loading...
2011 оны 1-р сарын 15-16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний хэсгийн 5 дахь тоглолтууд явагдлаа. Өөрөөр хэлбэл хэсгийн тоглолт дуусахад ихэнх багуудад сүүлийн тоглолт үлдсэн бол зарим нэг багуудын тоглолт дуусч шөвгийн тоглолтонд шалгарч үлдсэн багуудын нэрс тодорч эхэллээ.
Хамгийн түрүүнд эрхээ авч чадсан баг бол ХасБанкны ивээн тэтгэсэн Мөнхбат дасгалжуулагчтай, Д.Анхбаяр багийн ахлагчтай 40-р сургууийн 17 насны ангилалын баг юм. Харин бусад багуудын танилцуулбал:
- УББДуСургууль /11 нас/
- Шавь ЦС – I Concept /13 нас/
- 85-р сургууль – Чингис Хаан Банк /17, 15 нас, Охид-16 нас/
- 92-р сургууль – МИГ Даатгал /15 нас/
- Чандмань ЦС – /17 нас/
- Оюуны Ундраа ЦС – ХасБанк /17 нас/
- 20-р сургууль – Моннис /17 нас/
- Ирээдүй ЦС – Тэнгэр Системс /17 нас/
- 2-р сургууль – ХасБанк /13, 15, 17 нас/
- 24-р сургууль – /Саммит ХХК/ – /11, 15, 17 нас/
- 71-р сургууль – ХасБанк /Охид-14нас, 13 нас /
- 5-р сургууль – Сэлэнгэ Пресс /13, 17 нас/
- 29-р сургууль – Тэнгэр Даатгал /17 нас/
- 10-р сургууль – Онч Аудит /17,13 нас/
- Буянт Ухаа ЦС – ХасБанк /15 нас/
- Цэцээ Гүн ЦС – БУМО дэлгүүр/15 нас/
- 34-р сургууль – ТЭЦ – IV /15 нас/
- 58-р сургууль – Чингис Хаан Зочид Буудал /Охид/
2 өдрийн турш нийт 82 тоглолт төлөвлөгдсөн байсан боловч 10 тоглолт тодорхой шалтгааны улмаас нойлолсон. Үүнд хамгийн хариуцлагагүй байдал нь 1-р сургууль болон 44-р сургуулийн багууд байсан. 1-р сургуулийн тоглогчид бүрдээгүй улмаас 2 тоглолт нойлолсон бол, 44-р сургуулийн багш хуваариа буруу харсны улмаас 3 тоглолт нойлолсон байна. Харин Эрэл болон 88-р сургуулийн 3 тоглолт хойшлогдсон.
Ингээд нийт 72 тоглолтонд 630 гоол орсон нь өмнөх долоо хоногийн бодвол арай бага гоол орсон. Эзэн зочин багийн харьцаа 343:287 байсан бол 1-р үед нийт 320 гоол орсон. 2010-2011 оны тэмцээнд одоогоор нийт 3948 гоол ороод байгаа нь 5 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний 4000 дахь гоолын эзэн тун удахгүй тодорно гэдгийн харуулж байна.

Энэ долоо хоногийн хамгийн өндөр онооны зөрүүтэй өндөрлөсөн тоглолтоор Олимпус Спорт барааны дэлгүүрийн 65-р сургууль болон 67-р сургуулийн 15 насны ангилалын тоглолт юм. Энэ тоглолт 18:3-н харьцаатайгаар 15 гоолийн зөрүүтэй эзэн багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтонд 65-р сургуулийн тоглогч Мөнх-Эрдэнэ 12 гоол хийснээр мөн л нэг дээд амжилтыг тогтоогоод байна.
Харин хамгийн их гоол орсон тоглолтоор оюутан насны Corporate Hotel –ийн ивээн тэтгэсэн Цагдаагийн Академи болон Мон-Алтиус БТДС-ийн тоглолт байсан. Тухайн тоглолт 7:17 харьцаатайгаар зочин багийн ялалтаар өндөрлөсөн ба нийт 24 гоол орсон.
