Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Манчестер Сити » Марио Балотелли: Манчини хүн чанараараа Моуриньогоос арван километр илүү

GD Star Rating
loading...

Дэлхийн хамгийн үнэтэй бас хамгийн илэн далангүй хөлбөмбөгчдийн нэг бол Марио Балоттели. Тэрээр саяхан энэ ярилцлагыг өгчээ.

-          Англид амьдрал ямархуу байна даа?

-          Би Манчестер хотын яг төвд, өндөр байшинд амьдардаг. Цонхоор хот үнэхээр гайхалтай сайхан харагддаг. Ах Жованни маань манайд ирээд буцахдаа шатаар буусан юм. Би тэгэхэд нь зориуд салют буудуулсан. Тэгсэн ах тэрийг хараад “Хараач, салют” гэж хашгирсан гэсэн. Би тийм л өндөрт амьдардаг даа.

-          Салют буудуулаад байдаг хөрштэй байх хүмүүст амаргүй л байх даа?

-          Зүгээр ээ, санаа зоволтгүй. Тэд надад их сайн шүү дээ. Намайг гоол оруулчихаад гэртээ ирэхэд хаалганы доогуур талархлын зурвасаа бичээд хийчихсэн байдаг юм. Харин зул сарын баяраар олон дарс бэлэглэсэн. Гэхдээ би уудаггүй л дээ.

-          Жозе Моуриньо танд юу бэлэглэсэн бэ?

-          Би түүнд баярын мэндчилгээ илгээсэн. Харин тэр хариулаагүй ээ. Тэр үнэхээр дэлхийн шилдэг дасгалжуулагч, гэхдээ хүний хувьд ч дээ… Ер нь эргэн тойрныхноо хүндэлж, биеэ зөв авч явж сурах хэрэгтэй.

-          Саяхан Сильвио Берлускони хамгийн авьяастай хөлбөмбөгчнөөр Антонио Кассаног нэрлэжээ…

-          Тэр буруу л хэлж дээ. Эсвэл Балотеллигийн тухай дуулаагүй юм болов уу.

-          Таны дэмждэг “Милан”-д Балотелли-Ибрагимович-Кассано гэсэн гурвал бүрдвэл ямар вэ. Та энэ талаар бодож байсан уу?

-          Энэ тухай бодоход эрт байна. Ирэх улирлын төгсгөл хүртэл би “Сити”-д байх ёстой. Тэгээд ч энд сайхан байна шүү дээ. Балотелли-Тевес-Жеко гэсэн гурвал байхад илүү юм бодох ч хэрэг алга. Үүнээс илүү хүчтэй довтолгоо дэлхийд бий гэж үү? Байхгүй шүү. “Реал”, “Барселона” ч ийм хүчирхэг довтолгоогүй.

-          Роберто Манчинитэй ажиллахад ямар байна даа?

-          Түүнтэй ажиллах хамгийн сайхан. Тэр мөдхөн дэлхийн шилдэг дасгалжуулагч болно. Хүн чанарынхаа хувьд Моуриньогоос хоёр километр илүү шүү. Бүр арван ч километр юм байна. Тэр үргэлж надад нэг зүйлээ давтан ярьдаг юм. “Би “Сампдори”-гоос “Болонья”-д ирэхдээ л өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгч юм шиг бодож байсан юм шүү” гэж. Харин дараа нь тэгш тоглогч болохын тулд хичнээн их зүйлд хүрэх дутуу байгаагаа ойлгосон гэсэн. Үүгээрээ юу хэлэх гээд байгааг нь би ойлгосон.

-          “Манчестер Сити”-д хэн таныг гайхшруулав аа?

-          Адам Жонсон. Урьд би түүний тухай юу ч мэддэггүй байлаа. Гэтэл тэр гайхалтай техниктэй тоглогч байж таарсан.

-          Танай багийн хамгийн хөгжилтэй хүн хэн бэ?

-          Яя Туре, Адебайор хоёр.

-          Тевес үнэхээр тийм муухай ааштай, зэвүүн хүн үү?

-          Юу? Битгий инээдтэй юм яриад бай. Дэлхий дээр түүнээс илүү сайн хүн байхгүй шүү.

-          Премьер лигийн хамгийн хүчирхэг тоглогч хэн бэ?

-          Дидье Дрогба.

-          Руни биш үү?

-          Тэр сайн л даа. Гэхдээ Манчестер хотдоо ч хамгийн сайн нь биш шүү дээ.

-          Тэгвэл хамгийн мундаг хамгаалагч хэн бэ?

-          Неманья Видич.

-          “Манчестер Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчид чамайг хэр гоочилж байна вэ?

