Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » 2011 оны хөлбөмбөгийн улирал залуучуудын улсын аваргаар эхэллээ

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оныг амжилт бүтээлээр дүүрэн эхэлж байгаа билээ. Он гараад тус Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдсон явдал нь тус Холбооны хийж байгаа ажлыг дүгнэсэн, ирээдүйд хийх ажилд урам зориг өгсөн сайхан үйл явдал болсон билээ. Шинэ он гарахаас өмнө шинэхэн томилогдсон Удирдах Зөвлөл хуралдан 2011 онд хийгдэх гол 10 ажлаа зорилт болгон дэвшүүлж, уралдаан, тэмцээний хуваарь болон төсвийг баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу 2011 оны улирлын эхний тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Заалны Хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ.

Өвөрхангай аймагт хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг тавих, хөлбөмбөгийн салбар зөвлөлийг байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн спортыг сурталчлах зорилгоор зохиогдож байгаа энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаанд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Доржсүрэн, Аймгийн Засаг Дарга Тогтохсүрэн, Аймгийн БТСГ-ын дарга Очирбаатар нарын хүндэт зочид оролцсон байна. Тэмцээнд нийт 10 багийн 120 тамирчин оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнд орон нутгийн баг анх удаагаа шигшээ багаа байгуулан оролцож байгаа нь орон нутгийн талархлыг хүлээсэн сайхан үйл явдал болж байна.

Хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа энэхүү тэмцээний эхний өдрийн тоглолууд:

1.      Сэлэнгэ Пресс-Хангарьд 6:6

2.      Хасын Хүлэгүүд-Эрчим 6:4

3.      Улаанбаатар ДС-Өвөрхангай 15:5

4.      Хараацай-Хад 8:9

5.      Хангарьд-Хасын Хүлэгүүд 6:7

6.      Эрчим-Мазаалай 6:5

7.      Өвөрхангай-Хараацай 3:12

8.      Хад-Хоромхон 4:20 харьцаатайгаар тус тус өндөрлөсөн байна.

Анх удаагаа оролцож байгаа Өвөрхангай аймгийн Залуучуудын футзалын шигшээ баг

Хоёр дахь өдрийн тоглолтуудын дүнг хүргэвэл:

9 Хасын хүлэгүүд 8:7 Сэлэнгэ пресс
10 Мазаалай 4:7 Хангарьд
11 Хараацай 4:10 УБДС
12 Хоромхон 20:2 Өвөрхангай
13 Сэлэнгэ пресс 7:5 Мазаалай
14 Хангарьд 7:12 Эрчим
15 УБДС 6:9 Хоромхон
16 Өвөрхангай 3:15 Хад

Тэмцээний үлдсэн өдрийн хуваарь:

ХУВААРЬ – 2011 оны 01-р сарын 19-ны өдөр
17 10:00 A1 Мазаалай A5 Хасын хүлэгүүд
18 11:10 A2 Эрчим A4 Сэлэнгэ пресс
19 12:20 B1 Хоромхон B5 Хараацай
20 13:30 B2 Хад B4 УБДС
21 17:30 A хэсгийн 1-р байр B  хэсгийн 2-р байр
22 19:00 B хэсгийн 1-р байр A хэсгийн 2-р байр
ХУВААРЬ – 2011 оны 01-р сарын 20-ны өдөр
23 9:00 L21 L22
24 10:30 W21 W22
11:30 Хаалтын ажиллагаа

Тэмцээний нийт шагналын сан 2 сая 600 мянган төгрөг бөгөөд энэ сарын 20-ны өдөр дүнгээ гаргах юм.

GD Star Rating
loading...
2011 оны хөлбөмбөгийн улирал залуучуудын улсын аваргаар эхэллээ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Toroig says:

    Selenge Press hojood uguuchdee yasan hetsvv ym be

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    horom hicheel zaaj bnaa haha

    GD Star Rating
    loading...
  3. Toglogch says:

    Horomhon gehdee muu baguudtai neg hesegt orson l doo. had, uwurhangai, haraatsai gd, ulaanbaatar ch gesen ene jil mangar sul bga shde. Nuguu zoon gesen chne alaltsaj bga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: