loading...
Шинэ оны анхны башо -г их аварга Хакухо М.Даваажаргал ганц унаатай тэргүүлсэн хэвээр байна. Өнөөдөр тэрвээр нутгийн бөх Харумафүжи Н.Бямбадорж -той барилдаж энэ тэнцүүхэн эхлэсэн ч Харумафүжи гишгэгдэл алдана өөрөө бүдэрсэнээр их аварга 11-1 -ээр итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Өчигдөр унасан озеки Котоошү өнөөдөр Монголын бөх комусүби Какьерю М.Ананд -ыг барсангүй. Тэрвээр хоёр гар нилээн дээшээ давуулсан барьцанаас түрж хөөх гэсэн боловч хариу мэхэнд орж өвдөг шороодсоноор ийнхүү 9-3 амжилттай боллоо.
Харин М.Ананд өөртөө болон нутгийн ахдаа том тус хүргэж энэ сарын башо -д тавин хувийн амжилт үзүүлэхэд нэг даваа ойртож 7-5 боллоо. Н.Бямбадорж энэ хоёр маань үлдсэн гурван өдрийн ердөө нэгт нь давчихад л тавин хувийн амжилт үзүүлэх боломжтой болох юм.
Өчигдөр их аваргыг давсан зүүн жигүүрийн секиваки Кесиносато өнөөдөр Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж 8-4 амжилттай болсон бол Б.Мөнх-Оргил 5 даваа 7 унаатай боллоо. Тэрвээр цол буурахгүйн тулд үлдсэн өдрүүдэд унах эрхгүй болж байна.
Зүүн жигүүрийн озеки Кайо өнөөдөр баруун жигүүрийн озеки Баруто -г ялж хоёр бөх хоёуул 8-4 боллоо. Озеки Кайо -гын хувьд энэ нь мэргэлжлийн сумо -гын 1034 дэхь ялалт нь боллоо. Харин Баруто эхний өдөр Тоёношима -д унасанаас хойш 8 дараалан ялаад байсан ч сүүлийн гурван өдөр дараалж ялагдана түрүүлэх боломжоо алдлаа.
Харин жүрье зиндааг Солонгосын бөх Касугао өнөөдөр ялалт байгуулж 10-2 амжилтаар башо -г тэргүүлсэн хэвээр байгаа бол гурван унаатай нэхэж байсан Точиновака болон Хошиказе нар хоорондоо барилдаж Точиновака ялсанаар 9-3 -аар Касугао -г нэхэж байна. Харин маргааш Касугао Хошиказе -тай, Точиновака 8 давж 3 унаж 1 тэмцээн өнжсөн Масунояама нар хоорондоо барилдах юм. Энэ бол тэргүүлэгчийн хувь заяаг шийдэх барилдаанууд болох ажээ.
loading...




