Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийнхөн Красноярскийг зорилоо

GD Star Rating
loading...

ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 13-16- ны өдрүүдэд Г.Д.Миндиашвилигийн нэрэмжит бөхийн академиас зохиодог олон улсын тэмцээн болох гэж байна. Ес дэх жилээ зохиогдож буй тус тэмцээнд оролцохоор эрэгтэй 20, эмэгтэй долоон тамирчин хойд хөршийн зүг хөлгийн жолоо заллаа.

Ц.Баярсайхан, Б.Баяраа дасгалжуулагчтай эл багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал 55 кг-д Д.Цогтбаатар, Б.Наранбаатар, Г.Амархүү, Б.Номин, С.Батболд, 60 кг-д Э.Ням-Очир, Г.Мандахнаран, Б.Хаш-Эрдэнэ, Х.Ундрахбаяр, Т.Түвшинтулга, Б.Нэмэхбаяр, 66 кг-д Г.Идэрхүү, П.Өнөрбат, Т.Даваахуяг, 74 кг-д Б.Номиндалай, М.Мэндсайхан, 84 кг-д П.Өсөхбаатар, Д.Хүдэрбулга, 96 кг-д Я.Алтантулга, Ч.Батчулуун, эмэгтэйчүүдээс 48 кг-д Ц.Энхжаргал, Ц.Бямбазаяа, 55 кг-д Г.Хонгорзул, 63 кг-д С.Пүрэвхүү, Ц.Баярзаяа, 67 кг-д Б.Одончимэг, 72 кг-д Б.Наранчимэг нар тус тус зодоглох гэнэ. Мөн зохион байгуулагчид олон улсын шүүгч Х.Ганболдыг ирж шүгэлдэхийг урьжээ.

Үүний дараа Красноярск хотноо 27-30-нд FILA- гийн хуваарьт багтдаг олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при” олон улсын тэмцээн болно. Энэ тэмцээнд дээрх 20 эрэгтэй тамирчин үргэлжлүүлэн барилдах бол эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүн зуун хувь солигдож, 48 кг-д Ч.Ганчимэг, Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Сумъяа, С.Бямбацэрэн, 63 кг-д О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, Т.Мөнхтуяа, 72 кг-д О.Бурмаа, Б.Оюунсүрэн нар хүч үзэх ажээ. Тэднийг МУГД А.Цэдэнсодном, МУГТ, МУГД З.Дүвчин, МУГД Т.Сүхбаатар нар удирдаж, Л.Болормаа, Х.Ганболд хоёр шүүгчээр ажиллах юм байна.

GD Star Rating
loading...
Чөлөөтийнхөн Красноярскийг зорилоо, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. tsedevdorj says:

    ulsiin shigshee yum bolgond ochij orood hojigdoj shal archhaa bolildoo. ter tusmaa eregtee shigsheegiihan. ta nar zaluu shine vyiihandaa zaigaa tavij uguuchee. mongoliin ireedvin olimp delhiin avarguud turuh vriig ene heden hugshin tamirchid haaj bna. mendeshvellid mun yariginii temtseend ta bvhen zaluu shine tamirchidaa oruulj delhiin tom buhchvvdtee barilduulj turshlaga suulgaach.bvh uls oron sportiin tamirchidaa 18 aas 20 nasnii zaluusaa gadaadiin tom temtseend itgel hvleelgej yavuulj bna shv dee. ted nar ni hvrtel zaluu hvnii od hiimoriig haruulj manai nambaag hvrtel tsever darj bna shvv dee.mongold mash olon ireedvidee buhchhvvd dvvren bga shvv¨!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: