loading...
МХБХ-ны 2011 оны эхний тэмцээн өнөөдөр Өвөрхангай аймагт эхлэх Залуучуудын УАШТ юм. Арвайхээр хотод энэ сарын 20 хүртэл үргэлжлэх тэмцээн залуучуудын дунд болдог тэмцээнийг чанарыг өндөр түвшинд хүргэх, оролцогч баг, клубийг өргөн дэлгэр нээлттэй сурталчлан таниулах, багийн дасгалжуулагч нарын арга барил, ур чадварыг үнэлэн тогтоох зорилготой билээ. Тэмцээний техникийн зөвлөлгөөн, сугалааны үйл ажиллагаа МХБХ-ны байранд болж, “А” хэсэгт “Мазаалай”, “Эрчим”, “Хангарьд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “В”-д “Хоромхон”, “Хад”, “Хараацай” клуб, Өвөрхангай аймаг, УБДС-ийн баг хуваарилагджээ. УАШТ-д түрүүлсэн баг шилжин явах цом, алтан медалийн эзэн болох бол мөнгө, хүрэл медаль хүртэн багийг 800, 600 мянган төгрөгөөр урамшуулах юм.
Өнөөдөр болох тоглолтууд /I.17/:
10:00 А Сэлэнгэ пресс-Хангарьд
11:10 А Хасын хүлгүүд-Эрчим
12:20 В УБДС-Өвөрхангай
13:30 В Хараацай-Хад
14:40 А Хангарьд-Хасын хүлгүүд
15:50 А Эрчим-Мазаалай
17:00 В Өвөрханга-Хараацай
18:10 В Хад-Хоромхон
loading...





Sain sain…MFF ingeed zuv zamdaa orjee
loading...