loading...
ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд гавьяа байгуулсан зүтгэлтнүүдийг урамшуулж, жил бүр өөрийн нэрэмжит шагналыг олгодог.
Доктор Рогге 2010 оны нэрэмжит шагналтнуудынхаа жагсаалтад УИХ-ын гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Буудлагын холбооны ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очирт Монголын буудлага спортыг олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаараа оновчтой чиглүүлсний зэрэгцээ “Гуанжоу-2010” Азийн XVI наадамд баг тамирчдаа амжилттай хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медаль авхуулсныг нь үнэлэн багтаажээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал “IOC Trophy”-г ОУОХ-ны гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар төлөөлөн гардууллаа.
loading...



