Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Бентийн шинэ багтаа барьсан бэлэг 3 оноо

GD Star Rating
loading...

Даррен Бент Астон Виллагийн өмсгөлтэй хийсэн анхны тоглолтдоо анхны гоолоо орууллаа. Тэр гоол нь лигийн хамгийн үнэтэй багуудын нэг Ман Ситиг буулган авахад хангалттай байлаа. 18 сая фунтээр арилжаалагдаж Бирмингем хотод ирээд удаагүй байгаа Бент 18 дахь минутад Жо Хартаас ойж ирсэн бөмбөгийг нэмэн гоол оруулсан юм. Гэхдээ дебут тоглолтоо гоол оруулдаг “сюрприз”-ийг Бент анх удаа барьж байгаа юм биш. Тэрээр өмнөх баг Сандерлэнд, Чарльтон багуудынхаа төлөө хийсэн анхны тоглолтоо ч гоолоор мялааж байсан. Улирал эхэлснээс хойш Сандерлэндийн төлөө Бент 8 гоол оруулаад байсан юм.

Ситигийн хувьд энэ тулаанд тун тааруу байж ердөө 3 удаа л хаалга руу чиглэсэн цохилт хийсэн. Хэдийгээр Тевес боло Жеко нэр ээлжит удаагаа хамт гараанд гарсан ч Виллагийн хана хэрэм мэт хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар цаг дуусгасан. Экс-ситигийн тоглогч Ричард Данн болон Карлос Куэльяр нар дээр өгүүлсэн хана хэрмийн цөм болж байлаа.

Сити энэ ялагдлыг амссанаар хот нэгтэй МанЮ-гаас 3 оноогоор хоцорч эхэллээ. Үүн дээр нэмээд тэд 2 тойрог илүү тоглочихсон байгаа. Харин Астон Виллагийн хувьд хомоол хамагчидын байрнаас холдож 16-р байранд бичигдэж байна. Тэд сүүлийн 10 тойргийн тоглолтоос 2 дахь ялалтаа авч байгаа нь энэ. Ямар ч байсан клубын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болсон Бент ирсэн дариудаа гайхамшгийг бүтээж эхэллээ.

Жерар Улье “Түүний мэдрэмж төгсгөл үнэхээр байгалиас заяасан юм. Роберто Манчини тоглолтын өмнө намайг маш сайн тоглогчыг авлаа. Түүний эхлэл гайхалтай байх болно гэж хэлж байсан юм. Итгэл даах чадвартай энэ хүүг авчирсандаа би үнэхээр их баяртай байна. Энд ирээд долоо ч хоноогүй боловч багийн хүндэт гишүүн альхэдийнэ болоод байна” хэмээжээ.

         
 
1 сарын 22. Бирмингем. Стадион “Вилла Парк”. 37315 үзэгч.
Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем).
АСТОН ВИЛЛА – МАНЧЕСТЕР СИТИ – 1:0 (1:0)
Бент, 18 (1:0).
Астон Вилла Манчестер Сити
 Брэд Фридель  Джо Харт
 Карлос Куэльяр  Джером Боатенг
 Джеймс Коллинз  Коло Туре
 Ричард Данн  Венсан Компани
 Киран Кларк  Александар Коларов
 Марк Албрайтон  Гарет Бэрри, 57
 Стилян Петров, 88  Найжел Де Йонг
 Эшли Янг  Яя Туре
 Стюарт Даунинг  Карлос Тевес
 Габриэль Агбонлахор  Давид Сильва
 Даррен Бент  Эдин Джеко
Сэлгээ :
 Найджел Рео-Кокер, 88  Адам Джонсон, 57
Шар хуудас :
 Киран Кларк, 25  Александар Коларов, 69

GD Star Rating
loading...
Бентийн шинэ багтаа барьсан бэлэг 3 оноо, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. gunnerz7 says:

    setgegdel mash ondor bnaa iim goyoor premierleagueg-g tailbarlaj bichij chadaj bgaad mash goy delgerengvi 7 xonogtoo 1 xen ingeed mash goyoor bichij bolnoo bas ystoi nice bayrlalaa sportnewsiin zalyysdaa. Xvmvvs odoo xaraal xelexgui bailgui dee gexdee jooxon oroitoj medee gargasan ch gesen bid nart ex xel deer maani ingej xvrgej bgaad thanks thanks thanks ?

    GD Star Rating
    loading...
  2. javkha says:

    tiim shv spornews vzehde haramsdaggui sanal hvseltiig ni vzher manai zaluus danda hereldzen bdiin sonin

    GD Star Rating
    loading...
  3. Chelsea_FC says:

    EPL 7-20 bairin hoorond erduu 9 onooni l zuruu bna., ingeed l EPL uzehed uramtai hen ch hojigdoj hojij chaddag ni gaihamshigtai shu.,

    GD Star Rating
    loading...
  4. Toimiin ehend yavj baigaa BBC-giin promo yostoi goyo boljee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: