Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Иньеста: Хүмүүс намайг хайрлаж байгаад би маш сэтгэл хангалуун байдаг

GD Star Rating
loading...

- Шави, Мэсси та 3 үнэхээр Ballon d’Or хүртэх эрхтэй хамгийн шилдэг нэр дэвшигчид байсан уу?
- Бид 3 шилдгүүд байсан уу үгүй юу гэдгийг ярих хүн нь би биш л дээ. Энэ шалгаруулалтын ажлыг хийж, бидний шилдэг байсан эсэхийг шийдсэн хүмүүст л хамаарах асуулт байна. Гэхдээ бид гурав сүүлийн шатанд шалгарсанд, энэ нь Барсагийн тоглогч энэ шагналын эзэн болох нь гарцаагүй болсонд туйлын сэтгэл хангалуун байсан. Энэ бол клубт ирж байгаа шагнал, тиймээс бидний уур амьсгал маш сайн байгаа.

- Ballon d’Or-д нэр дэвшигчидийн жагсаалтад өөр хэн нэг тоглогчын нэр байх ёстой байсан уу?
- Энэ жагсаалтад багтах чадвартай тоглогчид маш олон байгаа. Уэсли Шнайдер, Давид Вилья, Икер Касильяс гээд л…

- Танд өөрийгөө ялагч болно гэсэн бодол байсан уу?
- Бодит байдал дээр төгсгөлийн шатанд, хамгийн сүүлчийн 3 нэр дэвшигчийн нэг байна гэдэг гайхалтай. Энэ миний хувьд онцгой үйл явдал байсан, маш их урам өгсөн зүйл. Хэдийгээр би ялагч болоогүй ч үүнд сэтгэл хангалуун байсан. Лео, Шави хоёр миний багийн андууд, бид найзууд, тиймээс ч бид баяраа тэнцүүхэн тэмдэглэсэн.

- Эцсийн шатны өрсөлдөгчид бүгд Барселона клубын тоглогчид, тэр тусмаа энэ клубээс төрөгсөд байсан нь клубын философид зориулан олгож байгаа шагнал юм шиг санагдлаа?

- Тийм ээ, би ч тэгж бодож байна. 1-р сарын 10 өдөр Барселона клубын түүхэнд мартагдашгүй өдөр болох байх гэдэгт би итгэж байна. Ла Масиагийн хувьд гайхалтай үйл явдал, энэ бүхнийг үнэлж боломгүй юм. Миний өсч торнисон Ла Масиад намайг хэн болох вэ гэдгийг минь тодорхойлж өгсөн бүхэл бүтэн систем байдаг. Зөвхөн тоглогчийн хувиар ч биш, ерөөсөө л хүнийхээ хувьд шүү. Өөрөөр хэлбэл хөлбөмбөг хэрхэн тоглохыг суралцахаас гадна хувь хүний төлөвшлийг эндээс олох болно.

- Та бол бүх Испаничуудын, тэр ч бүү хэл Реал Мадридын фэнүүдийн ч хайртай тоглогч.
- Тийм ээ, би үргэлж бусдын хайр, хүндлэлийг мэдэрч байгаагаа хэлдэг. Энэ бол маш онцгой мэдрэмж. Хүмүүс чиний хийсэн зүйлд чинь талархах, чи өөрөө хэн болох, чиний хувь хүний зан араншин, түүнчлэн чиний түгээж байгаа мэссэж зэрэг нь маш чухал юм. Би хөлбөмбөг тоглох өөрийн ажлаа сайн хийхийг хичээдэг, харин хүмүүс үүний минь төлөө намайг хайрлаж байвал бүр ч сайн хэрэг, энэ нь намайг сэтгэл хангалуун болгоно. Хүмүүс чамайг хайрлаж байгаа нь хамгийн төгс зүйл юм. Энэ бол ямар нэг шагнал, цом авахаас ч илүү чухал байх.

- Та бусдын хайр хүндэтгэлийг хүлээхэд ийм их санаа тавьдаг гэж үү? Та үнэхээр бүх тэмцээн, бүх шагналыг авсан мөртлөө бусдад үзэн ядагдахаас үүнийг дээрд үзэж байна уу?
- Миний хувьд бол тийм. Яг үнэндээ энэ миний хувьд маш чухал. Бид тоглогч болохоосоо өмнө ХҮН болсон. Бүх дэлхий биднийг харж байна, бид бол маш олон хүүхдүүд өөрсдийгөө олж харах толины тусгал юм. Бидний хийж байгаа бүхэн тэдгээр хүүхдүүдийн цаашдын амьдралыг харах төсөөлөлд нь нөлөө үзүүлдэг. Бид нийгэмд, ялангуяа бодит үлгэр жишээ хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хэрэгтэй, тиймээс би үүнд маш их санаа тавьдаг.

- Зарим талаар та өөрийн “толгойгоо алдаж” хэн нэгнийг “өшиглөж” чадах уу? Энэ таныг дарамтанд оруулах болов уу?
- Ямар нэг зүйлийг заавал өөр юмтай хольж хутгах хэрэггүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл алдаа хийсэн бүхэн муу хүн болж хувирахгүй шүү дээ. Надад ямар ч дарамт алга, би би хэвээрээ л байна. Чамд буруу зүйл хийх тохиолдол гарч л таарна, бусдын дургүйцлийг төрүүлэх ямар нэг зүйлийг чи хийж тэрхүү шугамыг давах үе байж л таараа. Яг л дэлхий дээрхи бусад бүх л хүмүүс шиг, эсвэл танай гэр бүлийн хэн нэгэн ч бас алдаа хийдэг шиг… Хөлбөмбөг бол бидний ажил, энд алдаа байх болно, гэвч хүн бүхэнд л иймэрхүү зүйл тохиолдож байдаг.

- Энэ үе Барсагийн түүхэн дэх хамгийн оргил үе мөн үү?
- Би хараахан мэдэхгүй юм. Он жилүүд өнгөрсний дараа хүмүүс энэ бүхнийг талаар өөрсөддөө дүгнэлт хийж чадах байх. Би хувьдаа энэ баг одоогийн амжилтаа үргэлжлүүлж цаашид бүр илүү сайжрах байх гэж бодож байгаа болохоор одоогийн баг маань хараахан төгс болж амжаагүй байх гэж найдаж байна. Бид ялалтууд, цомуудтай жилүүдийг өнгөрөөж байна, энэ хэвээр нь л үргэжлүүлэх ёстой. Магадгүй одоогоор хамгийн тодорхой байгаа зүйл бол бид сайн, бүр маш сайн тоглож байгаа.

- Энэ үр дүнгийн хувьд Пэп хэр чухал хэсэг вэ?
- Тэр бол хамгийн гол хүчин зүйл. Тэр яг цагаа олж ирсэн. Тэр бол одоо бидэнд байгаа зүйлсийн шалтгаан нь. Дасгалжуулагч бол бидний хувьд маш чухал зүйл. Тэр Ла Масиагаас ирсэн, биднийг мэддэг, бас биднийг маш сайн ойлгодог.

- Реал Мадридад танай гол өрсөлдөгчид байгаа.
- Бид энэ улирлыг нилээд сайнаар төсөөлж байна, гэхдээ тэд ч бас бүр эхнээсээ хаана байсан, тэндээ байсаар л байна. Бидний зорилго бол өөрсдийн чадах бүхнээ хийгээд авч болох бүхэнд хүрэх. Бид маш сайн тоглолт үзүүлж, өөрсдийн хийж буй бүхэндээ итгэлтэй байна, бид өөдрөгөөр бүхнийг харж байна.

- Танд зөвхөн хувьдаа оролдоод үзэх өөр зүйл байна уу?
- Тийм ээ маш олон. Би маш их эрч хүч, урам зоригийг мэдэрч байна. Би илүү сайжирч, өөрт байгаа бүх нөөц боломжоо харуулахыг хүсч байна. Би ялалтын цувралаа үргэлжлүүлмээр байна.

- Та гэмтлийн улмаас Өмнөд Африкын дэлхийн аваргад явах эсэх нь эргэлзээтэй  байсан. Энэ мэдээж таны хувьд нилээд хүнд үе байсан байх даа?
- Тийм ээ маш хүнд үе. Тэр гэмтэл 2010 оны хамийн хэцүү үе байсан. Магадгүй миний кареерийн хамгийн хэцүү ч байсан байж мэднэ. ДА хаяанд ирчихсэн байгааг мэдэж байдаг, цаг яваад л. Гэхдээ миний гэмтэл тийм ч ноцтой байгаагүй нь маш азтай хэрэг, тэгээд л би Өмнөд Африкруу явсан.

- Гэсэн ч та багийн нэг хэсэг болж чадахгүй байх эрсдэл байсан.
- Би яг үүнээс л хамгийн их айж байлаа. ДА-с 2 сар гаруйн өмнө би гэмтэл авсан, энэ гэмтэл эдгэхэд урьдчилсан байдлаар найман долоо хоногийн хугацаа хэрэгтэй байсан юм. Тун бага хугацааны зөрүү байгаа биз, би үүнийг мэдэж байсан ч энэ тухай бодохгүй байхыг хичээж байлаа.

- Тэгээд та юу бодож байв?
- Миний толгойд байсан цорын ганц зүйл бол хурдан эдгэх, тэгээд ДА-руу явах бодол байсан. Би өөрийгөө сайн формтой болж амжихгүй байх гэдгийг мэдэж байсан ч өөрийн бололцоогоор хамгийн сайн бэлтгэл хангаад байж болох дээд төвшинд хүрэхийг л хичээсэн. Би Висэнтэ дэль Боске, Фернандо Хиерро болон бусад нилээд олон хүмүүстэй ярилцсан. Тэд бүгд миний ямар байдалтай байгааг минь ойлгож байсан бөгөөд тэдний дэмжлэг надад юунаас ч илүү чухал байсан юм. Тэдэнд намайг үүнийг хийж чадна гэсэн итгэл байсан юм.

