loading...
Премьер лигийн өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Арсеналыг өнөөх л бэртэл гэмтэл тойрохгү байна. Улирал эхэлснээс хойш төдийлөн багтаа тус болж чадаагүй Томас Вермаелен дахин сар гаран талбайд гарч чадахгүй болсон байна. Бельги хамгаалагч удаан хугацаанд өөрийг нь зовоож байгаа ахиллесийн шөрмөсний бэртэлэ эдгэрүүлэхийн тулд Шведэд хагалгаанд орохоор болсон гэнэ. Тиймээс дор хаяж 6 долоо хоног талбайд гарахгүй гэсэн үг. Вермаеленийг эзгүйд Косельни, Скиллачи, Журу нар төвийн хамгаалалтад ээлжлэн гарч байгаа. Гэхдээ Венгер өвлийн цонхоор хамгаалагч авна гэдгээ зарласан. Вэст Хэмийн Матью Апсон, Болтоны Гэри Кэхиль, Блекберний К.Самба нар Буучидтай холбогдоод байгаа.
***
Эвертоны дасгалжуулагч Дэвид Мойс Челсигийн Стивен Пинарыг худалдан авах саналыг хүлээж авснаа зарлажээ. Ирэх зун 28 настай Пинарын Эвертонтой байгуулсан гэрээний хугацаа дуусах учраас чөлөөт агент болгон алдахгүй тулд үнэ хүргэн зарахыг Ливерпулийн баг илүүд үзсэн бололтой. Английн хэвлэлүүдэд бичиж байгаагаар Челси 3 сая фунтын санал тавьсан бол Тоттенхэм 2 саяыг санал болгосон гэнэ. Гэхдээ Пинар өөрөө Челсид гараанд гарахад хэцүү гэдгийг мэдэж байгаа. Тиймээс Тоттенхэмд очихыг илүүд үзэж байгаа аж.
***
Өнгөрсөн бямба гаригт Вольфсургтэй хийсэн тоглолтод Байерны Рибери бэртэл авсан билээ. Түүний оронд Роббен сэлгээгээр гарч ирэн улирлын анхны тоглолтоо хийсэн. Тус тоглолтод Лам, Графите нар торгуулийн цохилт алдаж 1 : 1-ээр хоёр баг тэнцсэн юм.
Гэхдээ оноо алдсанаас илүү Байерны фенүүд Франц эрийн бэртлийг урт хугацааных хэмээн санаа зовж байсан. Харин Рибери долоо хоногийн дараа эргэж ирнэ гэсэн таатай мэдээ дуулдлаа. Тэгэхээр Рибери – Роббений хослолыг бид 1 сарын сүүлээр дахин харах боломжтой болж байна.
loading...




damn gej
loading...
Vermalin mini yachaw daa. Hurdan ireesei bid huleeseer bgaa shuu
loading...
RVP маань бэртлээсээ эргэж ирээд хэн гэдгээ зарлаж байх шив дээ. Шамахаас байраа булааж аваад л… Үнэндээ манай хагас, довтолгооны шугамтай ярих юм алга. Гарааны эрхийн төлөө алалцаж байна ш дээ. 4 фронтод зэрэг тулалдаж байгаа болохоор л энэ олон залуусын амыг хааж байх шиг байна даа.
Эрч хүч ханхалсан энэ олон залуус улирлын төгсгөлд нэг юм дуулгаж мань мэтийгээ баярлуулж хэд хоног назгай архидах шалтгаан гаргаж ирнэ байгаа, айн?
loading...
bi manugiin pendee.gehdeee arsenaliin zaluuchuudiig hundeldeg.ene bureldhuun hedehn jiliin daraa delhiig ezlenedee
loading...
Manai Terminator hurdan edgevel ch hamgaalalt bolood l yavchihlaa shuu
loading...