Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » МанЮ 10 хүнтэй ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ

GD Star Rating
loading...

Тоттенхэмийн Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд МанЮ зочлон ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Бразилийн залуу хамгаалагч Рафаел 74 дэх минутад 2 дахь шар хуудсаа хүртэн талбайгаас хөөгдсөн ч Чөтгөрүүд гоол алдалгүй хамгаалсаар  0 : 0-ээр тэнцэж чадсан байна.

Рафаел улаан хуудас хүртэн талбайгаас гарахдаа камерийн дуран луу хараал хэлж байсан учраас ФА-гаас нилээд хэдэн тоглолтын торгууль хүлээх байх. 2010 оны 2 сараас хойш МанЮ-гаас премьер лигт улаан хуудас авсан тоглогч гараагүй байсан юм.

Шагайны бэртлээс болж 2 тойрог өнжсөн Уэйн Рүүнигийх гараанд эргэн ирж хэд хэдэн аюултай цохилтыг Эурельо Гомеш аюулгүй болгосон. Эхний хагаст л гэхэд хаалга руу чиглэсэн ганц цохилтыг МанЮ-гаас Рүүни хийжээ. Харин эсрэг талаас Ван дер Сарт хийх ажил төдийлөн байгаагүй. Тоглолтын турш түүн рүү чиглэсэн 4 цохилт ирсэн байн.

Райн Гиггз МанЮ-гийн өмсгөлтэй 600 дахь тоглолтоо энэ өдөр хийсэн. Дахин 6 тоглолтод оролцоход л тэрээр Бобби Чарльтоны дээд амжилттэй зэрэгцэнэ. Неманья Видич гарааны бүрэлдэхүүнд эргэн ирж Риотой хамт төвийн хамгаалалтын хослолоо дахин үүсгэлээ. Серби хамгаалагч энэ багт ямар хэрэгтэй тоглогч гэдгээ харуулж амь хайргүй бөмбөгийг тасалж байлаа. Түүний хүчинд ч Бейл, Ван дер Ваартын довтголгоонууд гоол болж чадаагүй.

Тоттенхэм 2001 оноос хойш МанЮ-г ялж чадаагүй байгаа. Энэхүү хар цуврал үргэлжилж 24-т хүрлээ.

Улаан чөтгөрүүд 45 оноотой болж Сититэй тэнцлээ. Гэхдээ гоолын зөрүүгээр тэд илүү байгаа учраас хүснэгтийг тэргүүлж байна. Харин Тоттенхэм 5-р байранд хэвээр үлдлээ.

1 сарын 16. Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”.
Шүүгч- Майк Дин (Хесволл).
ТОТТЕНХЭМ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 0:0 (0:0)
Тоттенхэм Манчестер Юнайтед
Эурельо Гомеш Эдвин Ван дер Сар
Алан Хаттон Рафаэл
Майкл Доусон Рио Фердинанд
Вильям Галлас Неманья Видич
Бенуа Ассу-Экотто Патрис Эвра
Аарон Леннон Луиш Нани, 62
Уилсон Паласиос, 78 Даррен Флетчер
Лука Модрич Майкл Кэррик
Гарет Бэйл Райан Гиггз
Рафаэль Ван дер Ваарт Уэйн Руни
Питер Крауч Димитар Бербатов, 78
Сэлгээ :
Джермейн Дефо, 78 Андерсон, 62
Хавьер Эрнандес, 78
Шар хуудас :
Рафаэль Ван дер Ваарт, 21 Рафаэл, 28
Уилсон Паласиос, 37 Даррен Флетчер, 45
Патрис Эвра, 57
Рафаэл, 74
Уэйн Руни, 74



GD Star Rating
loading...
МанЮ 10 хүнтэй ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. manu says:

    t1 shuugch zailaachee

    GD Star Rating
    loading...
  2. МанЮ энэ улирлын үлдсэн тоглолтууддаа ямар ч байсан ялагдал гээчийг нэлээд хэд биш юмаа гэхэд нэг удаа амсах болтугай л гэж найдъя даа. Арсеналын маань бүтэн улирлыг (2003-2004) ганц л ялагдалгүй дуусгасан рекордыг битгий давтчихаасай.

    GD Star Rating
    loading...
  3. amgaa says:

    Рафеал үнэхээр сайн байсаан. 2 дахь карт арай ширүүдсээн. өчигдөр нани сайн байсан бол Рафеал, Нани 2 баллах байсаан уг нь. Одоо Рафеал-ийн төгсгөл их сайн болох хэрэгтэй байнадаа.

    GD Star Rating
    loading...
  4. Ochigdriin toglolt tiim ch bas uzuushtei bolsongui dee RAFAEL uul ni tun ch sn togloj bsan yumsan suuliin shar card bol cardnii aldaa bhaar haragdahgui l bsan daa tegehdee yahav shuugchiin l uzemj bh NANI bol buur ochigdriin togloltond eroosoo ch haragdaagui VIDIC bol crouchiig yostoi gargaahgui baileedee haha bale-iig RAFAEL tun sn hamgaalj bsan ROOHEY hed heden tsohilt uul ni shn hiisen l dee daanch oroogui ManU-d dahiad 1-2 toglolt dutuu bgaa ene ercheeree yavaad bj dee GOGOGO ManU……………

    GD Star Rating
    loading...
  5. ManU says:

    Come on Manu tottenham ch arai boloogui bnaaaa. manaihiig hojdog boltol ch dahiad 10 jil heregtei bhaaaa. bas ter Arsenaliin fan geed bga batsaaand helhed ManU arsenaliin ter negch hojigdoogui amjiltiig evdene za

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: