loading...
Манчестер Юнайтед Олд Траффорд цэнгэлдэхдээ Бирмингэмийг 5 гоолоор илүүрхэн ялж премьер лигийн тэргүүллээ баталгаажууллаа.
Димитер Бербатов улирлын 3 дахь хет-трикээ хийж мэргэн буучдын жагсаалтыг 18 гоолтой тасархай тэргүүлж эхэлсэн бол Чөтгөрүүд ялагдаагүй цувралаа 22-т хүргэлээ. Тоглолтын шүгэл дуугараад 2 минут өнгөрч байхад эхний гоол орж түүнээс хойш МанЮ эргэж харалгүй давшсан.
Бербатовын 3 гоолоос гадна ирэх улиралд багтаа үлдэхээр шийдсэнээ зарласан Райн Гиггз, Нани нар тус бүр нэг гоол хийсэн юм. Улаан чөтгөрүүд 22 тойргийн тоглолтоос 48 оноотой премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна. Ирэх бямба гаригт тэд Блекпультэй 16-р тойргийн нөхөн тоглолтоо хийх бөгөөд ялвал оноогоор улам тасрах боломжтой болох юм.
Энэ хоёр баг өнгөрсөн 12 сарын сүүлээр оноолт таарч тоглоход Ли Бойерын сүүлийн мөчид оруулсан гоолын ачаар Бирмингэм 1 : 1-ээр тэнцэж байсан. Харин энэ удаа МанЮ тэдэнд ямар ч боломж олгосонгүй. Сер Алекс гарааны бүрэлдэхүүндээ бага зэргийн бэртэлтэй байгаа Рио Фердинанды оронд Крис Смоллингийг гаргасан байв.
Дөнгөж 2 дахь минутад Райн Гигззын баруун жигүүрээс хийсэн булангийн цохилтыг Жон О’Ши мөргөж дамжууллаа. Алдахын аргагүй энэ сайхан дамжуулалтыг Бербатов хаалга руу мөргөж гоол болгоход ямар ч асуудал үүссэнгүй. 11 сарын сүүлээс хойш гараанд гараагүй Жон О’Ши ийнхүү эргэж ирсэн даруйдаа гоолын дамжуулалт өглөө.
24 дэх минутад Майкл Кэррик бэртэл аван сэлгээнд сууж Даррон Гибсон талбайд орж ирлээ. Төлөвлөөгүй энэ сэлгээ МанЮ-гийн супер ялалтад нөлөө үзүүлж чадаагүй.
Бербатовын дараагын гоол 31 дэх минутад орлоо. Уэйн Рүүнигээс ирсэн дамжуулалтыг Болгар бөмбөгдөгч хүлээж аваад зүүн жигүүрээс Рожер Жонсон хөнгөхөн дарж хуураад гоолдлоо. Экс Улаан чөтгөр Бен Фостер энэ цохилтын эсрэг юу ч хийж чадсангүй. 2011 он гарснаас хойш гоол оруулж амжаагүй байсан Бербатовын гоолын цангаа үүгээр тайлагдсангүй.
Бирмингэмийн хамгаалагчидыг сандаргасан довтолгоог ээлж дараалан Рүүни, Гигззийн тусламжтайгаар зохион байгуулсаар байлаа. Уэйн Рүүни хэдийгээр энэ тоглолтод гоол орууаагүй ч гэсэн тун сайн тоглож байсныг дурьдах хэрэгтэй. Тэрээр эхний хагас өндөрлөхөөс өмнөхөн Райн Гиггзд гоолын дамжуулалт дахн өгсөн юм.
Рүүни- Берба-Рүүни-Гиггз гэсэн довтолгооны хувилбар явагдаж хаалганы өмнүүр ирсэн сайхан дамжуулалтыг Гиггз алдсангүй.
Уэльс эр улирлын эхний тойрогт Ньюкаслыг 3 : 0-ээр ялахад нэг гоол хийснээс хойш премьер лигт дахин гоолдоогүй байсан юм. Дашрамд дуулгахад Рүүни энэ улиралд 9 гоолын дамжуулалт өгөөд байна. Түрүү улиралд үүнээс 3 дахин бага дамжуулалт өгч байсан гэхээр түүний багийн тоглолт хэр сайжирсан нь харагдаж байна.
Хоёрдугаар хагасын эхэнд Сер Алекс Патрис Эвраг сэлгэж Фабиог талбайд оруулж ирлээ. Харин Алекс Маклиш эхний хагаст төдийлөн сайн байгаагүй Александр Глебийн оронд Камерон Жеромыг оруулж ирсэн.
47 дахь минутад Нанигийн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Рүүни бараг л гоол болгон алдлаа. Түүний мөргөсөн бөмбөг хаалгатай тун ойрхон өнгөрсөн. Энэ өдөр Рүүниг гоолын тэнгэр ивээгээгүй ч Бербад хангалттай сайн хандлаа.
Гиггз Рүүнигээс ирсэн бөмбөгийг хаалганы өмнүүр дамжуулж түүнийг нь Болгар довтлогч хаалган чихсэн. Ийнхүү тэрээр премьер лигийн нэг улиралд 3 удаа хет-трик хийсэн 3 дахь тоглогч болж байна. Өмнө нь Рүүд Ван Нистелрой, Алан Ширер нар энэ амжилтыг тогтоож байсан. Берба энэ улиралд Ливерпуль, Блекберний хаалганд тус бүр 3 гоол оруулсан билээ.
55 дахь минутад өөрийн үүргээ хангалттай сайн биелүүлсэн Гиггзийг суулгаж удаан хугацаанд бэртэлтэй байсан Майкл Оуэн талбайд гарч ирлээ. “Алтан жаал” энэ улиралд 6 дахь удаагаа л талбайд гарч байна.
Ингээд 76 дахь минутад МанЮ-гийн супер ялалтын эцсийн цэгийг тавьж Нани гайхалтай гоол орууллаа. Цэвэр өөрийнхөө ур чадварыг гайхуулсан түүний гоол шүглийн дуунаас урьтан ялагчын нэрийг зарласан юм.
Сер Алекс тоглолтын дараа “Бербатовын гайхалтай гоолууд байлаа. Бид довтолгооны төгсгөл дээрээ нилээд алдаа гаргадаг ч гэсэн энэ тоглолт багийн тоглолтыг хангалттай харууллаа. Рүүни дараагийн тоглолтуудас гоолдох байх. Түүнийг ингэж их хичээж байгаад баяртай байна. Кэррикийн бэртлийн тухайд тодорхой мэдээлэл алга” хэмээжээ.
| 1 сарын 22. Манчестер. Стадион “Олд Траффорд”. Шүүгч- Майкл Жонс (Честер). |
|
| МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – БИРМИНГЕМ – 5:0 (3:0) | |
| Манчестер Юнайтед | Бирмингем |
| Эдвин Ван дер Сар | Бен Фостер |
| Джон О’Ши | Стивен Карр |
| Крис Смоллинг | Роджер Джонсон |
| Неманья Видич | Лайам Риджуэлл |
| Патрис Эвра, 46 | Давид Мерфи |
| Луиш Нани | Дэвид Бентли, 85 |
| Майкл Кэррик, 25 | Джордан Мутч |
| Андерсон | Барри Фергюсон |
| Райан Гиггз, 55 | Александр Глеб, 46 |
| Уэйн Руни | Кейт Фехи, 65 |
| Димитар Бербатов | Мэтт Дербишир |
| Сэлгээ: | |
| Даррон Гибсон, 25 | Камерон Джером, 46 |
| Фабио, 46 | Себастьян Ларссон, 65 |
| Майкл Оуэн, 55 | Крейг Гарднер, 85 |
| Шар хуудас : | |
loading...




iim l bag
loading...
http://www.mglunited.blogspot.com
loading...
Nirgelee dee aimaar blaa GOGOGO ManU
loading...
t1 haltar suga setguulch gichiinii zulzaga yanhanii ur tul ve muu nus shig suga bagiin talaar 5han gool oruulj bhad yaasan ih yum bichdeg haltar vee alna shuu nusakaa
loading...
ene chine ManU yamar bn come on ManU alaad og
loading...
×è ÿã ñóãà áàéõàä íü õàðàõã¿é ÿàñûí
loading...
Berbatov tehdee heterhii goal oruulah gd ulairaad bhiin.Rooneyd damjuuluul goal boloh 2 ch goy bolomjiig ooroo tsohiod aldaj bhiin.
loading...
setgegdel mash ondor bnaa iim goyoor premierleagueg-g tailbarlaj bichij chadaj bgaad mash goy delgerengvi 7 xonogtoo 1 xen ingeed mash goyoor bichij bolnoo bas ystoi nice bayrlalaa sportnewsiin zalyysdaa. Xvmvvs odoo xaraal xelexgui bailgui dee gexdee jooxon oroitoj medee gargasan ch gesen bid nart ex xel deer maani ingej xvrgej bgaad thanks thanks thanks ?
loading...