Хамгийн сонирхолтой тоглолтоор мөн л Цагдаагийн Академийн тоглолт шалгарсан. Энэ удаад тэд УБ Их сургуулийн багтай таарч тоглон 12:12 тэнцсэн байна. УБИС-ийн баг анх удаа “Дуулиан-2020” тэмцээнд оролцож байгаа ба оноо авч чадаагүй байсан. Тоглолт эхнээсээ сонирхолтой явагдаж хэний ч бодоогүйгээр УБИС-ийн баг эхний үеийг 6:3-р хошуучилсан юм. Гэхдээ энэ тоглолтонд Цагдаагийн Академийн найдвартай хамгаалагч багийн ахлагч Бүдрагчаа тоглоогүйг дурьдах байна. Харин 2-р үеийн тоглолтонд эзэн багийн 2 довтлогчийн тоглолт нь орж нийт 9 гоол хийснээр 12:12-н харьцаатайгаар тэнцсэн байна. Ингэснээр Цагдаагийн Академийн тоглогч Энхтүвшин нийт 18 гоолтой мэргэн буучдын жагсаалтын 4-р байранд ахиж орлоо.

Энэ долоо хоногийн шилдэг тоглогчоор JCI UB Central-ийн ивээн тэтгэсэн 97-р сургуулийн 17 насны ангилалын Баасансүрэн тодорсон байна. Тэрээр Шинэ Монголтой тоглосон тоглолтонд 6:3-р хожиход бүх гоолийг нь хийж багтаан ялалтыг авчирлаа.
Хэсгийн сүүлийн тоглолтууд 2011 оны 01-р сарын 22-23-ны өдрүүдэд явагдаж шөвгийн тоглолтонд шалгарсан багууд тодрох юм. Харин шөвгийн тоглолтууд 2-р сарын 2 дахь доло хоногт эхлэнэ. Тун сонирхолтой тоглолтуудын хуваарийг та бүхэндээ танилцуулбал:
/2011.01.22 – 09:00 цагт – 48-р сур./
Харин 1-р сарын 26-29-ны хооронд МХБХ-оос зохион байгуулж буй Ахмадуудын Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн Мон-Алтиус БТДС-ийн зааланд явагдах юм.
Гоолоороо тэргүүлж байгаа тоглогчид
11 насны ангилал:
1.А.Мөнх-Оргил – /24-р сургууль-Саммит ХХК/-30 гоол
2.Сүхбат – /2-р сургууль-ХасБанк/-26 гоол
3.Галбадрах – /5-р сургууль-Сэлэнгэ Пресс/-12 гоол
Отгонбат – /5-р сургууль-Сэлэнгэ Пресс/-12 гоол
5. Анхбаяр -/24-р сургууль-Саммит ХХК/- 11 гоол
6. Баясгалан -/6-р сургууль- ХасБанк /- 9 гоол
7.Бямбатүвшин -/2-р сургууль- ХасБанк /- 8 гоол
8.Тэмүүжин- /1-р сургууль-ICE MARK/-7 гоол
Отгонбаатар – /97-р сургууль- JCI UB Central /- 7 гоол
Гүрсоронзонболдбаатар – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 7 гоол
11. Батмөнх -/6-р сургууль- ХасБанк /- 6 гоол
Төрболд -/92-р сургууль- МИГ Даатгал /- 6 гоол
Цэнгүүн – /97-р сургууль- JCI UB Central /- 6 гоол
13 насны ангилал:
1. Тэмүүжин – / 20-р сургууль- Моннис / – 23 гоол
Цолмонбаатар – / 92-р сургууль- МИГ даатгал / – 23 гоол
3.Мэндээ / 65-р сургууль- Олимпус Спорт барааны дэлгүүр / – 18 гоол
4.Бүрэнбаяр / 65-р сургууль- Олимпус Спорт барааны дэлгүүр / – 17 гоол
5.Лхагвасүрэн- / Оюуны Ундраа ЦС – ХасБанк / – 15 гоол
6.Цэрэндорж- /1-р сургууль-ICE MARK/-14 гоол
Батчулуун – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ХХК / – 14 гоол
8.Содбилэг – / Оюуны Ундраа ЦС – ХасБанк / – 12 гоол
Балжинням – / 85-р сургууль- Чингис Хаан Банк/ – 12 гоол
10.Бат-Амгалан- / 20-р сургууль- Моннис / – 11 гоол
15 насны ангилал:
1.Ууганбаяр – / 92-р сургууль- МИГ даатгал / – 22 гоол
2.Мөнх-Эрдэнэ / 65-р сургууль- Олимпус Спорт барааны дэлгүүр / – 21 гоол
3.Батжаргал – / 9-р сургууль- ХасБанк / – 18 гоол
4.Шинэхүү – /17-р сургууль/ – 17 гоол
5.Амгаланбаяр – / 2-р сургууль- ХасБанк / – 14 гоол
6.Баттулга – / Буянт Ухаа ЦС- ХасБанк / – 13 гоол
Удаанжаргал – / 16-р сургууль- Сэлба Сервис / – 13 гоол
8.Онон /Ирээдүй ЦС-Тэнгэрийн Хишиг/ – 12 гоол
Надмид – / 40-р сургууль- ХасБанк / – 12 гоол
Бат-Эрдэнэ – / 85-р сургууль- Чингис Хаан Банк/ – 12 гоол
Мөнхбаяр – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ХХК / – 12 гоол
Төмөр-Очир – /97-р сургууль- JCI UB Central /- 12 гоол
17 насны ангилал:
1.Д.Анхбаяр – / 40-р сургууль- ХасБанк / – 27 гоол
2.Төгөлдөр – /14-р сургууль – ТИ СИ АЙ ХХК/ – 23 гоол
Ёндонжамц – / 45-р сургууль- Тэнгэр Системс / – 23 гоол
4.Ангараг – / 2-р сургууль- ХасБанк / – 22 гоол
5.Итгэл – / 58-р сургууль- Чингис Хаан Зочид Буудал / – 21 гоол
6.Улсболд – / 2-р сургууль- ХасБанк / – 18 гоол
Далайсугар – /Голомт ЦС/ – 18 гоол
7. З.Билгүүн – / Шавь ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 16 гоол
8.Шинэцогт – / 3-р сургууль- Худалдаа Хөгжлийн Банк / – 15 гоол
Баасансүрэн – /97-р сургууль – ХасБанк/ – 15 гоол
10.Адьяабал – /19-р сургууль/ – 14 гоол
Дөлгөөн /88-р сургууль – Ц.Цолмонханд/ – 14 гоол
Охид-14 насны ангилал:
1. Хүслэнзаяа – / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 24 гоол
2. Сэржмядаг – / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 15 гоол
3.Цасан-Охин – / 10-р сургууль- Онч Аудит ХХК / – 11 гоол
4. Энхжин – / 10-р сургууль- Онч Аудит ХХК / – 9 гоол
5. Хулан – / 2-р сургууль- ХасБанк / -8 гоол
6.Номинбаяр – / 92-р сургууль- МИГ Даатгал / – 7 гоол
Солонго /Буянт Ухаа ЦС – ХасБанк/ – 7 гоол
8.Цолмонзаяа / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 6 гоол
Номин / 92-р сургууль- МИГ Даатгал / – 6 гоол
Энх-Амгалан – / 41-р сургууль- Jet School / – 6 гоол
Охид-16 насны ангилал:
1.Алтантуяа – / 14-р сургууль- TCI ХХК / – 19 гоол
2.Оюун-Эрдэнэ – / 14-р сургууль- TCI ХХК / – 9 гоол
Хонгорзул / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 9 гоол
4.Ивээл – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ХХК / – 8 гоол
5.Батцэцэг – /14-р сургууль- TCI ХХК / – 6 гоол
6.Оюунцэцэг – / 71-р сургууль- ХасБанк / – 5 гоол
