loading...
2011 оны Залуучуудын футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 1-р сарын 17-20-ны өдрүүдийн хооронд Өвөрхангай аймгийн шинэ Спортын Цогцолборт амжилттай явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн тэмцээнд нийт 10 багийн 120 тамирчид 4 өдрийн турш ур чадвар авхаалж самбаагаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
4 өдрийн турш нийт 24 тоглолтонд 322 гоол орсон байна. Тэмцээний үеэр шүүгч нар нийт 5 улаан, 59 шар карт өгсөн.
Мөн МХБХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлд МХБХ-ноос 10 бөмбөг, Их Талын Дуулиан ТББ-аас 10 бөмбөг бэлэглэсэн байна.
Хаалтын ажиллагааны үеэр МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн Хорооны захирал И.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн, БТСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр, Өвөрхангай аймгийн ХасБанкны захирал н.Болормаа, МХБХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгчид болох н.Мөнхбаатар, Д.Амартүвшин, н.Цогхүү, Л.Манлайбадрах, н.Пүрэвдорж, н.Ганхуяг нар оролцож шагнал гардууллаа.
Шагналт байранд шалгарсан багууд:
2011 оны ФЗУАШТ-ний алтан медалийг Б.Мөнгөнтулга дасгалжуулагчтай “Хасын Хүлэгүүд” баг
2011 оны ФЗУАШТ-ний мөнгөн медалийг Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” баг
2011 оны ФЗУАШТ-ний хүрэл медалийг Б.Чин-Оргил дасгалжуулагчтай, Д.Ням-Очир туслах дасгалжуулагтай Сэлэнгэ Пресс баг
ФЗУАШТ-ний шилдэг хаалгачаар “Хасын хүлэгүүд ” багийн тамирчин Б. Батмагнай шалгарсан.
ФЗУАШТ-ний шилдэг довтлогчоор “Хоромхон” багийн тамирчин Х.Амгалан нийт 17 гоолтой шалгарсан.
ФЗУАШТ-ний шилдэгийн шилдэг тамирчнаар “Сэлэнгэ Пресс” багийн тамирчин Б.Мөнхбаяр шалгарсан.
2011 оны ФЗУАШТ-ний бэлгэдлийн шигшээ баг:
1. Хаалгач: Б.Батмагнай /Хасын Хүлэгүүд/
2. Хамгаалагч: Б.Мөнхбаяр /Сэлэнгэ Пресс/
3. Хамгаалагч: Г.Билгүүн /Эрчим/
4. Довтлогч: Х.Амгалан /Хоромхон/
5. Довтлогч: Г.Батцэнгэл /УБДС/
loading...









horomhond amjilt.. ug n turuulsen bol geo bailaa gj
loading...
belgedliin shigsheeg bag bolgonoos oruulsan bnshd. uul n bol HAVJaa, Star, Gomboldo geel bh bsiin.
loading...
Tiimee uul ni bol manai garaanii 5 bugd bh bsiin hehe. ter ch yaahaw. Sain toglson shu duu nar.
loading...
yu yu gne yu geed bnaa duu min dahiad avarga avbal huliig jin hulgalna muu medee dahiad bitgii bumbug bariad hul bumbug toglono gej hutsaarai
ene baguudiig hulbumbugiinhan undur uuliin egts uruu uralduulan unhuruulehed hasiin batsaanuud 1t orov.tednii handiig nam darna erdeneted …………………….zaza duusgii hunii muud durtai sdakuud ni bayrlag
loading...
Hahaha. Ataarhaad bnu daa. heheh. chadkum bj. b
loading...
belegdliin shigshee zui yosniih l bshd ene tamirchid bugd l sain uzsiishd dovtlogch nar mash sain toglosonshdee..
loading...