loading...
“Би Валдэзаас дамжуулалт авуутаа намайг чиглэх маш сайн зохион байгуулалттай өрсөлдөгчидөө харсан юм. Надад жигүүрээр урагшлахаас өөр сонголm байгаагүй тул бөмбөгөө туун нилээд эрчтэй талбайн ихэнхийг тууллаа. Талбайн төвийн шугамыг яг л зүүн жигүүрийн хамгаалагч адил өнгөрсний дараа Роналдиньо ташуу чиглэлтэй дамжуулалт авахаар байрлал эзлэн гүйхийг харсан юм.
Энэ ердөө л торгуулийн талбайн гадна талд, түүний хувьд голлох байрлал нь байлаа. Би үргэлж түүнийг харж байдаг бөгөөд хэрвээ тэр сул чөлөөтэй байрлал эзэлсэн л бол түүнд бөмбөгөө дамжуулсны дараа заавал ямар нэг зүйл болдог байсан учраас л тэр. Тэгээд л бөмбөгийг дамжуулаад өөрөө урагш гүйлээ. Гэвч би эсрэг багийн хамгаалагчид яагаад бүгд зогссоныг эхэндээ ойлгосонгүй, тэгээд л торгуулийн талбайд гүйн орсон боловч “би отон тоглолтын байрлалд орчихлоо” гэж бодуутаа бас л зогтуслаа.
Энэ мөчид Роналдиньо надруу гайхалтай дамжуулалт хийхийг нь харсан бөгөөд “би отон тоглолтод ороогүй юм байна, шүүгч шүглээ үлээсэнгүй” гэж бодож амжсан юм. Миний зам дээр Касиллас хөндөлсөхийг олж хараад агаарт байсан бөмбөгөнд хүрэхээр үсэрлээ. Бөмбөгийг газар буулгалгүй өшиглөлөө, бөмбөг эргэлээ, итгэмээргүй мөч…!!! Би бүх амьдралынхаа туршид күле байсан, миний ах, бас миний аав ч адил
. Тиймээс энэ гоол миний хувьд, миний гэр бүлийнхний хувьд ч тэр ямархуу утга учиртай зүйл болохыг ойлгоход хялбархан байх болов уу. Роналдиньогоос ирсэн дамжуулалт бриллиант байлаа, бүх зүйлс яг л бүжиг хийж байгаа юм шиг болж өнгөрсөн. Би энэ гоолондоо сэтгэл маш хангалуун байдаг”.
Энэ бол Шави Хернандезийн 2004 онд Реал Мадридын хаалганд хийсэн гоолынх нь тухай дурсамж…
Шавигийн хувьд хөлбөмбөг бол үргэлж түүний амьдралын томоохон хэсэг байж ирсэн билээ. Түүний өвөө нь хөрш клуб болох “Сант Жозеф де Терасса”-г удирдаж байсан бөгөөд Шави ухаан орсон цагаасаа л хөлбөмбөг тоглож эхэлсэн юм. Тэрээр үдийн 12 цагт хичээл нь тарсны дараа 12.15 гэхэд л хөлбөмбөгийн талбайд хэдийнэ ирсэн байдаг байв. “El Nuevo Barca” хэмээх номонд хөлбөмбөг хэрхэн түүний ээжийг талхгүй үлдээдэг байсан тухай дурссан байдаг.
“Ээж минь надад мөнгө өгөөд гэртээ ирэх замдаа талх авч ирэхийг захьдаг байсан, харин би түүнд надад итгэж болноо гэж хэлдэг байлаа. Талхны мухлаг 14 цагт хаадаг боловч би 14.15 гэхэд хөлбөмбөгөө тоглосоор л байдаг байлаа. Тэгээд намайг гэртээ ирэхэд ээж минь надаас талх хайна байгааг асуух ба тэр үед л талхны тухай хэдийнэ мартчихсанаа санадаг байж билээ”.
Тэр хэдийгээр тун ч муугүй хүү байсан боловч хөлбөмбөг түүнийг бусад зарим нэг зүйлсийг аргагүй мартахад хүргэдэг байж л дээ. Энэ удаагийнх ч ганцхан удаа тохиолдсон зүйл бололтой. Шинэ жилийн баярын үеэр түүний ээж нь утсаар ярьж 12 цагт гэртээ ирчихсэн байх ёстойг нь сануулжээ. Шави ээждээ яг одоо гэртээ харих замдаа явж байна гэж хэлсэн ч удалгүй найзуудтайгаа гудамжинд бөмбөгөө тоглож эхлэв. Бүхэл өдрийн турш болсон тоглолтын дараа тооны харьцаа 51-50 байсан гэнэ.
Шавигийн хөлбөмбөгт зориулах хайр нь түүнд нилээд эрт ирж, түүнийг ФС Барселонад туйлын дуртай болгов. Тэрээр Барселонагийн тоглогчдын наадаг зураг болон клубтэй холбоотой төрөл бүрийн дурсгалын зүйлс цуглуулж, клубын тоглолт бүрийн хуваарь, үр дүнгийн мэдээг алгасалгүй үзэж мэдэх болжээ. Тоглогчдын сонин сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг уншиж байхдаа тэднийг яг л өөр гаригаас ирэгсэд мэтээр төсөөлдөг байв. Клубын логотой малгай, ороолт, иймэрхүү төрлийн бүх зүйлсийг хэдийнэ цуглуулчихсан залуу хүүд Барсатай хамт хийж болох бүхэн хамгийн шилдэг зүйлс байх нь мэдээж.
Шавиг 11 настайдаа ФС Барселонагийн эгнээнд нэгдэх үед түүний боломжгүй хэмээн харж байсан, оролдоод үзэх тухай бодож ч байгаагүй мөрөөдөл нь биелэх мэт болжээ. Хэдий тэр хөлбөмбөгт дуртай, Барсад хайртай ч өөрийгөө Ла Масиа-д тоглох хангалттай чадвартай гэдэгтээ итгэхгүй байлаа. Жил бүр болдог клубын сонгон шалгаруулалтад Шави оролцсонгүй, учир нь тэр өөрийгөө тэнцэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байжээ. Ингээд ФС Барселонагаас түүнийг хайж олох хэрэгтэй болсон бөгөөд Шавид ч энэ тухай 2 дахиа бодох хэрэг байсангүй. Удалгүй тэр Ла Масиад 11-с доош насныхны багийн ахлагч болсон бөгөөд энэ нь цаашид бүх зэрэглэл дэх залуучуудын багуудаар дамжсаар үндсэн багт багтах харгуй зам болсон юм. Тэр үндсэн баг дахь анхны тоглолтоо 1998 онд хийжээ.
Залуучуудын багт тоглож байхдаа Шави маш эрт бэлтгэлдээ ирдэг байсан бөгөөд энэ нь түүнд үндсэн багийнхны бэлтгэлийг харах завшааныг олгодог байжээ. Тэр Гвардиола болон Лаудрүпийг хэрхэн бэлтгэл хийхийг хардаг байлаа. Тиймээс тэр одоо өөртөө Пэп болон Лаудрүпийн нийлмэл, холимог тоглогч мэт санагдах аж. 1998 онд тэр үеийн багийн дасгалжуулагч Луис Ван Гаал Эзэн Хааны цомын тэмцээнд 18 настай Шавиг Реал Малоркогийн эсрэг талбайд гаргав. Гэхдээ энэ нь түүний хувьд өөрийн баатруудтайгаа хувцас солих өрөөгөө хуваалцаж байгаа анхны тохиолдол нь биш байлаа. “Хаадын клубууд: ФС Барселана” нэртэй баримтат кинонд дурссанаар тэрээр 17 настайдаа өөрт нь маш гүн сэтгэгдэл төрүүлж, багагүй нөлөө үзүүлсэн үндсэн багтай хамт бэлтгэл хийх боломж олдож байжээ.
