loading...
Монгол Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч спортын мастер Сандагдоржийн Эрдэнэбаттай “Challenge Cup” тэмцээний тухай ярилцлаа. Нэрт дасгалжуулагчийн хүү түүнийг хөлбөмбөгийн хүрээнийхэн “Сандагийн шар” нэрээр нь андахгүй. “Шанхай-93”, “Бусан-97” Зүүн Азийн наадам, “Бангкок-98” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж явсан С.Эрдэнэбат өнгөрсөн оны аравдугаар сард ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан юм.
-Монгол Улсын шигшээ багийг 2011 онд хоёр томоохон тэмцээний урьдчилсан тоглолт хүлээж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнээ хэрхэн сонгосон бэ?
-Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулах комиссос илгээсэн хуудсын дагуу клубийн дасгалжуулагч нар тоглогчдоо үндэсний шигшээ багт нэр дэвшүүлсэн. Эндээс багаа сонгож авлаа.
-Багийн ахлагч Д.Лүмбэнгаравыг эс тооцвол ихэнх нь залуу тоглогч байна шүү?
-Тийм ээ. Энэ жилийн бага их залуухан байгаа. Манай Д.Лүмбэнгарав ганцаараа 30 гарсан. Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал, С.Одхүү, Б.Анар, З.Баттулга нар 25-26 насных, бусад нь 19-22-той залуучууд юм. Залуучуудад итгэл хүлээлгэж, шинэчлэх шаардлага байсан.
-Филиппиний багийг хэр судалсан бэ?
-Сугалаагаар оноолт таарсан цагаас их сонирхож эхэлсэн. Сая болсон “Сүзүки Кап” тэмцээний тоглолтыг сайн ажиглалаа. Өнгөрсөн намар манай сингапур мэргэжилтэн Кунжи Жамалудеен ирж, Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулсан. Тэр багш бидний хүсэлтээр Филиппиний Сингапур, Вьетнамтай хийсэн тоглолтын бичлэг явуулсан. Тэр тоглолтыг үзэж, өрсөлдөгчдөө судалж байна.
-Тоглогч бүр ажил, сургуультай. Тэр бүр бэлтгэлдээ хамрагдаж чадаж байна уу?
-Ихэнх нь оюутан, зарим нь ажилтай болохоор хүндрэлтэй зүйл учирч байсан. Харин саяхнаас гуравдугаар сарын 15 хүртэл чөлөөлөгдөөд, ямар нэгэн асуудалгүйгээр бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна. МХБХ БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоонд санал тавьсны дагуу энэ сарын 29-нд Гуанжоуд очно. Сайхан боломж юм. Гуанжоу Филиппинтэй цаг агаарын хувьд тун төстэй.
-Шигшээ багийн өмсгөлийн өнгө өөрчлөгдсөн гэв үү?
-Тийм ээ. МХБХ-ны удирдлага хуралдаж, загвар, өнгөө өөрчилсөн. Төрийн далбааны өнгөний дагуу улаан футболк, цэнхэр шорт, улаан оймстой болсон. Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болох тоглолтод шинэ өмсгөлөө өмсч тоглоно.
-Манайд болох хариу тоглолтын орчин ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Олон хөгжөөн дэмжигч ирж үзэж, элэгсэг дотноор, сэтгэлээсэй дэмжээсэй.
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нарын саналаар дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодордог. Та “FIFA Ballon d`Or”-т хэн хэнд саналаа өгсөн бэ?
-Нэгдүгээрт Андрес Иньеста, хоёрдугаарт Лионель Месси, гуравдугаар Диего Форланыг сонгосон. Гэхдээ санал асуулгын дүн миний бодож байснаас арай өөр гарсан /инээв/.
loading...




GL zaluusaa. Manaihaan amjilt husie, Mongol zaluusaa undesniihee shigshee bagiiig setgel zurhneesee demjie. hojigdson ch hamaagui. Delhiid mongol tsahiur hagalah tsag irnee. Ta nar gaihamshigiig buteej chadna shuu, bi itgej baina. GO GO GO GOAAALLLLLL
loading...
forlan ch geh shig 3t bagtaagu hund ogsimu haishain ergu sda be
loading...
mnai mglchuud yu gd solioorood bla? yaduu ornii ym medq humuus messid ogs geed tgtl yaduugiin yaduu orni ym medq hun messid bish iniestad ogsn l bnshde
loading...
hm unen mal yumaa ene barsa gej uvchignusun maluud
loading...
saihan mongol orond amidrana gej amidda delhiin avargad orno gej bodoj yvdag shu shigshee bagaa demjnee
loading...
bid 2 ijilhen bodoltoi bsan bn. Iniesta gold urd ard haanach togloh aviyastai ene aviyas n ungursun jil bidnii nuden deer haragdsan gevch olon hun tuuniig anzaarch harj chadsangui
loading...
omsgoloo shinechlesen ni ih taalagdlaa,amjilt husiy zaluusaa! Ta nartaigaa urgelj hamt shuu! harin tanai saitaas guih 1n huselt bn home away 2 togloltiig butneerni tawij ogch tus bolooch guij bn hojigdsonch hojsonch uzej setgeliin taashaal away! hariu ilgeehiig husiy! mongolinho holbombogiig demjiy gewel ene jintei alham bolno shuu olon ulsin chanartai togloltig newtruulbel
loading...
philipiin bol sn baga bnle. ihenhdee murgudug. 16iin gadnaas murgujiishd neg bichleg dr heheh. shuud nevtruulegiin huvid netees philipinii ABS yu yu ch bilee terend shuud damjuulah erhiig ni ugsiin bnlee. za huleej l baiydaa tsumuuruu. ene bol mair tom alham shuu.
loading...
SETGELEESEE DEMJKUN BOL END BUZAR UGEE BICHEED HEREGGUISHDE BARCAGIIN FAN!!! ter togloltiig tavij uguuch gdg bol zuv shd minii huvid lav shigshee bagaa gadagshaa ochij togloson togloltiig n uzej bsangui ene chin mash chuhal zuilshd bichleg uzej dugnelt hiih humuus n hiih heregteishd daraa daraagiin tamirchid ch ternees neg ym olj harah blguide!!!
loading...
А.МӨРӨН SHIGSHEE BAGTAA BGA YU TERCHINI IH IREEDUITEI DOVTLOCH SHUUD EE А.МӨРӨН BAIHGUI BOL MONGOLIN SHIGSHEE GOOLDHOD IH HETSUU DEE А.МӨРӨН BAIGAA GEJ NAIDAJ BNA SHUU
loading...