loading...

Содерлинг
Австралийн нээлттэй тэмцээнд өмнө нь дуулдаж байгаагүй чансаа доогуур тамирчид цойлон гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ жишиг ёсоор Украйны Александр Долгополов чансааны 4-рт эрэмбэлэгдэж буй Робин Содерлингийг буулган авч шөвгийн наймд үлдлээ. Украйндаа номер нэгт тооцогддог ч Долгополов өмнө нь Их Дуулгын 3-р шатнаас цааш явж байгаагүй. Харин энэ удаа шилдгүүдийн ангууч Швед эрийг –6, 6–3, 6–1, 4–6, 6–2 харьцаагаа мулталлаа.
Спортын гэр бүлээс гаралтай Долгополов хүчтэй цохилтуудаараа Содерлингоос олон оноо түүсэн. Хэдийгээр түүний давуулалтууд тааруу байсан ч гэсэн хойд гарын хүчтэй хариу цохилтууд ялалтын гол хөшүүрэг байлаа. Эхний сетийг Содерлин 6 : 1-ээр авсан ч дараагийн хоёр үед 6 : 3 6 : 1 гэсэн харьцаагаар ялагдсан. Тоглолт цааш тун ширүүн үргэлжилж 5 сетэд шийдэгдсэн бөгөөд сүүлийн сетэд Украйн эр 6 : 2 харьцаагаар ялалт байгуулсан юм.
“Би бөмбөгийг шугамны булан луу сайн илгээж чадсандаа баяртай байна. Эхлэл миний хувьд тийм ч сайн байгаагүй. Гэхдээ явцын дундаас би ялах аргаа олж чадлаа. Анх удаа 5 сетэд ялж байгаа минь энэ. Бие сэтгэлзүйн хувьд би ирэн дээрээ байна. ” гэлээ. Содерлинг Их Дуулгын 4 цувралаас хамгийн тааруу тоглодог нь Австралийн тэмцээн. Энэ удаа ч тэр 4-р шатнаас цааш явдаггүй заншлаа давтлаа. “Миний ялагдсан шалтгаан маш энгийн. Их оло алдаа гаргаж, сул тоглосон учраас л хожигдчихлоо” гэжээ.
Долгополов шөвгийн наймд Их Британий Энди Мюррейтэй оноолт таарсан. Мюррей Австрийн Юрген Мельцерийг 3 сетэд тун хялбар 6-3 6-1 6-1-ээр ялж энэ шатанд үлдсэн. Ер нь энэ жилийн Эндигийн зам тун сайхан таарч чансаа доогуур сул өрсөлдөгчидийг ялж шөвгийн наймд хүрлээ. Долгополов ч Их Дуулгын анхны түрүүгээ хүртэхээ улайрч буй Мюррэйд төдийлөн аюул тарьж чадахгүй байх. Харин түүний жинхэнэ шалгуур шөвгийн дөрөвт Надальтай хийх тоглолт байж мэдэх юм. “Үнэнийг хэлэхэд ингэж амархан ялсандаа гайхширлаа. Ямар ч байсан ядралгүй дараагийн шатанд үлдчихлээ. Миний ах бас хос төрөлд зэрэг тоглож байсан болохоор гэр бүлийнхэн маань ахын тоглолыг үзэхээр явчихсан байсан юм. Гэхдээ тэр одоо ялагдсан болохоор дараагийн тоглолт дээр манайхан ирэх байх (инээв)” хэмээн Мюррэй ярьжээ.
Шөвгийн наймын бусад хосуудын хувьд Рожер Федерер нутаг нэгт Станислав Вавранкатай таарлаа. Чансааны 19-д бичигдэж буй Вавранка энд шалгарахын тулд Энди Роддикийн буулган авсан юм.
Вавранка боло Федерер нар Бээжингий олимпод хос төрлөөр хамт оролцож алтан медаль хүртэж байсан сайн найзууд. Бие биенийнхээ тоглолтыг сайн мэдэх эдгээр тоглогчидын тулаан сонирхолтой болно байх.
Новак – Жокович Чехийн Томаш Бердыхтэй тоглохоор болсон бол шөвгийн наймын сүүлийн учраа хараахан тодроогүй байна.
Испаний Давид Феррер өрсөлдөгчөө хүлээж байгаа бөгөөд чансааг тэргүүлэгч Рафаель Надаль байх магадлал өндөр байна. Надаль одоо Хорватын Марин Челичтэй тоглож буй.
***
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тухайд Америк эгч дүүсийн аль аль нь байхгүй ховорхон тэмцээн үргэлжилж байна. Сүүлийн хэдэн жил Серена болон Венус шөвгийн наймаас өмнө хасагдсан тохиолдол бараг байгаагүй юм.