“Энэ надад хүчтэй цохилт болсон. Учир нь би дөнгөж 17 настай, хүүхдийн багийн гишүүн. Гэтэл тэнд Гвардиола, Амор, Стойчков, Шави Ферре, Сержи, Луис Энрике нар байсан юм. Тэд надад анхаарал тавьж хүмүүжүүлэн, өөрсдийн жигүүр дээр авч явсан. Энэ надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Яагаад гэвэл нэг өдөр би тэднийг зөвхөн телевизээр харж байсан бол дараагийн өдөр нь тэдэнтэй хувцасны өрөөгөө хуваалцаж, хамт бэлтгэл хийж, тэдэнд бөмбөг дамжуулаад зогсож байлаа. Яг үнэндээ би үхтлээ айж байсан боловч тэд надад энэ үеийг даван туулахад минь тусласан юм”.
Тэрээр Ноу Камп-д тоглох хүүхэд насныхаа мөрөөдөл нь хэрхэн биелсэн тухай:
“Ван Гаал надад Ноу Камп-д болох тоглолтод гараанд гарах тухай минь хэлэх үед миний хөл чичирч байлаа. Би хэдийнэ мөрөөдөл дотроо энэ мөчид “амьдраад” үзчихсэн байсан бөгөөд тэр үед сонсож байсан үгс биелэж байлаа”.
Энэ маш олон жилийн өмнөх явдал юм. Гэхдээ Шавиг сэтгэл зүрхэндээ хайртай клубынхээ төлөө тоглохдоо огт сандарч тэвдээгүй гэдэгт би бүрэн итгэж байна. Энэ Лхагва гаригт Шави клубын түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон буюу 550 дахь тоглолтоо хийсэн билээ. Хэрвээ хэн нэг нь Ноу Камп-д энэ амжилтад хүрч чадсан гэвэл, энэ хүн Шави юм.
Гэвч Террассагаас ирж Барсад үлдсэн хагас хамгаалагчын бүхий л замнал тийм ч амар хялбар байсангүй. Түүнийг Ноу Камп-д танилцуулсны дараа фэнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шинэ Гвардиола хэмээн нэрлэж, энэ тухай ярилцаж эхэллээ. Хүн бүр түүнийг яг л Гвардиола шиг байх болно гэдэгт итгэж байсан боловч Шавиг яг түүн шиг биш болохыг мэдмэгц урам нь хугарцгааж байв. Шави бол Шави, тэр Гвардиола биш гэдгийг хүмүүс ойлгох хүртэл нилээд хэдэн жил өнгөрлөө. Шавигийн тэдгээр жилүүдэд түүнд тийм хүчирхэг өөртөө итгэх итгэл байсангүй, тэр тусмаа хүнд хэцүү он жилүүд байсан юм. Түүнийг яг л Гвардиола шиг байхыг хүсэх дэмжигчдийг тэр хэзээ ч давж чадахгүй юм шиг санагдах үе ч байж. Ингээд түүнд хүн бүр өөрийнх нь эсрэг байгаа мэт санагдаж, хэзээ ч амжилтад хүрэхгүй байх гэсэн бодол төрж эхэлжээ. Хүмүүсийн яриа улам бүр газар авч байснаа Гвардиола клубыг орхиж Италийг зорих үед жинхэнэ дээд цэгтээ хүрлээ. Шави ч тэр үед өөрийн гол загвар мэт болсон Гвардиолагын явсан замаар замнан АС Милан клубт очиход тун ч ойрхон байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түүний аав болон ах нь түүнийг явах ёстой, энэ нь түүний цаашдын хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хамгийн аюулгүй зам байх болно гэдэгт итгэж байлаа. Харин түүний ээжийнх нь хэлсэн “зөвхөн өөрийнхөө зүрхнээс юу хүсч байгааг нь л сонс” гэсэн үгс хамгийн хүчтэй нөлөө үзүүллээ. Тэрээр энд үлджээ.
Түүнийг үлдэх шийдвэр гаргах үетэй зэрэгцээд Фрэнк Райкаард клубт ирэв. Тэрээр Шавид хэрэгтэй гэж үзсэн бүхнийг өөрчилсөн юм. Түүний байрлалыг өөрчилж, боломж гармагц цохилт хийж байхыг шаардаж байлаа. Эхэндээ энэ өөрчлөлтүүд зөвхөн өмнө нь тоглож байсан хэв маягаараа л тоглохыг хүсч байсан Шавид нилээдгүй хүнд санагдаж байв. Харин Райкаардын яг юу хүсээд байгааг нь ойлгож эхэлснээр Шави тоглолтонд сэтгэл өөдрөг оролцож эхлэв.
Хэдийгээр тэр багийн хамгийн чухал тоглогчдын нэг болсон хэдий ч тэртээх нэгэн Аваргуудын Лигийн финалын тоглолтод өвдөгний гэмтлийн улмаас оролцож чадаагүй юм. Энэ гэмтлийн үеэр тэр бүхнээс илүү хийхийг хүсч байсан хөлбөмбөг тоглохоос бүхэл бүтэн 6 сарын турш хол хөндий байсан билээ. Энэ үеэр ч Германд зохиогдсон ФИФА ДА2006 болж өнгөрөв. Тэр үед Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Арагонес хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Гэмтэлтэй Шавиг бүрэлдэхүүнд багтааж явна гэдэг бол аз туршсан явдаг гэж хүмүүс үзэж байгаа байх. Харин миний хувьд түүнийг гэрт нь орхиж явах нь л жинхэнэ солиотой аз туршилт болох байх гэж хэлмээр байна” гэжээ.
2006 оны гэмтлийн дараа Шави Хернандезд өөр ноцтой зүйлс тохиолдсонгүй. Тэрээр клуб болон шигшээ багийн хамтаар хүртэж болох бүхэнд хүрсэн маш цөөн тоглогчдын нэг болжээ. Үүнийг хамгийн товчоор сийрүүлэхийг хүсвэл:
Испанийн шигшээ баг болон ФС Барселона клуб яг одоогоор дэлхийн хөлбөмбөгт ноёрхож байгаа бөгөөд эдгээр багуудын хувьд хамгийн чухал тоглогч нь яах аргагүй Шави Хернандез юм.
Өнгөрсөн 7 хоногт тэрээр клубтээ 550 дахь тоглолтоо хийсэн бөгөөд түүний гэрээ дуусахад одоо “ердөө” л 6 жил үлджээ… Энгийнээр хэлбэл тэр бол хөлбөмбөгийн жинхэнэ домог билээ….
Бичсэн : Cule (sportnews.mn/forum)
loading...




xexe xavi chi shuuu araggui yumdoo unuu yuiin delhiin shildeg tuwiin nairuulagchnariin 1 za chamd amijalt husii
loading...
vneheer goy boljee
loading...
Миний хайртай хамтлаг, хайртай тамирчин. Жинхэнэ амьд домог
loading...
ronni ymar goe damjuulav a.. xavi togsgolig ch jinhene 101 huvi guutseelee de..
loading...
Saihan niitlel boljee. Barcagiin zurh l dee. Hundelj yawdag.
loading...
fuck i hate barca but i love Spain and Xavi GRANDE
loading...
saihan niitlel bna. xavi ch uneher tugs nairulagch shu! talbai der ymar ch ilu uildel hiihgui,yg tsagiig ni olj damjuldag ym shig sanagddag. za amjilt
loading...
Би FCB-гийн үнэнч куле. FCB-ийн академи үнэхээр тасархай. Бусад том багууд од болчихсон тоглогчийг худалдаж авдаг. Харин FCB оддыг төрүүлдэг. Тэр оддынх нь нэг нь Xavier Hernández i Creus буюу өмсгөл дээрх Xavi нэрээр нь хүмүүс сайн мэддэг. Энэ жил Messi биш Xavi дэлхийн шилдэг болох ёстой байсан юмдаа. Сайхан нийтлэл байна. Carles Puyol i Saforcada-ийн талаар нийтлэл гаргавал бас баярлана.
loading...
Xavi bol manai eren ueiin baatar!!! Jinhen amid Domog!
loading...
Ronni-gii damjuulalt bol unen tasartsan bn do… realiihnii hamgaalaltiig ur chadvaraaraa jinhene doromjiljee xaxa
loading...
XAVI LEGEND.
loading...
Ene jil Xavi avah n gartsaagui bsan yumda ter ene shagnaliig avah gaviyatai bsiin neereel iluu dutuu yumgui hiih yuma tugs hiideg mundag tamirchin shuu!!!
loading...
Цэнгэлдэхэд цугласан олон мянган үзэгчид нь хоорондоо муудалцаж бужигнаад дөчин хүн үхэж 600 хүн гэмтэж байсан тохиолдол бий, соёлт хорьдугаар зууны наяад онд шүү дээ. Тэр дөчин хүн үхүүлдэг Ливерпүүл гэж багийн фанатууд дөрөвхөн жилийн дараа бас нэг цэнгэлдэхэд орох гэж бөөнөөрөө шахалдаад дахиад бараг зуун хүн дарагдаж үхсэн эмгэнэлт явдал болсон. Тэгэхээр хөлбөмбөгийн, ялангуяа Ливерпүүлийн фанатууд гэдэг яавч үлгэр жишээ авахаар улс биш бололтой.
loading...
Ene alialagch yu ch mdkv bj biti huts l daa… Tsengeldehed tsuglasan vzegchid n hoorondo muudaltsaad ch gh shig ter chin 1985 ond CL iin finalaar Juventusiin fanudig zodsiin… Manaih tgj hoorondo muudaltsaad bdag ch vgvi… Ter 4 jiliin daraah yavdal bol manai bagiin fanuudiin jinhene chanarg xarulsa bh gj bdjiin… Chi kop gdg vg mdhv? KOP gdg bol ovorol boognorol gsn utgatai bolod l ter… Dugarahaasaa omno tsegnej bai ! Amjiltgvi Ajiglagchaa
loading...
Xavi bol sn toglogch vvntee hench margahgvi Barca bol onoo tsagiin hamgiin ni gehdee Chelsea gdg bag bgag martah esgvi shvv. Barcag hojigdohoh goe bdag shvv heheh
loading...
Barca-d ataarhaad heregguie hugshuun.
loading...
chi sain hulbugchuun daanch barsa yumdaa he he. Uul ni chi uur bagt bsan bol bi chamaig shuteh bailaa. Daanch hamag niyltsgai jujigchid tsugaldag barsad togloh yum
loading...
Altan bumbugiig ene zaluu avah estoi bsan yum aaa uul ni… Esvel ineista
loading...
saihan moroodol yr busiin bielel engiineer ilerhiilbel ter bombog damjuulagch tuunii ter olon damjuulaltuud bagt yamar negen bolomjiig ogodog
ene niitlel onii shildeg toglogchiin daraa garch bgaa n uchirtai biz nadaan sanal ogoh erh baisan bol tuunii neriig bichih bailaa saihan niitlel bna bayrallaa Cule-ee
loading...
ene minii ronaldo-g guitsehguiee spanin shigshee azaar delhin avarga bolson shd. harin barca bol haraal idsen club. luiz nazario de lima Ronaldo. ene bol jinhene domog yum shu dee
loading...
ene kobo sxan xutsaj bnaaa.Xavi bol delxiin 1 nomeriin dispechir mon gedegtei ymarch xvn margaxgvi bx.xarin Ronaldotoi margax xvn zondoo sgdee messi kaka gd l.Ene jiliin delxiin shildegiig Xavi chi abax estoi bsan ymdaa za yaxab.
loading...
Xavi barcelonii tuuhendeh hamgiin sain nairuulagch gehed hilsdehgvi biz tiim ch uchraas ter delhiin awarga bolloo uneheer saihan niitlel bolj cule nartaa amjilt husie busad ataarhuu yumnuudad helhed fuck yalanguya ter cr yariad bgaa teneg gomo tsaraig ni haraad duraltsiimuu haashaa yum ene chin hul bumbug bagiin sport teruun shig reklamnii sambar bish understand?
loading...