Энхтуул – / 92-р сургууль- МИГ Даатгал / – 5 гоол
Анаргүл – / 10-р сургууль- Онч Аудит ХХК / – 5 гоол
Номин – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ХХК / – 5 гоол
Ариунжаргал – / 72-р сургууль- Дэлхийн Зөн Хайлааст ХХК / – 5 гоол
Төгсжаргал – / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 5 гоол
Баттогтох – / Амгалан ЦС- Тэнгэр Санхүүгийн Нэгдэл / – 5 гоол
Оюутан нас:
1.Хосбаяр – / МУБИС / – 21 гоол
2.Батцэнгэл – / УБДС / – 19 гоол
Цэнд-Аюуш /Мон-Алтиус/ – 19 гоол
4.Энхтүвшин – / Цагдаагийн Академи – Corporate Hotel / – 18 гоол
5.Наранболд – / ҮБТДС / – 16 гоол
Амгаланбаатар – /УБИС/ – 16 гоол
7.Дөлбаяр – / Цагдаагийн Академи – Corporate Hotel / – 15 гоол
8.Төмөр-Очир – / ХААИС / – 13 гоол
9.Галбадрах – /УБИС/ – 12 гоол
Энхбат – /Мон-Алтиус/ – 12 гоол
11.Тэмүүжин – / МУБИС / – 11 гоол
Ганзориг – / УБДС / – 11 гоол
1. Хамгийн анхны гоол – Төгөлдөр – 40-р сургууль (ХасБанк) – 2010 оны 10-р сарын 30-ны өдөр, ОУЦС-ийн эсрэг, 1-р үе 3′ минут (6 : 5)
2. Хамгийн хурдан гоол – Амгаланбаяр – 2-р сургууль (ХасБанк) – 2010 оны 10-р сарын 30-ны өдөр 6-р сургуулийн эсрэг, 0,11 дэх секунд (12 : 6)
3. Хамгийн анхны шар карт – Алтангэрэл – ОУЦС (ХасБанк) – 2010 оны 10-р сарын 30-ны өдөр
4. 1000 дахь гоол – 2010 оны 12-р сарын 04-ны өдөр 18–р сургууль болон 10–р сургуулийн 13 насны ангилалын хоорондох тоглолтын үеэр тодорсон. 10-р сургуулийн багийн ахлагч 8 дугаартай хүүхэд Тэлмэнбаяр тоглолтын 1-р үеийн 9 дахь минутанд оруулсан байна
5. 2000 дахь гоол – 2010 оны 12-р сарын 11-ны өдөр 2000 дахь гоолын эзэн 13 насны ангилалын 85-р сургууль-Баянзүрх Ц.С.-ийн тоглолтон дээр Баянзүрх Ц.С.-ийн тоглогч Б.Батпүрэв тоглолтын 1-р үеийн 3 мин 50 секундэнд оруулж тодорлоо.
6.2020 дахь гоол – 2010 оны 12-р сарын 11-ны өдөр 13 насны ангилалд тоглож буй 65-р сургуулийн Б.Өсөхбаяр тоглолтын 1-р үеийн 6 дахь минутанд гоол хийснээр тодорсон байна.
7. 3000 дахь гоол – 2011 оны 01-р сарын 09-ны өдөрийн 13,00 цагаас явагдсан 13 насны МИГ Даатгалын 92-р сургууль болон Х.А.С. Холбоо ТББ-ын ивээн тэтгэсэн ХСХТТ-ийн тоглолтын 1-р үеийн 1,30 дахь минутанд оруулсан хамгийн эхний гоолийн эзэн болох 92-р сургуулийн 3 дугаартай Ц.Бүрэнбаяр энэ жилийн 3000 дахь гоолийн эзэн болсон байна.
8. Нэг тоглолтонд хамгийн олон гоол – 40-р сургуулийн 17 насны багийн ахдагч Д.Анхбаяр 104-р сургуулийн эсрэг нэг тоглолтонд 12 гоол хийсэн байна.
loading...




Өөө манай сур нээрээ лааж байнаа. Хэх 40 урагшаа
loading...
minii nzohin baij bna 72surguuli iweel
loading...
40 урагшаа. Угийн хаана ч хэзээ ч 40 л xөлбөмбөгөөрөө гарч ирнэ
loading...