Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кармело Энтони Нью Жерсид очихгүй

GD Star Rating
loading...

Нью Жерси Нетс багийн орос тэрбумтан эзэн өнөөдөр мэдэгдэл хийж Кармело Энтониг авах бодлоосоо буцсанаа зарласан байна. Нью Жерсигийн эзэн Михайл Прохоров өнөөдөр үдэш Денверийн эзэдтэй уулзсан бөгөөд өөрийн багаа Юта Жазз багтай тоглохоос өмнөхөн хэвлэлийн бага хурал хийлгэж түүнийг хэт өндөр үнэтэй байгаа талаар мэдэгдэн авах бодолгүй болсоноо тайлбарласан байна. Мөн үүнээс болж тэрвээр маргааш Кармело Энтонитой уулзах байсан уулзалтаа цуцалжээ.

Харин түүнийг ийнхүү мэдэгдсэний дараа баг нь гэртээ Юта Жазз багтай тоглож 6 дахь дараалсан хожигдлоо 103-95 -аар авчээ.

Харин Кармело Энтони өнөөдөр Оклахома Сити багийн эсрэг 35 оноо авч 112-107 -оор хожсон байна.

26 настай залуу од маань урьд өмнө нь мэдэгдэл хийхдээ Нью Жерси -д очих бодолгүй байгаа тухай ярьсан байсан. Тэрвээр энэ олон цуу ярианаас залхсан гэдгээ ч илэрхийлсэн билээ. Тэгвэл одоо түүнийг тойроод Нью Ёорк Никс, Хиюстон Рокетс болон Чикаго Буллс баг өөрийн болгохоор хичээж байгаа гэсэн цуу яриа үлдлээ.

Ийнхүү Нью Жерсигийн шинэ Орос эзэн шинэхэн багтаа од авчрах гэж энэ зунжин оролдоод чадсангүй. Тэрбээр Леброн Жэймс, Крис Бош болон Дуэйн Уэйдэд бүгдэд нь санал тавьж уулзаж байсан юм.

Даллас Маверикс хар цувралаа зогсоов

Өнөөдөр баруун бүсийн тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа өнгөрсөн жилийн аваргууд болох Лос Анжлес Лэйкерс болон Даллас Маверикс багийн хооронд ширүүн тулаан өрнөлөө. Далласын талбайд болсон тоглолтонд эзэн багийнхан багаараа 55% оновчтой довтолсоны хүчинд 27 дахь ялалтаа авч сүүлийн 6 тоглолт дараалан хожигдсон амжилтаа зогсоолоо. Тоглолт 100-109 -өөр өндөрлөсөн бөгөөд Далласын ахмад холбогч Жэйсон Кидд улиралын хамгийн өндөр оноо 21 авч 10 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Сэлгээнээс Жэйсон Терри болон Шон Марион нар адилхан 22 оноо авсан байна. Далласын довтлогч Карон Батлер гэмтэлээс болж улиралд оролцохгүй болсон бөгөөд түүний оронд 10 хоногын гэрээтэй ирсэн Саша Павлович гараанд гарч 11 оноо багтаа авчирчээ.

Харин Лэйкерсийг Испани довтлогч По Газол тэргүүлж 23 оноо авсан бөгөөд лидерүүд болох Коби 21 оноо, 10 дамжуулалт, Ламар Одом 20 оноо, 10 самбар тус тус авсан байна. Төвийн тоглогч Андре Байнум тохойгоо бага зэрэг гэмтээсэн ч асуудал гараагүй юм байна. Харин 23 оноо авч багаа тэргүүлсэн По Газол 13,000 дахь оноогоо авчээ.

Харин баруун бүсийг тэргүүлж байгаа Сан Антонио Спэрс баг өнөөдөр талбай дээрээ Торонто Репторс багийг хүлээн авч 95-104 -өөр хожиж 36 дахь хожлоо авчээ. Эхний хагаст Торонто -чууд 11 оноогоор илүүрхсэн ч НБА -гийн хамгийн намхан төв ДеЖуан Блэйр 22 оноо, 11 самбарын ачаар 7 дараалсан хожлоо авчээ. Мөн тэд 42 тоглолтын дараагаар 36-6 амжилт үзүүлсэнээр 82-83 оны улиралд Филаделфиа 76чууд багийн амжилттай тэнцэж НБА -гийн түүхэнд 4 -т орох амжилт үзүүлэв.