Возняцки
Дэлхийн чансааны номер нэг Каролин Возняцки Италийн Францеско Скьявонетэй шөвгийн наймд тоглохоор болсон. Скьявоне 4-р шатанд Оросын Кузнецоватай 4 цаг гаран үргэлжилсэн гайхалтай тэмцэл өрнүүлж ялалт байгуулаад байгаа билээ. Тус тоглолтын 3 дахь сет 14 : 16-гаар шийдэгдсэн бөгөөд нийт 6 удаа матч пойнтыг хамгаалсан байна. “Миний карьерийн хамгийн гайхалтай мөч байлаа. Би өөртөө үргэлжлүүлээд яваад бай гэж хэлж байсан. Эцсийн дүнд ялалт надад ирсэнд тун их сэтгэл хөдөлж байна” хэмээн Итали бүсгүй тоглолтын дараа ярьсан. Түүний өрсөлдөгч Возняцки тэмцээн эхэлснээс хойш нэг ч сет алдаагүй байгаа.
Формондоо дахин орж буй Мариа Шарапова Кузнецоватай хамт гэртээ харихаар болсон. 4-р шатанд Маша Германы Андреа Потковичтэй таарч сэт авч чадалгүй 6-2 6-3-аар хожигдсон юм. Тэрээр тоглолтын турш 30 хайхрамжгүй алдаа гаргасан байлаа. Шарапова хасагдсанаар энэ жил Австралийн нээлттэй тэмцээнд өмнө нь түрүүлж байгаагүй тамирчин түрүүлэх болж байгаа юм. Шөвгийн наймд үлдсэн бүсгүйчүүдээс нэг нь ч өмнө нь Мельбурнд түрүү хүртэж байгаагүй.
Андреа Потковичийн ээлжит өрсөлдөгч Хятадын На Ли байх юм. Азийн хамгийн өндөр чансаатай теннисчин бүсгүй (9) өөрийнхөө дээр жагсдаг (8) Беларусын Азаранкаг ялж байж энэ шатанд үлдсэн.
Форм сайтай байгаа Вера Звонарёва манай хойд хөршийг төлөөлөн ганцаар шөвгийн наймд үлдээд байна. Чехийн Петра Квитова түүний ээлжит учраа байх болно. Шөвгийн наймын сүүлийн хосын нэр тодроогүй байгаа. Польшийн Агнешка Радваньска учраагаа хүлээж байгаа бөгөөд тэр нь чансаанд 3-рт жагссан Ким Клийстерс байж магадгүй байгаа.
loading...




na Каролин Возняцки chini liverpool fanat gesen shde
unench kopiin neg gesen
loading...
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=13627 ene deer tegej baile nadal chini realiin fan gesen bas
loading...
minii bodloor Serbiin Novak Jokovic Czechiin Tomasiig tun hyalbarhan hojson bgaa unheer sn bgaa shuu ene zaluu bas ter Ukrainii Dolgopolov mash hurdtai padaj hiideg sn togloj bgaa amjilt
loading...