loading...
Стэмфордын гүүрний дээр хуралдаад байсан хямралын хар үүл бага багаар сарниж эхэллээ. Сүүлийн хэдэн сар үзүүлээгүй урамтай, довтолсон тоглолтоор тэд Блекбернийг талбайдаа илүүрхэж эцсийн дүнд 2 : 0-ээр ялалт байгууллаа.
Бараг хоёулаа Ивановичэд харьяалагдаж болохоор эдгээр гоолууд 57, 76 дахь минутад орсон юм. Бараг хэмээсний учир нь эхний гоолыг Серби эр өөрийн хүчин чармайлтаар багтаа авчирсан бол 2 дахь гоолын 90 хувийг хийсэн.
Түүний мөргөсөн бөмбөгийг замаас нь Анелка нэмж өөрийнхөө нэр дээр бичүүлжээ.Хэрвээ 2 удаа хаалганы шон Блекбернийг авраагүй бол тооны зөрүү улам хол байх байлаа.
Өнгөрсөн 10 сард Блекбернийг талбайд нь ялахад эдгээр тоглогчид мөн гоолдож байсан бөгөөд тэр үед Челси хүснэгтийг ойрын өрсөлдөгчөөсөө 5 онооны зөрүүтэй тэргүүлж байлаа. Гэхдээ эдгээр гоолууд тэр үеийнхээс үнэ цэнийн хувьд харьцуулшгүй илүү байх нь ойлгомжтой.
Ийнхүү Цэнхэрүүд лигийн 11 дэх ялалтаа байгуулж 38 оноотой боллоо.
Энэ ялалт тэднийг хүснэгтийн байдлыг сайжруулж аваргуудын лигийн 5-р байранд эргүүлэн авчирсан бөгөөд цаашдаа шигдсэн намгаасаа гарахад том түлхэц өгсөн нь дамжиггүй.
Энэ тойргийн өмнө Карло Анчелоттигийн хөвгүүд сүүлийн 9 тойргоос ердөө нэг л ялалт авсан базаахгүй амжилттай явж байлаа. Тиймээс хэрвээ дахин оноо алдах аваах нэг хотын Тоттенхэмийг гүйцэхэд улам бүр хүндрэлтэй болох байсан юм. Шүгэл дуугарахын өмнө Роман Абрамович тоглолтыг ирж үзнэ гэсэн яриа гараад байлаа. Магадгүй энэ нь Цэнхэрүүдэд хүч өгсөн үү эсвэл өөр шалтгаан нөлөөлөв үү эхний минутаас л тэд эсрэг багаа бөмбөгдөж эхэллээ. Өмнөх тойрогт харагдаж байсан үлбэгэр Челсигээс сүүдэр ч үлдсэнгүй.
2 дахь минутад Рамирес булангийн цохилтоос ойж ирсэн бөмбөгийг хамгаалагчаас таслан ойрын зайнаас цохисон ч бөмбөг хөндлөвч шүргэн талбайгаас гарлаа. Мартин Ольссон үүний дараа хүчний харьцааг тэнцүүлэхийн тулд 30 орчим метрээс хүчтэй цохилт хийсэн ч Чехийн урт гар ямар нэгэн алдаа хийсэнгүй.
Ийнхүү ширүүхэн эхэлсэн 2 багийн тулаан бага зэрэг намжиж 30 дахь минутаас эхлэн дахин оволзож эхэлсэн. Блекберний туршлагатай тоглогчидын нэг Давид Данн 24 дэх минутад бэртэл аван Жейсон Лоу хэмээх жаал талбайд гарч ирсэн нь Челсид сайхан далим болсон нь ойлгомжтой.
33 дахь минутад Дрогба хаалгачын эсрэг ганцаараа сугараад хариугүй цохихын даваан дээр Гаэль Живе хичээж байж бөмбөгийг талбайгаас гаргаж багаа аварлаа.
Нэг минутын дараа Давид Хойлеттийн алсын цохиолтыг Чех хаагаагүй бол Челси эхний гоолыг алдах байлаа. Чех хаалгач орон зайн мэдрэмжээ энд бас нэг гайхуулаад авсан.
42 дахь минутад Челси 2 дахь удаагаа хаалганы хөндлөвч онож азгүйтлээ. Дрогбагийн хөндлөн дамжуулалтыг Анелка хальт хүрээд өнгөрсөн ч хаалганы шонд ойгоод цааш талбайгаас гарсан.
2-р үеийн эхэнд Ситигээс зээлээр ирээд байгаа Роке Санта Крус талбайд гарч ирлээ. Парагвай довтлогч Блекберний төлөө 2 дэх дебутээ хийж байна.
Ийнхүү эхний үеийн турш Челси өрсөлдөгчөө илүүрхсэн ч гэлээ хамгийн хэрэгтэй гоол гэдэг зүйлээ оруулж чадахгүй л байлаа. Энэ хүнд үед Бранислав Иванович багийнхаа аминд орсон юм. 57 дахь минутад Малудагийн булангийн цохилт Терри, Педерсен нар толгойгоор дамжин Серби хамгаалагчид ирлээ. Өмнө нь 2 хамгаалагч байсан ч Иванович тун овжин цохилтыг хийж эвгүй хурц өнцгөөс гоол оруулж чадлаа.
Түүний лигт хийж байгаа энэ улирлын 3 дахь гоол ийнхүү орсон.
Энэ гоолоос 10 минутын дараа мөн л Малудагийн булангийн цохилт хийгдэж Блекбернчууд цэвэрлэж гаргасан ч Терри шугамны гаднаас гуядлаа. Сулхан энэ цохилтыг Лампс замаас нь хаалга руу чиглүүлэн мөргөсөн ч хаалган ороход багахан зай дутсан юм.
76 дахь минутад Кристофер Самба багаа алах дөхлөө. Түүний алдаанаас болж Дрогба хаалгачын эсрэг ганцаараа гарсан бөгөөд Робинсон хичээж байж бөмбөгийг хаагаагүй бол тооны харьцаа 2 : 0 болох байлаа.
Гэхдээ 2 : 0 гэсэн тооны харьцаа удалгүй биелэлээ олсон. Малудагийн буланг Иванович өндөрт үсрэн хаалга руу мөргөлөө. Харин замаас нь Анелка чиглэлийг өөрчилж гоолыг өөрийн нэр дээр болгуулсан. Тэрээр Блекберний эсрэг хийсэн 16 тоглолтдоо 12 дахь гоолоо хийж байна. Өөр ямар ч багт тэр ийм их гоол хийгээгүй.
Сүүлийн 10 минутад Карло 3 сэлгээгээ хийж ,Макихрэн, Калу, Старриж гэсэн залуусыг талбайд гаргасан юм. Ийнхүү Лондоны Цэнхэрүүдийн хүч хөдөлмөр талаар өнгөрсөнгүй 3 оноогоо авч хүснэгтэд 1 байр урагшиллаа. 90 минутын турш Челси нийт 33 цохилт хийж 6 нь хаалга руу чиглэсэн нь тэд хэр зэрэг сайн байсныг харуулж байгаа байх.
Анчелотти тоглолтын дараа “Хэрвээ өнөөдрийн тоглолтыг дүгнээд хэл гэвэ би маш сайн гэж хэлэх байна. Хоёроос илүү ч гоол хийх боломжтой байлаа. Гэхдээ энэ гол биш. Өмнөхөөс илүү итгэлтэй, хүчтэй, найдвартай тоглолт үзүүлж байгаа нь гол үзүүлэлт. Чөлөөт болон булангийн цохилтоос гоол хийж байгаа нь бас сайн хэрэг. Блекберн алсын дамжуулалтаар их тоглоно гэдгийг би мэдэж байсан болохоор Эссьен, Дрогба нарыг талбайд гаргасан. Бүх юм ч санаснаар боллоо” хэмээжээ.
| 1 сарын 15. Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. Шүүгч- Мартин Аткинсон (Лидс). |
|
| ЧЕЛСИ – БЛЭКБЕРН – 2:0 (0:0) | |
| Челси | Блэкберн |
| Петр Чех | Пол Робинсон |
| Жозе Босингва | Мичел Сальгадо |
| Бранислав Иванович | Кристофер Самба |
| Джон Терри | Райан Нельсен |
| Эшли Коул | Гаэль Живе |
| Майкл Эссьен, 80 | Маме Бирам Диуф |
| Рамирес | Давид Данн, 24 |
| Фрэнк Лэмпард | Мортен Педерсен |
| Николя Анелька, 80 | Мартин Ольссон |
| Флоран Малуда, 87 | Давид Хойлетт, 68 |
| Дидье Дрогба | Никола Калинич, 46 |
| Сэлгээ : | |
| Джошуа Макихрэн, 80 | Джейсон Лоу, 24 |
| Саломон Калу, 80 | Роке Санта Крус, 46 |
| Даниэль Старридж, 87 | Джейсон Робертс, 68 |
| Шар хуудас : | |
| Флоран Малуда, 50 | |
loading...




pleague.miniih.com
loading...
Amjilt Chelsea
loading...
Man utd turuulne chelsea ugaasaa amjihgui
loading...
maninguud ingeed tenegteed eheldeg yum, end ta narin tuhai er alga chelsea recovering tuhai yarigdaj bna maluuda
loading...
odoo everton liv shaaval liv bur balarlaa manaih araas n onoo aldahgui nohvol urd baigaa 4 n bag onoo aldaj l taaraa ter ued alaan bolno do
loading...
Бранислав Иванович улам л сайжараад бна шүү, дэлхийн хэмжээний хамгаалагч ч болжэээ, хэсэг чэлсигийн тоглолтийг үзэхээс урам хугараад бсан одоо ч үзээд бдаг цаг иржээ
loading...
Very nice., Go Chelsea go.,
loading...
Chelsea F.C truly was THE BEST!!!
loading...
go go chelsea
loading...
chelsea’g muulah gej setgegdel bicheh gej bga bol zuger zailaara.. chelsea’g muulah gej bga humus bol ynhan.. haha
loading...