loading...
Арсене Венгерийн Буучид Вест Хэмийн талбайд зочлон 3 : 0-ээр ялалт байгууллаа. Ван Перси дубльдэж, Валкотт нэгийг нэмэрлэсэн бөгөөд Арсеналчууд 43 дахь оноогоо энэ тойрогт авч байна.
Тэд сүүлийн 3 тойрог дараалан хаалгандаа гоол алдсангүй.
Гэхдээ Арсеналын ялалтаас илүү Вест Хэмийн ялагдал олны ярианы сэдэв болж байна. Учир нь ажлаа алдахын ирмэг дээр байсан Аврам Грант ээлжит хожигдлын дараа халагдах нь бараг тодорхой болж байгаа. Тийм ч учраас камерийн дуран Грантын царайг байн байн харуулж байлаа.
Долоо хоногийн дундуур Вест Хэм Лигийн цомын хагас шигшээд Бирмингэмийг буулган авсан ч энэ ялалт Грантын алдааг цайруулахгүй бололтой. Арсеналчууд мөн Лигийн цомын шөвгийн дөрөвт үлдээд доод лигийн Ипсвичэд дийлдсэн тухай бид мэдээлж байсан.
Энэ харамсалтай ялагдаасаа сургамж авсан Буучид тоглолтын эхнээс хүчтэй довтолж, дамжуулалтууд нь ч эзэндээ очиж байлаа. Эхний хагаст тэд 156 дамжуулалт амжилттай хийсэн бол өрсөлдөгч нь ердөө 66-г л гүйцэтгэжээ. Гарааны бүрэлдэхүүнд эргэн ирсэн Самир Насри 13 дахь минутад Валкоттын хөндлөн дамжуулалтыг ардаа ухаалагаар үлдээж гоолын эхлэлийг тавилаа. Ван Перси түүний үлдээсэн бөмбөгийг эхний хүрэлтээрээ хаалганд чихэж тооны харьцааг нээсэн. Удалгүй үүнээс ч муу зүйл Вест Хэмд тохиолдож Марк Ноубл бэртэл авлаа. Экс-буучин Луиш Боа Морте 20 дахь минутад түүний оронд талбайд гарч ирсэн юм.
Вэст Хэм Арсеналын эсрэг хийсэн сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь гоол оруулж чадаагүй. Энэ удаа ч тэд Войцех Щесныг сандаргасан аюултай довтолгоо төдий л олныг хийж чадаагүй юм.
41 дэх минутад Ван Персигийн зүүн жигүүрээс хаалган өмнүүр өгсөн дамжуулалтыг Валкотт хаалга руу чихэн багийнхаа ялалтыг баталгаатай болголоо. Валкотт премьер лиг дэх 100 дахь тоглолтоо гоолоор мялааж байна.
Манчестер Ситигээс зээлээр ирээд байгаа Уэйн Бридж энэ гоолын гол буруутан болсон. Тэрээр бөмбөгийг өөрийн талбайгаас гаргах боломжтой байсан ч Валкоттыг барьж чадалгүй алдсанаар баг нь хохирол амссан юм. Вэст Хэмээс долоо хоногийн 90,000 фунтын цалин авч байгаа Бридж шинэ баг дахь карьераа таагүй эхлүүлж байна.
Эхний хагасын завсарлагаанаар цэнгэлдэхэд “Аврам чи цагийн дотор халагдана” хэмээх дуу цуурайтаж байлаа. 2-р үед ч тоглолтын хэмнэл өөрчлөгдөлгүй зочин багийн давамгайлал үргэлжилсээр байв. 77 дахь минутад Уэйн Бридж дахин нэг удаа багаа хөөдлөө. Тео Валкоттыг тэрээр алдаа гарган унагаасан учраас шүүгч торгуулийн цохилтыг Буучдад өгөв. Ван Перси цохилтыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ улирлын 3 дахь гоолоо премьер лигт хийлээ.
Арсеналчууд улирал эхэлснээс хойш 5 удаа торгуулийн цохилт авсан бөгөөд бүгдийг нь өөр өөр тоглогчид гүйцэтгэжээ. 3 дахь гоолын дараа бүрэн итгэл алдарсан Вэст Хэмийн фенүүд цэнгэлдэхээс гарч явлаа. Үнэндээ тэднийг гарснаас хойш сонирхолтой үйл явдал болоогүй. Ингээд Арсенал 13 дах ялалтаа авч хүснэгтийг тэргүүлж байгаа Манчестерийн 2 багийн араас нэхсэн хэвээр үлдлээ. Тэд тоглолтод 70 хувьтай бөмбөг эзэмшсэн бөгөөд нийт хийсэн 21 цохилтынхоо 11-ийг хаалгач руу чиглүүлжээ.
Бриджийн хувьд хар дарсан дебут тоглолт боллоо.
Валкотт тоглолтын дараа “Цомын тоглолтоос бид маш их зүйлийг сурч авсан. Одоо манай баг хүснэгтийн байдалд тийм ч санаа зовохгүй байна. Зөвхөн өөрсдийнхөө тоглолтыг сайжруулж, хэрхэн ялалт байгуулах талаар хичээх болно. Хүснэгтийн талаар ярих цаг удахгүй ирэх болно” хэмээжээ.
| 1 сарын 15. Лондон. Стадион “Аптон Парк”. Шүүгч – Андре Марринер (Бирмингем). |
|
| ВЕСТ ХЭМ – АРСЕНАЛ – 0:3 (0:2) | |
| Вест Хэм | Арсенал |
| Роберт Грин | Войцех Щесны |
| Жюльен Фобер | Эммануэль Эбуэ |
| Джеймс Томкинс | Йохан Джуру |
| Мэтью Апсон | Лоран Косельни |
| Уэйн Бридж, 88 | Гаэль Клиши |
| Джонатан Спектор | Александр Сонг |
| Радослав Ковач | Джек Уилшир |
| Марк Ноубл, 20 | Тео Уолкотт, 88 |
| Фредди Сирс, 64 | Сеск Фабрегас, 81 |
| Завон Хайнс | Самир Насри, 88 |
| Карлтон Коул | Робин Ван Перси |
| Сэлгээ : | |
| Луиш Боа Морте, 20 | Денилсон, 81 |
| Пабло Баррера, 64 | Киран Гиббс, 88 |
| Фрэнк Нубл, 88 | Андрей Аршавин, 88 |
| Шар хуудас : | |
| Жюльен Фобер, 15 | |
loading...




Xuurxii A.Grant!!!!
loading...
Wayne Bridge ch Wallcotiin hurd huuraltand ch yaj ch chadsangui de hoorhii Avramiin orond Martin Oneil ireh tsuu garaad bsan yasiin boldoo
loading...
sain bna buuchid ene ercheereen ywaad baih heregtei Робин Ван Перси-iin goy zursg bns
loading...