Харин зүүн бүсийг тэргүүлж байгаа Бостон Селтикс талбай дээрээ Детройт Пистонс багийг хүлээн авч 82-86 -аар хожлоо. Багийн ахлагч Пол Пирс 22 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд Рэй Аллен шийдвэрлэх шидэлтийг 25 секунт дутуу байхад гүйцэтгэж хоёр оноо авчирсанаар багтаа хоёрдугаар үед анхны тэргүүлэлийг авчирч улмаар ялалт байгуулахад үнэтэй тус хүргэсэн байна. Гэхдээ Рэй Аллен өнөөдөр тун муу тоглож энэ улиралын хамгийн бага буюу ердөө 7 оноо авч, гурваас нэг ч хийгээгүй байна. Харин 39 настай Шакил Онил талбай дээр 25 минут тоглохдоо дабл дабл гүйцэтгэж 12 оноо, 12 самбар, 3 блок шот хийжээ. Ийнхүү Бостон 4 дараалсан ялалт авч 32-9 амжилттай боллоо.

Өнөөдөр мөн Лос Анжелес Клипперс болон Миннесота Тимбервулвес багууд хоорондоо тулалдсан. Энэ тоглолтонд хамгийн сонирхол татсан нь цагаан арьст төвийн тоглогч Кевин Лоу болон хар, цагааны эрлийз Блэйк Гриффин хоёрын өрсөлдөөн байлаа. Уг тоглолтонд Блэйк Гриффин 29 оноо авч баг нь өрсөлдөгчөө 111-126 -аар ялалт байгуулсан ч түүний шинэ тоглогчдын рекорд болсон 27 дараалан дабл дабл хийсэн амжилт нь таслагдаж ердөө 8 самбар хийжээ. Уг нь эхний хагаст 7 самбар хийчихсэн байсан ч сүүлийн хагаст ердөө ганц самбар л авчээ. Харин Кевин Лоу 26 оноо, 11 самбар хийж НБА -г тэргүүлсэн 29 дэхь дабл даблаа дараалж гүйцэтгэлээ. Клипперсийн залуу лидер Эрик Гордон эхний үед хуруугаа гэмтээсэн ч боолттой хуруутай тоглолтоо дуусгасан байна. Мөн Миннисатогын төвийн тоглогч Дарко Миличич гуравдугаар үед гэмтээд эргэн ирээгүй байна.

GD Star Rating
loading...
Кармело Энтони Нью Жерсид очихгүй, 9.8 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

56 Сэтгэгдэл

  1. BZzS says:

    forwardiin bairlal der Carmelo, Durant 2 busdaas iluu. biedee zowlongu amarhan onoo tuudeg. uur yumaar n haritsulj bno l do. dunk uzuulber etr muu bj bolnoo bno. USA head coachiin dowtolgoonii gol huwilbaruud n shde. umnu n Melo dr tulguurlana gj yaridag bsn, odoo KDg gjin. ene 2g tsug awj yawbal goy l do.

    GD Star Rating
    loading...
  2. suga kobe says:

    new york d ochuul xamgiin deer yum bn

    LAKERS SUGA

    GD Star Rating
    loading...
  3. kkkk says:

    chi dahiad avarga bsoniih ni daraa amandaa salaavch ogoorei.
    adminuudad helehed gaigvi odor bolgon medee oruulaad bdag bsan bolijee.nba.comruu orood vzej boloh ch mgl heleerei unshaad setgegdel harj bhad zvgeer bdag yum.

    GD Star Rating
    loading...
  4. norovnym says:

    mash muhai bain

    GD Star Rating
    loading...
  5. BULLS says:

    Bullsd ochvol laanaa rose,boozer,anthony xaxaxa zugeer l laanaa.
    :D

    GD Star Rating
    loading...
  6. maimi says:

    yaxve blox l yum ghde rose xolbogch gxese iluu bagin ononi leadar shude rose xarxad ono avch uuruu dotlox n hamgaltig zadlan uuruu ch sain ono avna tgehr rosin ono avlt burch toglolt n garch uguxguie tgelch melod bullsin umsgul zoxixgui hehehehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: