loading...
Мэргэжлийн сумогийн нэг сарын башё дуусах дөхөж байна. Өнөөдөр 11 дэх өдрийн барилдаан болсон бөгөөд энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаанаар их аварга ёкозуна Хакухо М.Даваажаргал болон түүний үеийн бөх зүүн жигүүрийн секиваки Кисеносато нар барилдаж ялагдал хүлээснээр энэ сарын башогийн анхны ялагдлаа хүлээжээ.
Харин Кисеносато өнөөдөр ялснаар тавин хувийн амжилт үзүүлэхэд нэг даваа ойртож 7 даваа 4 унаатай болсон байна. Их аварга өнгөрсөн жилийн сүүлийн барилдаанд 63 дараалж ялаад байхдаа мөн Кисеносатод ялагдана амжилтаа таслуулж байсан бол өнөөдөр мөн л унаагүй явахдаа ялагдаж хоёр башё дараалж ялагдан нийт хоорондын барилдааны харьцаа 20-6 боллоо.
Их аварга ийнхүү унаснаар башё илүү сонирхолтой болж байна. 10 дахь өдөр хүртэл тэргүүлэгчийн эгнээнд явж байсан озэки Баруто 9 дэх өдөр Харумафүжитэй барилдаж ялахдаа зүүн өвдгөндөө гэмтэл авсны улмаас сүүлийн хоёр даваанд дараалж бүдэрлээ. Өнөөдөр баруун жигүүрийн сэкиваки Котошогикүтэй барилдаж унаснаар 8 даваа, 3 унаатай болсон бол харин Котошогикү 8 давж тавин хувиа гүйцэтгэлээ.
Энэ сарын башёд кадобан буюу хэрвээ тавин хувиа хийж чадахгүй бол цолоо алдах болзолд ороод байгаа озэки Харүмафүжи Д.Бямбадорж Котоошүд унаснаар 7-4 болсон бол озэки Котоошюү 9 даваа хоёр унаатайгаар тэргүүлэгчийн эгнээнд явж байна. Үлдсэн өдрүүдэд Котоошү өөрөө унахгүй барилдаж их аваргыг давж чадвал нэмэлт барилдаан гаргах бүрэн боломжтой байгаа юм.
Харин жүрё зиндааг Солонгосын бөх Касугао 9-2 амжилтаар тэргүүлж байгаа бөгөөд түүний араас 3 унаатай 2 бөх нэхэж байна.
loading...





Uraaa :p
loading...