Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Леннон Тоттенхэмийн аврагч

GD Star Rating
loading...

Тоттенхэмийн аваргын цом хүртэх бяцхан найдвар хийсэн одлоо. Ньюкэслтэй тэд 1 : 1-ээр тэнцсэнээр хүснэгтийг тэргүүлэгч МанЮ-гаас 10 оноогоор хоцорч эхэллээ. 

59 дэх минутад талбайн эзэн багаар тоглосон Ньюкэслийн хамгаалагч Колоччини тооны харьцааг нээж Шаазгайнууд тэргүүлж эхэлсэн. Харин цаг дуусахтай зэрэгцэн 90 дэх минутад Аарон Леннон тэнцээний бөмбөгийг багтаа авчирсан юм. 2011 оны улирал эхэлснээс хойш Тоттенхэм иймэрхүү хүнд байдлаас олон оноо авч байсан. Тэд нийт 17 оноог ялагдаж байгаад “зулгаажээ”.

Тоттенхэмийн шинэ цэрэг 2.5 сая фунтээр дөнгөж ирээд байгаа Стивен Пинар энэ тоглолтод гараанд гарч тоглосон. Тэрэрэ 40 дугаарыг Лондонд ирээд сонгожээ. Бенуа Ассу-Экотто бэртэлтэй байгаа учраас түүний байрлалд Гарет Бейл гарсан. Бейл карьерийн эхний жилүүддээ зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглодог байсан юм.

Гэвч тоглолт эхлээд 11 минут өнгөрч байхад бэртэл авч Ньюкэслийн хуучин тоглогч байсан Себастьян Бассонг талбайд гарч ирсэн юм. 59 дэх минутад Колоччинигийн гоолыг алдсаныхаа дараа Реднапп довтолгоондоо хүч нэмж Крауч,  ирэх зун багаа орхиж магадгүй байгаа Краньчар нарыг оруулж ирсэн.Харин 90+1 дэх минутад Леннон өөрийнхөө ур чадвараар багта 1 оноо бэлэглэсэн юм.

Гарет Бейлийн бэртэл төсөөлж байснаас нилээд хүнд байгаа гэж хэвлэлүүд бичиж байна. Эвгүйдвэл Милантай хийх аваргуудын лигийн эхний тоглолтыг ч өнжиж магадгүй байна.

            
 
1 сарын 22. Ньюкасл. Стадион “Сент-Жеймс Парк”.
Шүүгч- Марк Халси (Болтон).
НЬЮКАСЛ – ТОТТЕНХЭМ – 1:1 (0:0)
Колоччини, 59 (1:0). Леннон, 90 (1:1).
Ньюкасл Тоттенхэм
 Стивен Харпер  Карло Кудичини
 Дэнни Симпсон  Алан Хаттон
 Майк Уилльямсон  Вильям Галлас
 Фабрисио Колоччини  Майкл Доусон
 Хосе Энрике  Гарет Бэйл, 11
 Дэнни Гатри, 74  Аарон Леннон
 Жоуи Бартон  Жермейн Женас, 71
 Кевин Нолан  Лука Модрич
 Хонас Гутьеррес  Стивен Пинар, 84
 Шола Амеоби, 88  Рафаэль Ван дер Ваарт
 Леон Бест, 66  Жермейн Дефо
Сэлгээ :
 Петер Лёвенкрандс, 66  Себастьян Бассонг, 11
 Жеймс Перч, 74  Питер Крауч, 71
 Найл Рэйнжер, 88  Нико Краньчар, 84
Шар хуудас :

      о  
 
1 сарын 22. Блэкпул. Стадион “Блумфилд Роад”.
Шүүгч- Ли Мэйсон (Бостон).
БЛЭКПУЛ – САНДЕРЛЕНД – 1:2 (0:2)
Ричардсон, 15 (0:1). Ричардсон, 36 (0:2). Адам, 86-с пенальти (1:2).

       
 
1 сарын 22. Ливерпуль. Стадион “Гудисон Парк”.
Шүүгч- Питер Уолтон (Нортгемптоншир).
ЭВЕРТОН – ВЕСТ ХЭМ – 2:2 (0:1)
Спектор, 26 (0:1). Билялетдинов, 77 (1:1). Пикьонн, 84 (1:2). Феллаини, 90 (2:2).

       
 
1 сарын 22. Лондон. Стадион “Крэвен Коттэж”.
Шүүгч- Стюарт Атвелл (Нунатон).
ФУЛХЭМ – СТОК СИТИ – 2:0 (1:0)
Дэмпси, 33 (1:0). Дэмпси, 56-с т.ц(2:0).


.

GD Star Rating
loading...
Леннон Тоттенхэмийн аврагч, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Togsoo says:

    Xaxa bolj muu tottenham! hohino odo here medreh blgvde… Gareth bale n bhku torhomdo butsnada haha

    GD Star Rating
    loading...
  2. gunnerz7 says:

    setgegdel mash ondor bnaa iim goyoor premierleagueg-g tailbarlaj bichij chadaj bgaad mash goy delgerengvi 7 xonogtoo 1 xen ingeed mash goyoor bichij bolnoo bas ystoi nice bayrlalaa sportnewsiin zalyysdaa. Xvmvvs odoo xaraal xelexgui bailgui dee gexdee jooxon oroitoj medee gargasan ch gesen bid nart ex xel deer maani ingej xvrgej bgaad thanks thanks thanks ?

    GD Star Rating
    loading...
  3. orosoo says:

    Togsoo-д тамирчин хүн бэртхэд баярлаж байдаг тэнэг гар вэ? чамааг тийм болгоод өгөх юмсан. Энэ тэнэг зангаа засвал таарна

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: