Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барсагийн 14 дэх дараалсан ялалт

GD Star Rating
loading...

Төрсөн өдрийн мэнд ээжээ !

Пеп Гуардиолагийн Барса лиг дэх ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байна. Энэ тойргийн Барсагийн “хохирогч” Расинг Сантандер 3 : 0-ээр ялагдал хүлээжээ. Сонирхолтой нь хоёр багийн улирлын эхэнд хийсэн тоглолт ч ийм үр дүнгээр дуусаж байсан юм.

Педро 2 дахь минутад зочин багийнхаа хаалганд эхний гоолыг хийж, улмаар Месси  33 дахь “жижүүрийн” нэг гоолоо оруулсан. 2-р үеийн дундуур Иньеста тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Барса урьдын адил бөмбөг эзэмшилтээр илүүрхэн тоглосон. Тоглолтын турш нэг ч шар карт шүүгч өргөөгүй бөгөөд Ла лигийн энэ улирал эхэлснээс хойш анх удаа шар хуудасгүй тоглолт боллоо.

Испани цомын тэмцээнд Барса Реал Бетист 3 : 1-ээр ялагдаж 28 дараалсан ялагаагүй цувралаа таслуулаад байсан. Гэхдээ эхний тоглолтод тэд 5 : 0-ээр ялсан болохоор  шөвгийн наймд үлдсэн. Дээрхи ялагдлын дараа Пеп манай багт том сануулга боллоо, бид дахин ийм алдаа гаргах ёсгүй хэмээн ярьж байсан. Үүндээ ч хүрч Ла лиг дэх ээлжит хожлоо Расингээа авлаа.

2 дахь минутад оруулсан Педрогийн гоол энэ сезонд Барсагийн хийсэн хамгийн хурдан гоолоор тодорсон. Месситэй тэрээр нэг-хоёр гэсэн довтолгоо хийж төгсгөлийг өөрөө гүйцэтгэсэн.

Расингийн хаалгач Тоньо энэ гоолоо хойш Месс, Вильягийн хэд хэдэн довтолгоог зогсоож багаа аварч байлаа. Гэвч түүний хийсэн бүх хөдөлмөрийг Энрике үгүй хийж Вильяг өөрийн талбайдаа алдаа гарган унагаалаа. Шүүгч  мэдээж торгуулийн цохилтыг Барсад өгсөн.

Цохилтыг Лео Месси хийж гоолыг оруулснаар 17 тоглолтод 19 дэх гоолоо хийлээ. Гоолын баяраа тэрээр ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн бичгээ харуулан тэмдэглэлээ.

Эхний хагасын завсарлагаанаар багийн ахлагч Карлос Пуойлыг суулгаж түүний хамтрагч Пикег талбайд оруулж ирлээ.
56 дахь минутад Иньеста Педрогийн дамжуулалтаар багийнхаа 3 дахь гоолыг оруулсан.

72 дахь минутад Месси өөрийн брэнд болсон хууралтаа хийн Расингийн бүх хамгаалагчидыг аргалж чадсан ч эцсийн мөчид хаалгач түүний замд саад болсон.

Гэхдээ харамсах зүйлгүй Каталоны баг лигтээ 14 дараалсан ялалтаа авлаа. Тэд боломжит 60 онооноос 55-г одоо цуглуулаад байна. Мэдээж энэ бол дээд амжилт. Гоолын зөрүүгээр ч тэд рекорд амжилт тогтоогоод байгаа.

Пеп энэ хожлын дараа : “Багийнхаа хийсэн, үзүүлсэн тоглолтонд онц дүн үнэлгээ өгмөөр байна. Их хүйтэн байсан болохоор бид ритмээ олоход хэцүү байсан ч тоглогчид сайхан тоглолт, гүйцэтгэл гаргасанд, гоолын олон боломжууд гаргасанд баяр хүргэх хэрэгтэй. ”

Мөн Реалын тухай, “Лиг дуустал юу ч шийдэгдэхгүй ээ. Моу бол сайн мэргэжилтэн, ухаантай. Мадрид энэ жил хүчтэй байгаа, жил бүр л хүчтэй байдаг. Би тэднийг өнөө шөнө ялна гэдэгт итгэлтэй байгаа, зөрүү 4 хэвээрээ байх биз…Намайг тоглогч байхад ч, коач байхад ч Мадрид ямагт хүчтэй байсан. Хэн тэдний ерөнхийлөгч байх нь, хэн тэдний коач байх нь хамаагзй, тэд улирал бүр л хүчтэй…Өнгөрсөн улиралд тэд 96 оноотой улирлыг дуусгасан, энэ улиралд ч улирлын сүүлд л асуудал шийдэгдэнэ…5, эсвэл 6 оноо тойргийн тэмцээнд юу ч биш. Лиг сүүлийн хэдэн роундад л шийдэгдэнэ. ” гэжээ.

