Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Венус хасагдлаа

GD Star Rating
loading...

Австралийн нээлттэй тэмцээний 5 дахь өдөр Венус Ульямс хасагдлаа. Серена Ульямс бэртлээс болж тэмцээнийш өнжсөн түүний эгч мөн бэртэл аван Австралийг орхиж байна. Германы Андреа Петковичтой тэрээр 3-р шатанд оноолт таарсан бөгөөд өмнөх шатанд авсан хөлний бэртэл нь зовоож байсан учраас эхний сет ч дуусгалгүй бууж өгсөн юм.  Венус өмнө нь хэзээ ч Их Дуулгын цувралыг бэртлээс болж өнжиж байгаагүй юм.

Род Лавер ордонд цугласан үзэгчидээс тэрээ уучлалт хүсээд “Миний гэр бүл болон дасгалжуулагч маань тоглох хэрэггүй гэж ятгаж байсан. Гэхдээ би тоглоод үзэхээр шийдсэн. Гэвч үнэхээр болохгүй зүйл болдоггүй л юм байна. Өмнө нь ийм байдалд орж байгаагүй болохоор их хүнд байна. Эндээс их зүйл сурлаа.

Мэдээж хэрэг үүнээс болж би итгэл найдвараа алдахгүй. Дараагийн тэмцээндээ бэлтгэж эхэлнэ” гэжээ.

Эмэгтэйчүүдийн 3-р шатны хатуу учраануудын нэг бол Кузнецова – Жюстин Энин байлаа. 2 сет үргэлжилсэн ширүүн тулаанд 6–4, 7–6(8)-аар Орос бүсгүй ялсан.

“Энэ ялагдал үнэхээр хүндээр тусаж байна. Шийдвэрлэх мөчүүдэд тэр надаас илүү сайн байсан учраас ялалт байгуулсан. 2 дах сетэд надад олон сайхан боломж олдсон ч тэргүүллийг  ч авч чадсангүй.

Өнгөрсөн жил Уимбледонд авсан тохойны бэртэл бүрэн эдгэрээгүй байгаа. Тийм болохоор би өөртөө бүрэн итгэлтэй байж чадаагүй.  Светлана харин маш дайчин ямар ч алдаа

гүй сайн тоглосон болохоор ялалт авах бүрэн үндэстэй” хэмээн Энин ярьжээ.  Кузнецова шөвгийн 16-д өнгөрсөн жилийн Ролан Гарросын аварга Италийн Скьявонетэй тоглох болно.

Новак Жоковичтой 3-р шатанд оноолт таарсан Виктор Тройцки мөн бэртлээс болж тэмцээнийг орхилоо. Эхний сетийг 6–2-оор алдсаныхаа дараа Серби эр бууж өгсөн. Жокович нэг их хүч заралгүй шөвгийн 16-д үлдлээ.

17 дахь Их дуулгын цомоо хүртэхээр тэмцэж буй Рожер Федерер  Бельгийн Ксавье Малиссийг 6–3, 6–3, 6–1-ээр ялсан. 4-р шат буюу шөвгийн 16-д Испаний Томми Робредо Федийг хүлээж байгаа.

Чансааны 8-д эрэмбэлэгдсэн Энди Роддик Недерландын номер нэг Робин Хаасыг ялах гэж багагүй хүч заран  2–6, 7–6(2), 6–2, 6–2 гэсэн харьцаагаа буулган авсан. Роддикын дараагийн өрсөлдөгч Федерерийн дараах Швейцарийн шилдэг теннисчин Вавранка байх юм.

Урьдын гайхалтай тоглолт дахин үзүүлж эхэлсэн Мариа Шарапова 4-р шатанд үлдлээ. Гэхдээ чансаа нилээд доогуур эрэмбэлэгдэж байга болохоор шат ахих тусам хүнд өрсөлдөгчтэй оноолт таарах магадлалтай байна. Шөвгийн 16-д  Их дуулгын 3 удаагийн аварга Шарапова Венусыг мулталсан Андреа Петковичтой оноолт таарчээ.

GD Star Rating
loading...
Венус хасагдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: