Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кармело Энтони дахин долоо хоног

GD Star Rating
loading...

Денверийн шилдэг довтлогч Кармело Энтонигийн талаарх цуу яриагаар НБА одоо амьсгалж байна. 2003 оны топ драфтын гишүүдийн нэг Кармелогийн гэрээ энэ зун дуусах юм. Баг нь гурван жилээр сунгах санал тавьсан ч тоймтой хариу өгөхгүй байгаа Мелог явна гэж хэвлэлээр цуурч байгаа. Харин Кармелогийн хувьд энэ талаар ярих хүсэлгүй байгаа юм.

Түүнийг шинэ баян Орос эзэнтэй болсон Нью Жерси ихээхэн сонирхож байгаа. Нью Жерси өнгөрсөн зун Леброн Жэймстэй гэрээ хийх гэж оролдоод чадаагүй билээ.

Тэгвэл маргааш Денверийн эзэдтэй түүнийг авчрах наймааны талаар мөн шинэ гэрээнийх нь талаар ярилцах төлөвлөгөөтөй байгаа бололтой. Харин өнөөдөр Сан Антонио Спэрс багт хожигдсоныхоо дараа Кармело ямартаа ч багаасаа явах бодолгүй байгаа ба ямар ч байсан энэ долоо хоногтоо Денверийн өмсгөлтөй тоглох бололтой.

Кармело багийнхаа өнгөрсөн зун тавьсан гурван жил, 65 сая ногооны саналд хариу өгөөгүй бөгөөд Денверийн удирдлагууд түүнийг Леброн Жэймсийн араас явж үнэгүй зүгээр алдаж байсанаас ирээдүйтэй ашигтай сонголт хийх нь дээр гэж үзэж энэ улиралд багтаж солилцохоор хөөцөлдөж байгаа. Өөрөөр хэлвэл Кармело явбал Денвер драфтын эрхтэй үлдэж бүхнийг дахин шинээр эхлэх хэрэгтэй болно гэсэн үг.

Харин Нью Жерси -гийн хувьд шинэ босс, шинэ дасгалжуулагчтай энэ жил шинээр эхлэж байгаа. Шинэ Орос баян эр хэдхэн жилийн дараа гэхэд аваргын бөгж хүртэхүйц хэмжээний баг босгоно гэж амласан бөгөөд үүнийхээ дагуу эхлээд Леброныг, харин одоо Кармелог багтаа авчирхаар хичээж байна.

Кармелогын наймааны дунд Чонси Биллапс явж магадгүй сурагтай байсан. Энэ талаар Чонси өөрөө ингэж хэлжээ. “Хэрвээ би Нью Жерси -д очвол тоглохгүй, өөрийнхөө цалинг худалдана авч, чөлөөт агент болно” гэж. Чонси Биллапс өөрөө бол Денвер -т төрж өссөн, эндэхийн хүн тул эндээ кареераа төгсгөх бодолтой байгаа бололтой.

Гэвч юу болохыг харах л үлдлээ. Кармело үлдэх үү? явах уу?

Карлос Бүүзер Мартин Лутер Кингийн өдрөөр тоглохгүй

Маргааш Америкийн цагаар нэг дэхь өдөр өнгөт арьстангуудын баатар болох Мартин Лутер Кинг -ийн дурсгалын өдөр билээ. Энэхүү баяраар лигийн ихэнхи тоглолт Америкийн цагаар өдөр 1 цагаас эхлэх юм. Тэгвэл Чикаго Буллс багийн довтлогч Карлос Бүүзер өмнөх Миами Хит багийн эсрэг тоглохдоо авсан шагайны гэмтэлээс болж Мемфис Гризлис багийн эсрэг тоглохгүй гэнээ. Одоогын байдлаар хэдий хэр хугацаанд тоглохгүй өнжих талаар бодьтой мэдээлэл гараагүй байна. Карлос Бүүзер энэ жил Юта Жазз багаас Чикаго Буллс багтай гэрээ хийж ирсэн бөгөөд улирал эхлэхэд гэмтэлтэй байсан, одоогоор багийнхаа нийт 40 тоглолтын дөнгөж 25 -д нь оролцож дундажаар 20.1 оноо, 10.1 самбар гүйцэтгээд байгаа билээ.