1 сарын 22. Барселона. Стадион “Камп Ноу”.
Шүүгч- Иглесиас Вильянуэва (Пуэнтедеуме).
БАРСЕЛОНА – РАСИНГ – 3:0 (2:0)
Педро, 2 (1:0). Месси, 33-с пенальти (2:0). Иньеста, 56 (3:0).
Барселона Расинг
Виктор Вальдес Тоньо
Адриано Франсис
Карлес Пуйоль, 46 Энрике
Эрик Абидаль Торрехон
Максвелл Кристиан Фернандес
Хави, 69 Кеннеди Бакирчиоглу, 60
Серхио Бускетс Гонсало Кольса
Андрес Иньеста Мехди Ласен
Педро, 82 Сисма, 67
Давид Вилья Адриан
Лионель Месси Маркус Розенберг, 75
Сэлгээ :
Херард Пике, 46 Мануэль Арана, 60
Сейду Кейта, 69 Ариэль Науелпан, 67
Боян Кркич, 82 Хулиан Луке, 75
Шар хуудас :
GD Star Rating
loading...
Барсагийн 14 дэх дараалсан ялалт, 5.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. iim ymiig league gehu 2hon l bag orsoldono jild 2hon toglolt boldog ym shig barca real 2 toglohod l tiishe anhaarlaa handuulna ene bol orsoldoon bish PL-t dood tal ni 4dugeer bairiin toloo 3-4 bag shiruun orsoldoj bna

    GD Star Rating
    loading...
  2. Seventeen says:

    Месси нээрээ авралгүй царай муутай залуу шү

    GD Star Rating
    loading...
  3. Batistuta says:

    Barca Real 2-s uur sain bag bhgui gej oilgoj bolohgui shuu EUROPA league-d dandaa la ligiin baguud turuuldeg shuu.. ene 2 l busdaasaa tasarchihaad bgaa bolohoos busad league-iin bagtai haritsuulhad huchtei baguud olon bgaa ldaa

    GD Star Rating
    loading...
  4. Mo says:

    mani MGL-n heden batsaanuud PL uzseer bgaad oor yu bdgiig ch meddeggui bololtoi orowdoltoi yumaa. Suuliin ueiin huuhduud bogino uhaantai bolj de

    GD Star Rating
    loading...
  5. HEHE says:

    LA league-iin 4-r bairiin toloo uzej bgaa VALENCIA gehed ene jil MANU-tai 2 tentsej haragdana lee. Suuliin 25 jiliinn tursh Euro leagued liverpool l gants turuulj bsan bn. Suuliin 7 jiliin 4t n Spain club bhiin. Huuhduud yadaj barimtan deer yari l da

    GD Star Rating
    loading...
  6. Zochin says:

    Odoonii huuhduud La Liga uzehgui bga n uhaan muutai hereg bish. La liga ugasa orsoldoon bagatai uchir hen sonirhoh ve de

    GD Star Rating
    loading...
  7. Frost says:

    Vallencia, Villarreal, Athletico Madrid, Sevilla… ali ni muu bag yum bol?

    EPL-g tasarhai terguulj bgaa Man.U-tai 2 tentsej bna gedeg muu bagiin jishee yu. Ungursun jiliin Champions league-n avarga Interiig 2-0-r hojson Athletico madrid muu bag uu?

    GD Star Rating
    loading...
  8. 09 says:

    EE zugeer La league busad naad baguud chin tsalingiin tses muutai PL- iin top baguudaaas hurungu munguuru staduimaaraa l baga bolohoos toglolt tuvshinguur bol dutahgui shde tegehdee l spania baguud dovtolgoo shutej togoldog tsaanaa l 1 goy shvv …humuuus 1 England iig Fifa gaas shahaj gaduurhaad bga met ym yrih ym CL-t 4 bagiin erh ogch bna bolloo shde oor yah ym be.

    GD Star Rating
    loading...
  9. barca fanat says:

    La League bol delhiin hamgiin shildeg gej Hulbumbugiin holboonii erunhiilugch helsen bhad ene heden batsaanuud iu ch medehgvi tiim bol england uneheer delhiin awargaar yu hiisiin harin spain ii shigsheen iin ihenh ni la league iin tamirchid bsan tiim bolhoor ch DELHIIN AWRARGA awsiin jaahan bodoltoi setgej tsegtstei yaritsgaa duu nar min

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: