loading...
Жүдогийн дэлхийн шилдэг бөхчүүдийг урилгаар оролцуулдаг Мастеруудын тэмцээн буюу World masters тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Азербайжаны нийслэл Баку хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 41 орны 109 эрэгтэй, 96 эмэгтэй жүдочид медалийн төлөө өрсөлдсөн ба Монгол улсаас 7 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин уригджээ.
Энэхүү тэмцээний гол онцлог нь жингийн шилдэг 16 бөх шууд хасагдах системээр хүч үздэг бөгөөд дагах барилдаан хийдэггүй. Өөрөөр хэлбэл хагас шигшээд ялагдвал шууд хүрэл медаль хүртдэг юм.
Эрэгтэй 60 кг
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Монголоос Ганбатын Болдбаатар, Даваадоржийн Төмөрхүлэг нар оролцлоо. 1987 онд төрсөн одоо 24 настай Г.Болдбаатар эхний тойрогт олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, 24 настай Узбекстаны Ришод Собировт ялагдаж тэмцээнээ дуусгасан байна. Ришод Собиров уг жиндээ алтан медаль зүүжээ.
Харин энэ жил 21 нас хүрэх гэж буй Даваадоржийн Төмөрхүлэг эхний тойрогт Оросын бөх Беслан Мудрановт хоёр вазари алдаж ялагджээ. Энэ Оросыг өнгөрсөн оны сүүлийн тэмцээний финалд манай тамирчин Г.Болдбаатар ялж аварга болж байсан юм. Харин энэ тэмцээнд Мудранов хэсгийн аваргын төлөө Узбекийн дэлхийн аваргад ялагдаж хүрэл медаль хүртсэн байна.
Эрэгтэй 66 кг
Хэсгээ тэргүүлж барилдсан Монгол улсын хөдөлмөрийн баатар дэлхийн аварга, гавьят тамирчин Хашбаатарын Цагаанбаатар эхний тойрогт Японы залуу тамирчин Масаши Ебинумаг нэг вазари үнэлгээгээр ялж, хоёрдугаар тойрогт Оросын бөх Камал Ханмагомедовыг юко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө урьд нь дэлхийн аваргаар манай тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан Испанийн Сугой Уриартег нэг юко үнэлгээгээр ялж, аваргын төлөө Словений тамирчин Рок Драксичийг 3:50 минутанд иппоноор буулган авч энэ оны анхны, дэлхийн цомын 6 дахь алтан медалиа хүртлээ.
Харин ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа эхний тойрогтоо Испанийн тамирчин Сугой Уриартед ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн байна. Манай хоёр тамирчинтай барилдсан Испани эр хүрэл медалийн эзэн болжээ.
Эрэгтэй 73 кг
Энэ жинд манай улсаас Сайнжаргалын Ням-Очир барилдав. Тэрвээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Уго Леграндыг ганц ч үнэлгээ алдалгүй 3:49 минутанд иппон буулгасан байна. Гэвч харамсалтай нь хэсгийн аваргын төлөө Орос бөх дэлхийн хүрэл медальт Мансур Исаевт 25 секундэд иппоноор хожигджээ. Орос эр мөнгөн медаль хүртсэн байна. С.Ням-Очир шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Эрэгтэй -100 кг
Тус жинд манай залуу тамирчин ОУХМ Баттулгын Тэмүүлэн оролцож бахдам сайхан барилдлаа. Манай тамирчин эхний тойрогтоо хэсгээ тэргүүлж байсан Японы бөх, дэлхийн аварга Такамаса Анайг нэг минутын дотор хүнд даралтанд оруулж иппон заалгасан юм. Такамаса Анай урьд нь манай тамирчинг нэг удаа ялж байжээ.
Ингээд хоёрдугаар тойрогтоо эзэн орны залуу бөх Елмар Гасимовыг нэг юко үнэлгээгээр дутуу явж байгаад 3:59 минутанд иппоноор буулгана авчээ. Гэвч мөнгөн медалийн төлөө Оросын бөх Сергей Самойловичод нэг вазари үнэлгээгээр ялагдсан байна. Энэ Орос эр жиндээ аваргалжээ. Харин манай тамирчин хүрэл медалийн эзэн болсон юм.
Эмэгтэй 48 кг
Эмэгтэйчүүдээс Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогтоо Белгийн Амелие Россенеуг нэг вазари, нэг иппон үнэлгээгээр илт илүүрхэж ялсан ч хоёрдугаар тойрогт Бразилийн Сара Менезест нэг вазари, нэг иппон алдаж ялагдаад тэмцээнээ дуусгажээ. Түүнийг ялсан өрсөлдөгч нь хүрэл медалийн эзэн болжээ.
Эмэгтэй 52 кг
Энэ жинд манай дэлхийн хүрэл медальт эмэгтэй жудоч Мөнхбаатарын Бундмаа оролцлоо. Манай тамирчин эхний тойрогтоо Германы Роми Тарангулыг хоёр вазари үнэлгээгээр ялсан бөгөөд, хоёрдугаар шатанд Испанийн Ана Карраскосаг иппоноор буулгаж авсан аж. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө буюу мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жил манай улсад бол Чингис Хаан дэлхийн цомын тэмцээнд аваргын төлөө манай бөхийг ялж байсан, дэлхийн аварга Юка Нишидад хоёр вазари, нэг ёко алдана ялагдсан байна. Энэ жинд өнгөрсөн дэлхийн аваргаар хоорондоо өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртэцгээсэн Япон бүсгүйчүүдийн тулаан дахин өрнөж манай бөх М.Бундмааг дэлхийн аваргаар ялж байсан Мисато Накамура аваргалсан байна. Харин манай М.Бундмаа хүрэл медаль зүүлээ.
Эмэгтэй 63 кг
Тус жинд Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа оролцлоо. Гэмтлээс эргэн ирээд удаагүй байгаа тэр тус жинг тэргүүлж байсан Японы бөх, дэлхийн хошой алтан медальт Ёшей Уэнод ялагдаж тэмцээнээ өндөрлөжээ. Манай тамирчин 3 удаа торгуульж улмаар тэмцээний дүрэм ёсоор ялагдсанд тооцогдсон юм байна.
Харин багийн дүнгээр Монголчууд маань нэг алт, хоёр хүрэл медалтай, гурван шагналт байрт орж багаараа 6-д бичигдсэн байна. Бидний доор Хятад, Узбекстан, Португаль нар тус бүр нэг алттай бичигдсэн байна.
loading...





hi hi saina uu judo sonirxogchdoo Tsagaanaagin bux bichleg tv eer garsaaan unexer shildeg gedgee xaruulsaan bux barildaan deeree anxnaasaa sanaachlagig gartaa avan barildaj bna lee bas temuulen orosod xaramsaltai suliin 25sec tessen bol golden score gargax bailaa gexdee daraa olon temtseen bna ene zaluuu sain ereeduitei zaluu gedgee bugdend xaruulsan ni chuxal za bux tamirchid daa amjilt xusie ee
loading...
tsagaanaa tasartsiishdee football-r bol CR7 l gsn ug hehehe
loading...
teneg mine Fotball judo 2 shal uur . tegeed ch ter CR7 chine hushiga…. yadaj Messi tei haritsuul delhiin shildeg avsan
loading...
gurvanbileg delgvvriin 3 davhart adidas nike original pvvz hudaldana. 2k5 280d. garnet 3 cagaan 175d .geh met…..
loading...