Харин сүүлийн 9 тоглолт өнжөөд байгаа Бостон Селтиксийн од Кевин Гарнетт эргэн ирэх төлөвлөгөөтөй байна. Тэрвээр бүтэнсайны бэлтгэлд бүрэн оролцсон байна.

Клипперс Лэйкерсийн 7 дараалсан ялалтыг зогсоов

Өнөөдөр бүтэнсайн өдөр НБА -д нийт хоёр тоглолт болсон бөгөөд Лос Анжлес хотын хоёр баг хоорондоо өрсөлдлөө. Клипперсийн талбай дээр болсон энэ тоглолт талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ. Эрик Гордон 30 оноо авч, Блэйк Гриффин 18 оноо, 15 самбар авч багаа тэргүүлсэнээр баг нь өрсөлдөгчөө 92-99 -өөр хожсон байна.

Сонирхолтой нь уг тоглолтын төгсгөлд сүүлчийн самбараас авалтын төлөө өрсөлдөж байсан Ламар Одом болон Клипперсийн Блэйк Гриффин хоёр хоорондоо муудалцаж улмаар дундуур нь Клипперсийн холбогч Барон Давис оролцож Одом руу дайрсан юм. Ингээд тоглолтоос Лэйкерсээс Ламар Одом, Рон Артист, Клипперсээс Блэйк Гриффин, Барон Давис нар хөөгдөж талбайг чөлөөлсөн байна.

Блэйк Гриффин өнөөдөр 18 оноо авсанаар сүүлийн 14 тоглолт дараалж 20 оноо, 10 самбар авсан амжилт нь таслагджээ. Гэвч тэрвээр 15 самбар авч дабл дабл гүйцэтгэж чадсанаар энэ үзүүлэлтээ 26 удаа дараалж гүйцэтгэсэн амжилттай болж байна. Тэрвээр өнгөрсөн долоо хоногт шинэ тоглогчдын дабл дабл дараалж гүйцэтгэсэн рекордыг эвдэж чадсан билээ.

Ийнхүү хожигдсоноор Лос Анжлес Лэйкерс -ийн 7 дараалж ялсан амжилт зогссон бол Клипперс сүүлийн 5 тоглолтын 4 -т нь ялаад байна.

Сан Антонио 35 дахь ялалт

Өнөөдөр орой нийт лигийг тэргүүлж байгаа Сан Антонио Спэрс баг баруун бүсийн шилдэгүүдийн нэг Денвер -ийг талбайдаа хүлээн авч тоглож 97-110 -аар хожжээ. Ийнхүү хожиж чадсанаар тэд энэ улиралын 35 дахь ялалтаа, сүүлийн 6 тоглолт дараалж ялсан амжилттай явж байна. Нийт 41 тоглосоноос дөнгөж 6 -д нь ялагдсан нь бүх цаг үед гуравт орох үзүүлэлт болжээ. Харин багийн хувьд рекорд болсон байна. Хамгийн сүүлд алдарт Детройт Пистонс 2005-2006 онд 35-6 амжилт үзүүлсэн ч зүүн бүсийн финалд ялагдаж байсан түүхтэй.

GD Star Rating
loading...
Кармело Энтони дахин долоо хоног, 8.4 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. GGG says:

    Melo Nets ochij yadag bnaa. Orlando harin Arenas, Hedog avch bhaar Melog avahgui.

    GD Star Rating
    loading...
  2. GGG-d says:

    Orlando, Arenas, Hedog avsan ni zuv l duu. Denvert Carter, Gortat, Lewis hereggui sh dee hu,
    gol ni ene l baina. bodoj bichij bai gej.

    GD Star Rating
    loading...
  3. max says:

    melo nets d ochij baisnaas newyork d ochvol goe l do

    GD Star Rating
    loading...
  4. Vol says:

    Zarim garuud tiishee yawahgvi iishee ochih bsan yum gj zorgooroo yarih yumaa teriig toglogch bvren shiiddeggvi yumshdee GGG today boston orlando goe yum bolno doo

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    Маргааш Америкийн цагаар нэг дэхь өдөр өнгөт арьстангуудын баатар болох Мартин Лутер Кинг -ийн дурсгалын өдөр билээ. Энэхүү баяраар лигийн ихэнхи тоглолт Америкийн цагаар өдөр 1 цагаас эхлэх юм.
    Boozeriin togloh enent neeh hamaguzde, bertleesee bolood unjjogozde. yun surhii sedew gargadin bile de hahah

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: