loading...
Ман сити – Волверхэмптоныг 7 гоолтой сонирхолтой тулааны эцэст 4 : 3-аар буулган авлаа. Бундеслигийн рекорд үнээр зарагдсан Эдин Жеко Ситигийн өмсгөлтэй анхны тоглолтоо энд хийсэн бөгөөд муугүй тоглож нэг гоолын дамжуулалт өгчээ. Тевес дубльдэж Коло, ЯЯ Туре нар тус бүр 1 гоол Волвесийн хаалганд оруулсан. Ялангуяа Аргентин эрийн 2 гоол цэвэр ур чадвар дээр тулгуурласан гайхалтай гоолууд байсан юм.
Улирлын эхэнд энэ 2 баг тоглоход Волвес талдайдаа Ситиг 2 : 1-ээр ялж байлаа. Гэвч түүнээс хойш Ситичүүд хэр зэрэг хүчирхэг баг болсон гэдгээ энэ тулаан дахин харуулав. Хүснэгтийн сүүлийн хэсэгт “заларч” байгаа Волвесчууд энэ улиралд зочлон тоглолтоос оноо авахаа бараг болиод байгаа. Тэд айлын талбайд хийсэн нийт 10 тоглолтоос ердөө 4 оноо буюу 1 хожил 1 тэнцээ л авчээ. Энэ удаа ч Манчестерийн цэнгэлдэхэд тэд оноо авах хүслээ гүйцээж чадсангүй.
Уг нь тоглолт тэдний хувьд тун давгүй эхэлж эхний гоолыг оруулсан. 12 дахь минутад Серби хагас Ненад Мильяш Коло Турегийн алдааг ашиглан хаалганы өмнөх бужигнаан дундаас багтаа тэргүүллийг авчирсан юм. Гэвч энэ бол түр зуурын л тэргүүлэл байлаа.
40 дэх минутад Коло Туре өмнөх алдаагаа цайруулан булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг хаалганы баруун талаас 3 хамгаалагчын өмнөөс цохин гоолдсон. Кот”д Ивуар эр улирлын анхны гоолоо хийлээ. Харамсалтай нь Коло 51 дэх минутад бэртэл аван Лескоттоор сэлгэгдсэн юм.
2-р үеийн эхэнд 49 дэх минутад Тевес жинхэнэ Волвесийн хамгаалагчидын дунд жинхэнэ эргэлдэж хувийн ур чадвараа гайхуулсан гоолыг оруулсан. Ер нь Жеко ирснээр Тевесийн ачаалал илт багасаж байгаа нь харагдаж байсан. Өмнө нь Тевка бүх хар ажилаа бараг өөрөө хийдэг байсан бол Жеко ирснээр өөрийн дуртай төвийн хагасын байрлалд ч тоглох боломж бүрдэж байгаа.
Тевесийн гоолоос 5 минутын дараа 27.5 сая фунтын үнэтэй Жеко ид шидээ харуулж дараагийн гоолын дамжуулалт өглөө. Түүний уралдуулсан бөмбөгийг Яя Туре хүлээж аваад ядах юмгүй хаалганд чихсэн.
Жеко эхний тоглолтоо гоолоор мялаахаар хичээж байсан ч харамсалтай нь түүний цохилтууд хаалганаас бага зэргийн зайтай өнгөрч байлаа. Гэхдээ Тевес түүний чадаагүйг гүйцээж 66 дахь минутад Пабло Сабалетагийн дамжуулалтыг мөргөн 2 дахь гоолоо хийсэн юм. Сонирхолтой нь Сити шинэ улирал эхлээд 2 дахь удаагаа мөргөж гоол хийж байгаа нь энэ.
Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг Димитар Бербатов 14 гоолтой тэргүүлж байсан бол Тевес хажууд нь мөр зэрэгцэн (14)орж ирлээ.
Ингээд тооны харьцаа 4 : 1 болсон болохоор ялагчын нэрийг Сити гэж зарлаж болохоор байлаа. Гайхалтай нь үлдсэн минутад Волвес 2 гоол нөхөж оруулж чадсан. Хэдийгээр бага зэргийн маргаантай гоолууд байсан ч Ситигийн фенүүдийг тэд сандаргаж чадлаа. Аз болж тэнцээний бөмбөгийг хийх цаг тэдэнд байсангүй. Ингээд эцсийн дүн 4 : 3.
Манчестер сити 45 оноотой болж хэсэгхэн хугацаанд ч гэсэн премьер лигийг тэргүүлж эхэллээ.
Роберто Манчинин шинэ цэрэг Жекогийн талаар ‘Энэ бол тэрний сүүлийн нэг сард хийсэн анхны тоглолт. Бас шинэ багтайгаа дасан зохицоход Жекод хугацаа хэрэгтэй байна. Ямар ч байсан сайн тоглогч гэдгээ өнөөдөр харуулж чадлаа. Тевестэй сайн хоршуулж чадвал багт ямар их тус хүргэхийг нь би өнөөдөр харсан. Багийнхантайгаа нэгдэхэд түүнд 3, 4 тоглолт хэрэгтэй” хэмээжээ. Мөн Тевесийн талаар “Тэр гайхалтай сайн байлаа. Өмнөөс нь би баяртай байна, маш гоёмсог гоол оруулсныг бид бүгдээрээ харсан” гэв.
| 1 сарын 15. Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. Шүүгч- Ли Мэйсон (Бостон). |
|
| МАНЧЕСТЕР СИТИ – ВУЛВЕРХЭМПТОН – 4:3 (1:1) | |
| Манчестер Сити | Вулверхэмптон |
| Джо Харт | Уэйн Хеннесси |
| Пабло Сабалета | Рональд Зубар |
| Коло Туре, 51 | Ричард Стирмэн |
| Венсан Компани | Кристоф Берра |
| Александар Коларов | Стивен Уорд, 69 |
| Адам Джонсон, 84 | Стивен Хант |
| Найджел Де Йонг | Дэвид Джонс |
| Гарет Бэрри | Ненад Мильяш |
| Яя Туре | Мэтью Джервис, 80 |
| Карлос Тевес, 82 | Стивен Флетчер, 69 |
| Эдин Джеко | Кевин Дойл |
| Сэлгээ : | |
| Джолеон Лескотт, 51 | Карл Генри, 69 |
| Джеймс Милнер, 82 | Стивен Муйоколо, 69 |
| Давид Сильва, 84 | Джеффри Муджанги, 80 |
| Шар хуудас : | |
loading...




tevez-iin gool hamgaalagch nariig hanruulsan saihan gool bna viedo bichleg ih taalagdlaa analiztai toglogch dasgaljuulagchdiin yriltsalga bas saihan bichlegtei yum
loading...
Wow. gal garsan toglolt boljee!
loading...