loading...
Энэ онд Монгол Улсад биеийн тамир, спорт үүсч хөгжсөний 90, чөлөөт бөхийн 50 жилийн ой тохиож буй. МЧБХ түүхт ойгоо угтан 50 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. ОУХМ, боловсролын доктор, профессор Л.Ням, спортын мастер, эдийн засгийн ухааны магистр Л.Даваа нарын нэрэмжит олон улсын тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонгол, Гансунь мужийн нийт 177 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний 10 жингийн нэгээс бусдад нь Монголын бөхчүүд түрүүллээ. Энэ дундаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ширүүн өрсөлдөөн өрнөв. ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний даваанд “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга Г.Наранчимэгтэй таарсан. Гол өрсөлдөгчдийн барилдаан ширүүхэн өрнөж, сүүлийн үед форм сайтай байгаа Г.Наранчимэг илүүрхсэн билээ. Ингэснээр тэрбээр түрүүлэх замаа зассан гэхэд болно. Шигшээ барилдаанд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, оюутны ДАШТ-ий хүрэл медальт Б.Оюунсүрэнг цэвэр ялсан билээ. “Хилчин”-ийн Б.Оюунсүрэнг багийн анд ОУХМ О.Насанбурмаа дэвжээнд авч гарсан. Бэртлийн улмаас зодоглоогүй түүнийг тайлбарлагч “Дасгалжуулагч О.Насанбурмаа” хэмээн зарлахад танхимд суусан үзэгчид тэсгэлгүй инээд алдсан. Тэрбээр өөрөө ч багагүй ичингүйрсэн ч барилдаан эхэлсэн хойно яг л дасгалжуулагч шиг зааж, зөвлөж, өөрөө барилдаж байгаагаас дутуугүй хөдөлмөр зарсан билээ. Харин Б.Оюунсүрэнг ялагдсаны дараа сэтгэл дундуурхан санаа алдаж харагдана лээ.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Буриадын О.Ира түрүүллээ. Түүнийг аваргын төлөө барилдахаар гарахад нутаг нэгтнүүд нь “Ира, Ира, Ира” хэмээн дуу нийлүүлэн дэмжсэн. Алс холоос ирсэн тэдний ганц найдвар нь байсан болохоор арга ч үгүй биз. Энэхүү уухай түүнд эрч хүч өгсөн үү, өөгүй барилдаж, 73 дугаар сургуулийн Л.Хонгорзулыг илүүрхэн ялсан юм. Ордонд цугларсан хүмүүс манайхныг Буриадын бөхчүүдтэй барилдахад чимээгүйхэн үзэх хэрнээ өмнө зүгийнхэнтэй таарахад ихэд идэвхжиж байв.
Тэмцээний үеэр нэгэн дүр зураг хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байв. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин өөрийн шавь, дэлхийн аварга С.Батцэцэгийг өмнөө суулгачихаад ихэд эрхлүүлж харагдсан. Багш, шавь хоёр их л сайхан зүйл ярьж байсан нь үе үе инээд алдахаас харагдаж байв. Түүнчлэн өнгөрсөн онд олны танил болсон хоёр Батцэцэгийн нөгөөх нь тэмцээнд хүч үзлээ. “Сингапур-2010” өсвөр үеийнхний анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг зодоглосон юм.