- Тэдний хандлага ямар байв?
- Бид хүлээнэ, чи эдгэх хэрэгтэй, тэгээд буцаад ир… Бид чамд итгэж байна…

- Та бүхэнд Дэлхийн Аваргын цом хүртэх хүртэлх тэмцээний явцад өөр ямар нэг бодол төрж байсан уу?
- Маш олон шийдвэрлэх мөчүүдтэй тулгарч байснаас сэтгэлзүйн хувьд нилээд ачаалалтай байсан. Гэхдээ л бид бүх саад бэрхшээлийг давж чадсан. Жишээлбэл Чилийн эсрэг тоглолт. Тэгээд шигшээ тоглолтууд, хүчин чармайлт, идэвхи зүтгэл, гоолууд… Бид замын ирмэг дээгүүр явж байлаа, түрүүлж чадахгүй байж ч болох байсан. Гэхдээ л бид зам дээрээ үлдэж чадсан. Тэр үед хүн бүрийн толгойд ижил зүйл бодогдож байсан гэдэгт би итгэж байна. Бид хамтдаа Дэлхийн Аварга болж чадна гэсэн бодол.

- Финалын тоглолтонд хийсэн гоолынхоо талаар ямар нэг шинэ зүйл хэлээч?
- Чадахгүй нь… Үүнийг дахиж өөрөөр илэрхийлэх нь боломжгүй юм. Энэ бол гайхамшиг. Чи тэр мөчүүд дунд амьдарч байсан боловч яг юу мэдэрч эсвэл юу болж өнгөрснийг тодорхойлж чадахгүй болов уу. Илүү зүйл ярих нь үр ашиггүй зүйл болох байх, яагаад гэвэл яг тэр мөчид болж өнгөрсөн зүйлийг бүрэн илэрхийлж чадахгүй учраас. Миний толгойд маш олон бодол хөврөн өнгөрч, би маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдэрч байсан. Төсөөлөхийн аргагүй. Би үүнийг хийж байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй.

- Тэгвэл бөмбөг танд ирэх үед яг юу бодож байв?
- Бөмбөг хүлээн авах үед би үүнийг гоол болгох ёстой л гэж бодсон. Би яг хаана бөмбөгөө аваачихыг мэдэж байсан. Өмнө чинь юу байгааг мэдэж байгаа хэдий ч ухаан бодол минь чөлөөтэй, өөрийгөө хаана байгаа, хаалга хаана байгаа зэрэгт хамаг анхаарлаа төвлөрүүлээд л… өөр юу ч бодоогүй. Би зогсоод л надад бөмбөг ирэх мөчийг хүлээсэн.

- Та юу эзэмшдэг болсноо мэдэж байгаа юу? Хэдэн арван жилээр дурсагдах өөрийн чинь “гоол”.
- Хүмүүс олон жилийн дараа энэ гоолын тухай ярилцана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол түүх, домог болон үлдэх үеийн нэг хэсэг. Хамгийн гол нь үеийн үед Испани Дэлхийн Аварга болж байсан багуудын нэг болсон нь, хүмүүс энэ багийг, бидний юу хийснийг үргэлж санан дурсаж явах нь сайхан.

- Та өөрийгөө 85 нас хүрчихсэн, “та нар намайг Дэлхийн Аварга гэдгийг мэдэх үү” гээд л баранд зогсож байгаагаар төсөөлбөл?
- Хахаха, тийм ээ энэ Дэлхийн Аварга үүрд дурсагдах болно. Би үүний тухай ярихдаа дуртай байх болно гэдэгтээ итгэлтэй байна, хүмүүс ч үүнийг надад сануулж байх болов уу

GD Star Rating
loading...
Иньеста: Хүмүүс намайг хайрлаж байгаад би маш сэтгэл хангалуун байдаг, 8.9 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. bajaja says:

    Gaihaltai goy toglogch…mash hurdan saijirch bgaa…shan pass ugdug ym chine odoo haalga ruu sain tsohidog bolchihwol ch…

    GD Star Rating
    loading...
  2. Dr. J says:

    saikhan yariltslaga bna. ehleed HUN bolj tolovshih estoi gedeg estoi unen shuu.

    GD Star Rating
    loading...
  3. FCB-Fanat says:

    Buh yumiig tugs hiideg toglogchdiin neg dee. Xavitai niileed manai bagiin motor doo. Academy-aas tursun Super star

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    ter mash daruu ghde ronaldogoos ch iluu Super star!!!

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    saihan cholootoi yriltsalaga bna mundag toglogch shuu

    GD Star Rating
    loading...
  6. Ezen haan says:

    ehleed hun boloh estoi uneheer unen ug Baloteli gedeg sdag ingeed humuujuulchihwel ug ni ovoo ireedgui bga yum da.Iniesta sain tsohidogshdee yu huysaad tsohij surwal geed bgan!!! ug ni delhiin shildeg bolson bol zvgeer bsiin!!!

    GD Star Rating
    loading...
  7. ene ch hund hetsuu ved Barcelona – g ch Spain – g ch avrah yum daa. sain toglogch

    GD Star Rating
    loading...
  8. Dreamer says:

    Chamd bayarllaa Iniesta

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: