loading...

Ах дүүсийн тулаан Ларс Бендер (Байер), Свен Бендер (Боруссиа)
Бундеслигийн өвлийн амралт дуусаж Байер – Б.Дортмунд багуудын тоглолтоор Хаврын лиг нээлтээ хийлээ. Лигийн хүснэгтийг тасархай тэргүүлж байгаа Дортмундын багтай оноо ойртох сайхан боломж Байерт бүрдээд байв. Гэвч тэд талбайдаа 3 : 1-ээр ялагдаж боломжоо үгүй хийсэн юм. Гросскройтц, Гёце нар хоёрдугаар үеийн эхэнд 6 минутын зайтай 3 гоол дараалан оруулснаар ялагчын нэр тодорхой болсон. Кисслинг цаг дуусахаас 10 минутын өмнө нэг гоол оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа.
Улирлын хамгийн эхний тойрогт энэ 2 баг оноолт таарахад Леверкузен 2 : 0-ээ ялалт байгуулсан. Гэвч түүнээс хойш Юрген Клоппын баг ялагдашгүй цуврал хийж өмнөх 17-р тойрогт Хамбургт 3 оноо алдах хүртлээ ганц ч ялагдаагүй байсан. Иймээс Байер тэдэнд улирлын 3 дахь ялагдлыг нь амсуулахааар БейАренадаа угтаж авлаа. Шинэ улирлын нээлт болсон Шинжи Кагава нь Азийн цомд оролцохоор явсан, мөн Парагвай довтлогч Барриос бэртэлтэй байгаа учраас Дортмундчууд бүрэн хүчээрээ энэ тулаан орж чадсангүй. Гэхдээ л ялалтын амтанд ороод байгаа залуу тоглогчид нь Байерийн аргыг олж чадлаа. Үнэндээ талбайн эзэд өөрсдөө ялагдах замаа зассан гэхэд болно.
Эхний хагас өндөр темптей өрнөсөсөн ч аль аль баг нь гоол хийж чадаагүй. Харин дараагийн үеийн эхэнд хажуугийн шугамнаас шидэж өгсөн бөмбөгийг Даниэль Швааб мөргөж гаргах гэсэн ч чадалгүй Гросскройтцын хөлд бөмбөг ирлээ. Мэдээж залуу Герман эр үүнийг чулуу болгосон.
Энэ гоолоос 4 минутын дараа Роберт Левандовскигийн дамжуулалтыг Гросскройтц гоол болгосон бөгөөд Байерийн хамгаалагчидын тус чамгүй байлаа. Мануэль Фридрих гоолын бурууг өөртөө үүрнэ.
Нөхцөл байдал 55 дахь минутад улам хүндэрч баруун жигүүрээр Байерт тоглолтын эхнээс төвөг удаж байсан Гёце гоол оруулснаар энэ тулаанд зочин баг ялалт авах нь тодорхой болсон юм.
Дортмунд улирлын 15 дахь ялалтаа байгуулж 46 оноотой боллоо. Ард нь яваа Майнц л гэхэд 13 оноо алдаж байна.
| 1 сарын 14. Леверкузен. Стадион “БайАрена”. 30210 үзэгч. Шүүгч- Петер Гагельманн (Бремен). |
|
| БАЙЕР – БОРУССИЯ Д – 1:3 (0:0) | |
| Байер | Боруссия Д |
| Рене Адлер | Роман Вайденфеллер |
| Гонсало Кастро | Марсель Шмельцер |
| Штефан Райнарц | Матц Хуммельс |
| Мануэль Фридрих | Невен Суботич |
| Даниэль Швааб | Лукаш Пищек |
| Сидней Сам, 60 | Нури Сахин |
| Симон Рольфес | Свен Бендер, 46 |
| Ларс Бендер, 61 | Кевин Гросскройтц, 87 |
| Ренато Аугусто | Якуб Блащиковски |
| Штефан Кисслинг | Марио Гёце, 68 |
| Патрик Хельмес, 60 | Роберт Левандовски |
| Сэлгээ : | |
| Транкильо Барнетта, 60 | Антонио Да Силва, 46 |
| Эрен Дердийок, 60 | Лукас Барриос, 68 |
| Артуро Видаль, 61 | Фелипе Сантана, 87 |
| Шар хуудас : | |
| Штефан Кисслинг, 19 | Кевин Гросскройтц, 53 |
| Мануэль Фридрих, 70 | |
Өнөөдөр Бундеслигийн 18-р тойргийн САНТ-ПАУЛИ : ФРАЙБУРГ,
НЮРНБЕРГ : БОРУССИЯ М,
ВОЛЬФСБУРГ : БАЙЕРН
ШТУТГАРТ : МАЙНЦ
ВЕРДЕР : ХОФФЕНХАЙМ
ШАЛЬКЕ 04 : ХАМБУРГ
гэсэн тоглолтууд явагдах ба NTV телевиз ШАЛЬКЕ 04 : ХАМБУРГ-н тоглолтыг шөнийн 01.20-с шууд дамжуулна.
loading...




ene zurgan deer bgaa 2 chin iher yum bnshd. ingeed hoorondoo toglohoor sonin bdag bhdaa
loading...
dortmund ymar aimar bnaa bas kagawa bhgui shuu
loading...