Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Мерсисайдын дерби ялагчгүй

GD Star Rating
loading...

215 дахь Мерсисайдын дерби Анфиелдэд явагдлаа. Ливерпулийг удирдаж байгаа Кенни Дэлглиш хамгийн сүүлд 1991 онд тоглогч байхдаа Мерсисайдын дербид оролцож байсан бөгөөд тэр үед тоглолт эвийн гэрээгээр дуусаж байсан. Энэ удаа ч нэг хотын 2 баг хэн хэндээ хохирол учруулж чадалгүй 2 : 2-оор тэнцлээ.

Раул Мейрелеш анхны гоолоо оруулан Ливерпульчууд эхний хагаст тэргүүлж байсан  боловч дараагийн үед бүх зүйл эсрэгээр эргэлээ. Дистен, Бекфорд нар дараалан гоол оруулснаар Эвэртон давамгайллыг гартаа авсан.

Харин 68 дахь минутад Дирк Кюит торгуулийн цохилтоос тэнцээний гоолыг хийсэн юм. Шинэ ажлаа авснаас хойш МанЮ, Блекпульд 2 дараалан ялагдаад байсан Кенни Дэлглиш анхны оноогоо авлаа. Мөн Фернандо Торрес урьдны сайн тоглолтоо үзүүлж эхэлсэн нь түүнд дараа тоглолтод ялах итгэлийг нэмэгдүүлж байга нь гарцаагүй.

Гэхдээ л Ливерпульчууд 13 гэх хүсмээргүй байранд бичигдэж байгаа.

29 дэх минутад Глен Жонсоны жигүүрээс өгсөн дамжуулалтыг Кюит хаалганы доод булан луу мөргөсөн ч Тим Ховард амжиж хүрч чадлаа. Ойсон бөмбөгийг Голланд эр дахин нэмсэн ч Ховардыг аргалж чадсангүй. Харин Рауль Мейрелеш хойноос орж ирэн бөмбөгийг хаалганд чихэж багтаа тэргүүлэл бэлэглэсэн.  11.5 сая фунтээр Анфиелдэд өнгөрсөн зун ирснээсээ хойш анхны гоолоо Мейрелеш орууллаа. Үүнээс өмнө мань эр 32 удаа хаалга руу цохиод гоол хийж чадаагүй байсан юм.

Эхний хагасын завсарлагааны дараа Кенни сэлгээ хийж бага зэргийн бэртэлтэй Аггерийн оронд Сотириос Кирьякосыг оруулж ирлээ. Ингэснээр Улаанууд агаарын тулаанд давуу болж ирсэн.

Дөнгөж 2-р үе эхлээд минут ч өнгөрөөгүй байтал Сильвен Дистен булангийн цохилтыг мөргөн гоол орууллаа. Мартин Шкртел түүнийг барьж байх ёстой ч үүргээ хангалтгүй биелүүлсэн юм. Глен Жонсон бөмбөгийг шугаман дээрээс гаргах гэсэн ч бүтэлтэй зүйл болсонгүй.

Ливерпульчууд премьер лигийн сүүлийн 6 тоглолтоо клин-шит (гоол алдахгүй тоглолт дуусгах )хийж чадсангүй.

Дистений гоолоос 6 минутын дараа Эвертон дахин гоол оруулж тэргүүлж эхэллээ. Тим Ховардаас эхлүүлсэн довтолгоог Леон Осман үргэлжлүүлж 2 хамгаалагч дундаас Бекфордод дамжууллаа. Мейрелешийг биеэрээ хашин бөмбөгөө тогтоогоод Бекфорд хаалга руу цохин гоол оруулсан.

Хамгийн сүүлд Эвертон нэг улирлын мерсисайдын дербин 2 тоглолтод тус бүр 2 гоол оруулсан тохиолдол 1985-86 оны  улиралд бүртгэгдэж байлаа. Тухайн үед Дэлглиш Ливерпулийн дасгалуулагч болоод анхны улиралаа үдэж байлаа.  Түүх давтагдлаа.

Дахиад л нэг ялагдал Ливерпульчууд амсах нь уу гэтэл 68 дахь минутад тэнцээний бөмбөг орсон.  Макси Родригесийг 16-гийн шугаманд алдаа гарган унагаасан учраас торгуулийн цохилт Улаануудад ирсэн. Кюит тун тайван торгуулийн цохилтыг хийж тооны харьцааг тэнцүүллээ. 81 дэх минутад Жонжо Шелви сэлгээгээр орж ирсэн багийнхаа тоглолтыг сэргээсэн ч гоол оруулах хэмжээний сайн байсангүй. Мерсисайдын дерби ийнхүү тэнцээгээр өндөрлөлөө.

Кенни тоглолтын дараа баг нь бага зэрэг азгүй байсан талаар ярьсан Мөн “Би солилцоо наймаанд төдийлөн санаа зовохгүй байна. Энэ талаар багийн эзэдтэй ярилцах надад олдох байх. Хэрвээ тоглогч авах мөнгө байгаа бол сайн л байна. Харин байхгүй бол байгаа бүрэлдэхүүнээрээ болгож чадна. Ямар ч байсан манай бүрэлдэхүүн муугүй л байгаа” гэжээ.

1 сарын 16. Ливерпуль. Стадион “Энфилд”.
Шүүгч- Фил Дауд (Стэффордшир).
ЛИВЕРПУЛЬ – ЭВЕРТОН – 2:2 (1:0)
Рауль Мейрелеш, 29 (1:0). Дистен, 46 (1:1). Бекфорд, 52 (1:2). Кёйт, 68-с пенальти (2:2).
Ливерпуль Эвертон
Пепе Рейна Тим Ховард
Глен Джонсон Фил Невилл
Мартин Шкртел Джон Хейтинга
Даниэль Аггер, 46 Сильвен Дистен
Мартин Келли Лейтон Бэйнс
Джей Спиринг Симус Коулмен
Лукас Маруан Феллаини
Рауль Мейрелеш, 81 Микель Артета
Макси Родригес Леон Осман, 78
Дирк Кёйт Виктор Аничебе, 81
Фернандо Торрес Джермейн Бекфорд, 74
Сэлгээ :
Сотириос Кирьякос, 46 Джеймс Воан, 74
Джонджо Шелви, 81 Джек Родуэлл, 78
Динияр Билялетдинов, 81
Шар хуудас :
Пепе Рейна, 53
Фернандо Торрес, 63
GD Star Rating
loading...
Мерсисайдын дерби ялагчгүй, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Mo says:

    torres shalihgui l bn leedee. bombog tuuh pass geed ih aldaj bn le

    GD Star Rating
    loading...
  2. ng duger ueg harj bhad liverpool saijirsan uridniha liverpool shg bsn uragshaa bain bain dovtlood l 2r ue jhn tmerhu bsn tr shuugch bs nootoi l shuugd bsn 2 dah goalin bl orku l bsn shuugch bulangin tsohilt bish bhad zaagad tgd goal ortsishd
    ug n ch liverpool maani hojih l bsn da
    ene erchteigee toglooroi go go liverpool

    GD Star Rating
    loading...
  3. meireles iin gaihamshigtai tsum tsohilt shuugchiin buruu shuultees bolj bag mini tentslee 2 goal 2laa buruu shuult er n angliin shuugch nar manaihad yagaad iim hatuu bnaa odoo joohon bolimoor yum goy togloj blee come on LIVERPOOL!!

    GD Star Rating
    loading...
  4. tanaih medeegee taviachee suarez alban yosoor liverpoold irj bgaan bish uu

    GD Star Rating
    loading...
  5. Welcome to Anfield Luis Suarez… Xaxa suarez liverpooliig songoj bna gnede Xoorxii tottenham… Ene naima barag bielelee olj bnada… Za odo inge l Liverpooliin dovtolgoonii shugam delhiig noeloh ve irj bnadaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: