loading...
Бууриа сэлгэсэн ч нэрээ хадгалж үлдсэн алдарт “Дакар” ралли Аргентин, Чилийн нутгаар 16 хоног үргэлжилж, ялагчдаа
тодрууллаа. Уралдагчид өнгө- рөгч онд 33 уурхайчныг 70 хоногийн турш хөрсөн доороо эсэн мэнд “хадгалсан” алдарт Ата камагийн цөлийг давсны дараа нэг хоногийн амралт ав сан бөгөөд энэ үеэс ангилал бүрт хоёр тамирчин (экипаж) аваргын төлөө өрсөлдөж эхэлсэн. Гэвч Чилийн нутгаас Аргентин руу орж, Андын их уулсаас талын уралдаанд шилжих үед аваргуудын нэр бараг тодорсон гэж хэлж болно.
Мотоциклийн төрөлд аваргаа хамгаалах уралдааныг хийж байсан Сириль Депре Ко пиапогоос Чилесито орох 686 км-т болсон 10 дахь гараанд болчим гүй алдаа гаргаснаар боломжоо үгүй хийсэн. Франц эр энэ гарааны дараа “120 дахь км орчимд замаа буруу уншсанаас цаг их алдсан. Үлдсэн гараануудад бүхий л авьяасаа дайчилж, дандаа Комагийн өмнө л орохгүй бол түрүүлэх тухай саналтгүй боллоо” хэмээн өгүүл сэн юм. Хэдий тэр Чилеси то гоос Сан-Хуан хүрэх 370 км замтай дараагийн гараанд Комаг ардаа орхисон ч тэдний хооронд дахиад 16 минутын зөрүү байсаар байв.
Улмаар Сан-Хуан-Кордобагийн 555 км за мын турш тэргүүлсэн ч төгсг өлийг муу хийж, Комаг хагас минутаар урдаа алдсанаар дараа жилийн “Дакар”-т даагаа нэхэх тухай бодохоос өөрийг хийж чадахгүйд хүрлээ. Ийнхүү 2006, 2009 оны “Дакар”-ын аварга испани мотоцикльч Марк Кома хамгийн хүнд раллид тооцогд дог энэ уралдаанд гурав дахиа түрүүллээ. Сүүлийн арван жил дараалан КТМ-ийн мотоцикль хө лөг лөсөн уралдаанч торгон жолоо өргүүлж буй нь энэ ажээ.
Автомашины ангилалд Андын ну рууны их уулсаас холдож, тал хээрийн уралдаан эхэл сэн 11 дэх гараанд ялагчийн хувь заяа шийдэгдсэн. Өмнөх гараанд Карлос Саинс замаа буруу уншсанаас гол өрс өлдөгч Аль-Аттияхаас ар ван минут хоцрон барианд ор сон бол энэ удаа бүр бүтэн цагийн зө рүүтэй хоцорчээ. Энэ этапын дараа Саинс “Бүр эх ний км-ээс л бүтэлгүйтэж эхэл сэн. 2-3 удаа буруу эргэлт хийсэн байх.
Барианд ойртсон үед бас хөдөлгүүр эвдэрч, нэр мээс боллоо. Ер нь аз гэдэг зүйл надаас нүүр буруулсан бололтой. Одоо Аль-Аттиях л алдаа гаргадагг үй юм бол надад ямар ч найд вар үгүй болсон” хэмээн урам гүй өгүүлсэн байна. Хэ дий тэр дараагийн гараанд тү рүүлсэн ч цагийн зөрүүгээ зургаан минутаар л багасгаж дөнгөсөн. Ийнхүү 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авч, дэлхий дахиныг шуугиулсан, өдгөө Азийн цомыг зохион явуулж буй Арабын жижигхэн улс Катарын нэр спортын ертөнцөд дахин нэг цуурайтав.
Найм дахь гараанд өнгөрсөн жилийн аварга Саинсаас тэргүүллийг нь булааж, 11 дэх этапт аваргалах болзлоо биелүүлсэн Нассер Аль-Аттияхын экипаж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, “Дакар”-т анх удаа түрүүллээ. “Фольксваген”-ы гур ван машин эхний гуравт хурдал сан нь үйлдвэрлэгчдийн нэр хүндийг үлэмж өргөх биз ээ. Ачааны машины төрөлд “Царь” хочит Владимир Чагиний баг илт давуу түрүүлэв. Амралтын өдрийн дараа тэрг үүллээ эргүүлэн авсан ч ес дэх гараанд дахин Кабировын ард орсон тэрбээр 10, 11, 12 дахь гараанд дараалан түрүүлж, ялалтаа баталгаажуулсан юм.
Энэ жилийн “Дакар”-ын 13 гарааны долоод нь түрүүлснээр тэрбээр нийт 63 ялалттай болсон байна. Чагиний экипаж энэхүү раллид долоо дахиа түрүүлж буй бол “KAMAZ”-ын машин арав дахиа тэргүүллээ. “Дакар”-т Францын Стефан Петрансель мотоциклийн төрөлд зургаа, автомашины ангилалд гурван удаа түрүүлсэн байдаг бөгөөд Чагин энэхүү дээд амжилттай зэрэгцэхэд хоёр л цом дутуу болов. Дөрвөн дугуйт мотоциклийн ангиллын ялагч раллигийн дунд хэ сэгт тодорхой болсон билээ.
Өөрийнх нь хэлснээр Патронеллиг сүүлийн хэдэн гараанд төмөр хүлгээ гамнаж, тааваа раа давхиад байхад л дэд байрт орсон нутаг нэгт Халперн бараг нэг цагаар хоцорсон байна. “Дакар”-ын хөтөлбөрт ороод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ ангиллынхны өрсөлдөөнд Алехандро Патронелли хоёр жил дараалан аваргаллаа. 2009 онд Чехийн Йозеф Махачех түрүүлж байсан юм.
МОТОЦИКЛ
1.Марк Кома (Испани, КТМ) 51:25.00
2.Сириль Депре (Франц, КТМ) +15.04
3.Элдер Родригес (Португал, Yamaha) +1:40.20
ДӨРВӨН ДУГУЙТ МОТОЦИКЛ
1.Алехандро Патронелли (Аргентин, Yamaha) 70:07.25
2.Себастьян Халперн (Аргентин, Yamaha) +53.53
3.Лукаш Ласкавиеч (Польш, Yamaha) +6.17.38
АВТОМАШИН
1.Нассер Аль-Аттиях (Катар, Фольксваген) 45:16.16 Тимо Готтшальк (Герман)
2.Жиньел де Вильерс (ӨАБНУ, Фольксваген) +49.41 Дирк фон Цижевич (Герман)
3.Карлос Саинс (Испани, Фольксваген) +1:20.38 Лукас Крус (Испани)
АЧААНЫ МАШИН
1.Владимир Чагин (ОХУ, KAMAZ) 48:28.54 Сергей Савостин, Илдар Шаисултанов (ОХУ)
2.Фирдаус Кабиров (ОХУ, KAMAZ) +30.04 Айдар Беляев, Андрей Мокеев (ОХУ)
3.Эдуард Николаев (ОХУ, KAMAZ) +3:20.17 Вячеслав Мизюкаев, Владимир Рыбаков (ОХУ)
loading...




mitsubishi suraggui boljee, kk volkswagen owoo bn shuu
loading...
USA-с хямд чанартай компьютер болон сэлбэг хэрэгсэл худалдан авахыг хүсвэл http://www.uyangastore.com руу зочлоорой.
loading...