-          Гоочилдоггүй, харин ч эсрэгээрээ. Тэд гудамжинд тааралдахаараа “Марио, манайд ирээч” гэдэг. Үнэндээ бол би тэдний багийг л хожихыг хамгийн их хүсдэг. Энэ нь манай хөгжөөн дэмжигчдийн хувьд хичнээн чухал болохыг би мэднэ. Гэхдээ би тэдэнтэй сайхан харилцаатай байдаг.

-          Итали, Английн хаана нь тоглоход илүү амар вэ?

-          Англид. Италийн хамгаалагчид тактикын хувьд тун хүчирхэг. Харин энд гоол оруулахад амар.

-          Та Италид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан. Харин Англид ямархуу байна вэ?

-          Зүв зүгээр. Одоогоор тийм зүйл ажиглаагүй. Өрсөлдөгчийн хувиар л хааяа өдөхөөс биш өөрөөр хэлдэггүй. Италиас ирсэн найзуудтайгаа Ливерпульд зугаалж яваад “улаанууд”-ын хэдэн хөгжөөн дэмжигчтэй ам зөрсөнөөс өөр зүйл тохиолдоогүй ээ.

-          Багийнхаа эзний тухай юу хэлэх вэ?

-          Манчини их азтай шүү. Шейх Мансур бараг үг дуугардаггүй. Үг хэлбэл “Өөр хэн чамд хэрэгтэй байна вэ?” гэж л асуудаг гэнэ билээ.

GD Star Rating
loading...
Марио Балотелли: Манчини хүн чанараараа Моуриньогоос арван километр илүү , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. ongiroo nohor shu ene hun ch bas holbombogiig chimj bnashde ene heden ugeeree adam jonhson uneheer ur chadvartai buur tom bagt sain toglogch baih chadvartai hunde citygiin hamgiin zov naima bol tevez adam gej bodoj yvdag

    GD Star Rating
    loading...
  2. balo says:

    Yaay yaj enen shig sn togoldog boloh we kk,Magadgui delhiin shildeg hulbugchin boloh bhaa hezee negen tsagt,chelsea awkuum bhddaa kk,drogba*g orluulaad

    GD Star Rating
    loading...
  3. drogba says:

    hugshuun balo giin togloltin hew mayag chelsea-d tohirohgue

    GD Star Rating
    loading...
  4. AD says:

    he he huurhun Batsaan shu kke. Egduu hureed bdiin ;D

    GD Star Rating
    loading...
  5. gunnerz7 says:

    setgegdel mash ondor bnaa iim goyoor premierleagueg-g tailbarlaj bichij chadaj bgaad mash goy delgerengvi 7 xonogtoo 1 xen ingeed mash goyoor bichij bolnoo bas ystoi nice bayrlalaa sportnewsiin zalyysdaa. Xvmvvs odoo xaraal xelexgui bailgui dee gexdee jooxon oroitoj medee gargasan ch gesen bid nart ex xel deer maani ingej xvrgej bgaad thanks thanks thanks ?

    GD Star Rating
    loading...
  6. SoS says:

    amar yum oo ene ezed n “oor chamd hen heregtei bn” bhda yahavdee

    GD Star Rating
    loading...
  7. Barsa says:

    hamgiin svvliin asuult hariult 2 tasarhai

    GD Star Rating
    loading...
  8. A says:

    Европын клубуудын adidas nikе C.Ronaldo, Кака, Higuain, Rooney, Nani, Scholes, Chamakh, Pato, Pirlo, Pedro, Inter-ын жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  9. Baagii says:

    erguu batsaan uuriiguu hamgiin shildeg geel huuruud shaagaad yavahiin

    GD Star Rating
    loading...
  10. MaNu FaNaT says:

    ene yasn ongiroo hunii durgui hurgesen ats we eneni togloltoog harsan hun bgamu har al chin Manu-d chi ugaasaa tentsehgui gulguu dotroo bol chi ochmoor l bgashd selgeenii toglogch ni chaag zuer ho; hayna chi City-dee garaand gardag bolchood olon ym hutsaa gulguuu

    GD Star Rating
    loading...
  11. hater says:

    Манчини их азтай шүү. Шейх Мансур бараг үг дуугардаггүй. Үг хэлбэл “Өөр хэн чамд хэрэгтэй байна вэ?” гэж л асуудаг гэнэ билээ. It is FUNNY kkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  12. real fan says:

    ongirooch gesen gaigui heden ug heljee gehdee delhii der odoo barca shig huchtei dovtolgootoi bag bhkul bndaa mmmm. man city sain bgaa l da gehdee bala-gas oor iluu ov tegsh dovtlogchtoi bsan bol tedniig shildeg dovtolgootoi bag gej helh l blaa bala yum uzeegui l bna daa. gehdee hamgiin heseg bol hamgiin suulchiih blaa hehe aztai yumaa manchini iim shan ezentei bagiig dasgaljuuldag.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: