжлийн өндөр түвшинд зохиогдох бүрэн боломжтой боллоо.
Их Талын Дуулиан ТББ 2011 оны 01-р сарын 10-ны өдөр
loading...