Тэмцээний дүн:
Эмэгтэй 44 кг /6 бөх/: 1. А.Басчимэг /Төв/ 2. Х.Баянчимэг 3. Т.Уранзаяа /хоёул Мөнхжин/, Т.Азбилэг /ҮБТДС/
48 кг /13/: 1. Д.Отгонцэцэг 2. Ч.Ганчимэг /хоёул Дархан-Уул, Мега стар/ 3. Э.Нарангэрэл /Хангарьд/, Ц.Цэнджав /Налайх/ 5. Б.Мөнхтуяа /Сэлэнгэ/, С.Гантуяа /Мөнхжин/
55 кг /18/: 1. О.Ира /ОХУ/ 2. Л.Хонгорзул /73 дугаар сургууль/ 3. Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/, С.Бямбасүрэн /Аварга/ 5. Жан Дан Хун /БНХАУ/, Э.Сумъяа /Замчин/
63 кг /25/: 1. Ш.Түмэнцэцэг /Хилчин/ 2. Т.Мөнхтуяа /Хангарьд/ 3. Чон Ён Фай /БНХАУ/, С.Даримаа /ОХУ/ 5. А.Чанцалнямаа /Хүч/, З.Болортунгалаг /Замчин/
72 кг /9/: 1. Г.Наранчимэг /Хилчин/ 2. Б.Оюунсүрэн /Хангарьд/ 3. О.Бурмаа /Хүч/, Ц.Отгонтөгс /Алдар/ 5. Оюунгоо /БНХАУ/, Х.Мөнхтуяа /Аварга/
Эрэгтэй 50 кг /19/: 1. Б.Лхагва-Эрдэнэ /Налайх, Эрдэнэ-Оюу/ 2. Ө.Тогтохбаяр /Орхон, Ирээдүйн одод/ 3. С.Батболд /ҮБТДС/, Б.Лхагвасүрэн /Дархан-Уул, Мега стар/ 5. Х.Мөнхбилгүүн /Мөнхжин/, Э.Энхтэмүүлэн /Алдар/
55 кг /23/: 1. Б.Мөнхбаяр /Хангарьд/ 2. Б.Гомбодорж 3. Б.Мөнхбат /хоёул Тэмүүжин/, Ч.Шинэбаяр /73 дугаар сургууль/ 5. Болор /БНХАУ/, Ц.Батзаяа /Замчин/
60 кг /25/: 1. Б.Баянмөнх 2. Д.Хатанбаатар /хоёул Тэмүүжин/ 3. Ц.Азбилэг /ҮБТДС/, Э.Батсайхан /Замчин/ 5. Б.Золжавхлан /73 дугаар сургууль/, Б.Очир /Алдар/
66 кг /19/: 1. Б.Мөнгөн 2. Д.Энхтайван /хоёул Алдар/ 3. Г.Цэрэнпунцаг /Хангарьд/, Г.Отгонжаргал /Өвөрхангай/ 5. А.Батмэнд /Хангарьд/, П.Цолмон /Төв/
96-100 кг /20/: 1. Н.Золбоо 2. Ц.Чинзориг /хоёул 73 дугаар сургууль/ 3. О.Үйтүмэн /Хилчин/, Н.Шинэзориг /Хөвсгөл, Хөвсгөлийн хүчтэн/ 5. О.Түмэндэмбэрэл /Хилчин/, Х.Гантулга /Хөвсгөл, Хөвсгөлийн хүчтэн/
loading...





zaa boli l doo uvur mongol buriadiin bukhiin duguilangiin heden huhed avchirch temtseen hiichiheed tegeed nartai nuguu heden shigsheegiin gedeg buhuntsuruudee barilduulj yalchihaad buun yum boloh yum. tom temtseend bair eselsen bdal ni esregeeree sh dee. 1 bukh shagnalt bair busad ni mult geed l orj irdeg sh dee. shuugch ni hiigeed bas ingeed bolsongui geed buun shaltag heheheheheheh
loading...
noyon Tsedensodnomguai mongoliin shigshee bagiin tamirchidiig shine zaluu tamirchidaar selgeechee. bagaas ni gadaadiin temtseen uraldaand oruul. huviin zardlaaraa ochij baigaa zaluu tamirchidiig temtseend ni oruulaachee jishee ni ivan yariganii temtseend oruulahgvi baigaa ni shudraga bus bna. mongoliin shigshee gej ulsiin munguur aylaj yavdag homool hamsan heden yum baina uchir ni ta bvhnii zohion baiguullat muutai bgatai holbootoi.mongoliin udii tudii zaluus udur shunugvi beltgel hiin setgel zvrhee zoriulan zardal munguu hvrtel tuluud ochij baihad temtseend ni oruulahgvi heden hugshin tamirchidaa oruulj zaluu tamirchidiinhaa ireedvin amjiltiig darhaa boli. ene baidlaaraa ta ireedvin olimp deliin avarga turuh hargvi zamiig haaj bna.
loading...